Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:
-Биржийн тухай хуулийн 5.8-д зааснаар "Биржийг хөрөнгийн биржийн дор эсвэл бие дааж байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргах тухай" байдаг. Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр нүүрс зарах биржийг Монголын Хөрөнгийн биржийг түшиглэн байгуулахаар боллоо.
Маргааш "Эрдэнэс Монгол" ХК гурван дуудлага худалдаагаар 21 харилцагч компанид 130-140 тонн нүүрсийг биржээр зарна.
Энэ нь нэг сарын хугацаанд худалдаалах нүүрс. Монгол Улсын нийт нүүрс 36 сая тонн гэж үзвэл долдугаар сар гэхэд үүний 12 сая тонныг нь биржээр зарах зорилт тавин ажиллаж байна. 2024 онд багтаад 50-60 хувьд хүргэх, 2025 онд бүх нүүрсээ биржээр худалдаалахаар төлөвлөсөн.
Боомтын хүчин чадлаас шалтгаалж ийнхүү шат дараалалтай, алхам алхмаар гүйцэтгэсээр бусад улсын жишгээр ил тод чөлөөт өрсөлдөөний дагуу биржээр худалдаална.
Цаашид зэс, жонш, төмөр зэрэг бүх металийг биржээр хийх боломж байгаа ба ойрын гурван жилдээ багтааж хэрэгжүүлнэ. Нүүрсийг авлига, түүнээс үүсэх хардалт дагалддагийг бүгд мэдэж байгаа. Тиймээс бид олон улсын жишигт нийцүүлж Хөрөнгийн биржийг түшиглэн нүүрсээ зарна. Хэрэв тусдаа бирж байгуулбал урьдчилсан тооцооллоор 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө санхүү, боловсон хүчин шаардлагатай байсан. Тиймээс Хөрөнгийн биржийг түшиглэсэн нь давуу талтай юм.
Их Монгол 2023-02-08 103.206.195.214
Тэнэг бнаа. Тусдаа бие даасан таваарын бирж байгуулах ёстой болохоос үнэт цаасны биржийн платформыг ашиглаж нүүрс зарах нь түрхэн зуурын ажил шүү. Цаашид удаан хугацаанд үргэлжилж болохгүй. Асуудал гарна. Энийгээ мэдэхгүй сайд ч байх шиг
паакнуус 2023-02-08 124.158.66.92
Ганц нүүрс биш зэс, молибден, төмрийн хүдэр бүх юмаа л ингэж зармаар байна. Ер нь ганц хөрөнгийн бирж биш нэгдсэн коммодити биржтэй болох хэрэгтэй.
Монголын Хөрөнгийн Бирж 2023-02-08 202.70.37.50
Хөрөнгийн Бирж нүүрсний худалдаанаас хэдэн хувийн шимтгэл авдаг юм болоо
АЛТАА 2023-02-08 139.5.218.252
энэ маш сайн жишиг шүү, амжилт