ЗГ: "Шүүр ажиллагаа" явуулна | News.MN

ЗГ: "Шүүр ажиллагаа" явуулна

ЗГ: "Шүүр ажиллагаа" явуулна

ЗГ: "Шүүр ажиллагаа" явуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Ерөнхий сайдын санаачлагаар 2023 оны "Авлигатай тэмцэх жил" болгох тогтоолыг баталлаа. Ингэснээр харъяа сайд болон агентлагуудад авлигатай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг албан даалгавар болгон хавсралтаар баталж, хүргүүлсэн. Авлигатай тэмцэх жилийн хүрээнд далд байгаа эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдал бий болгох, хил үнийг тогтоох систем бий болгож чадсанаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 55 их наядад хүргэх боломжтой гэсэн тооцоолол гарсан.

Энэ хүрээнд авч үзвэл “Авлигатай тэмцэх жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилго үр дүнд хүрсэн тохиолдолд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний орлого анх удаа 5000 ам.доллар давах боломжтой.

Авлигатай тэмцсэн улс орны тэргүүн туршлага, хөтөлбөр зорилгуудыг судалсны үндсэн дээр “Авлигатай тэмцэх жил”-ийн тогтоолыг баталсан. Авлигатай амжилттай тэмцсэн улс орнуудын тэргүүн туршлага нь гурван үндсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа юм. Тухайлбал, Баруун Европын орнуудын хувьд нэгдүгээрт, тухайн улс орон Засгийн газрын авлигатай тэмцэх тэмцэл, хоёрдугаарт, иргэдийн дэмжлэг, гуравдугаарт, хууль сахиулах тогтолцоо зэрэг. Эдгээрийг харгалзаж Монгол Улс таван үндсэн зорилтуудыг боловсруулж, дэвшүүлсэн. Тодруулбал,

  • Шүгэл үлээх үйл ажиллагааг эрчимжүүлэх – Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганы хуралдаанаар яаралтай батлуулж, үндэсний хэмжээнд эрх зүйн бодлоготой болох,
  • "Шүүр" ажиллагаа – Улс төр, нийтийн албанд ажиллаж байгаа орлогоос давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй хүмүүсийг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлөх /Төрийн албан шимигчилж амьдардаг хүмүүсийг энэ ажиллагааны хүрээнд чөлөөлнө/,
  • "Шувуу" ажиллагаа зохион байгуулах – Авлигатай тэмцэх газарт шалгуулахгүйгээр гадаад улс орон руу зугтсан, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа, төрийн албанд ажиллаж байсан этгээдүүдийг эх нутагт нь буцаан авч ирж, олон улстай хамтарч шүүхээр оруулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулах /ялангуяа шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан хүмүүсийн нэрсийг зарлаж авч ирнэ/,
  • Шилжүүлэн авч ирэх үйл ажиллагаа – Авлига, албан тушаалын замаар олсон хөрөнгийг буцаан татах, өөр улсад байгаа хөрөнгийг авч ирэх, улсын орлого болгох ажлууд хийнэ.

Тавдугаарт, “шилэн байх” ажиллагаа- төрийн өмчит бүх компаниудын засаглалыг сайжруулах үүрэг даалгаж байна.

Ингэснээр төрийн өмчит компаниудад зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилтан авах, эд материал авах юм. Мөн төрийн өмчит бүх компаниудад гадаадын менежментийн баг оруулах шийдвэр гарсан. Үүнээс гадна улс төрийн намуудын санхүүжилтийн зохицуулалтыг ил тод, шилэн болгох эрх зүйн орчин бүрдүүлэхийг үүрэг даалгавар болгож байгаа.

БАЛТЫН ОРОН ДАХЬ МОНГОЛ УЛСЫН НЭГ АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫГ ШИЛЖҮҮЛЭН АВАХ ХЭЛЦЭЛ ТӨГСГӨЛИЙН ШАТАНДАА ОРСОН

Сүүлийн жилүүдэд АТГ 2.5 их наяд орчим төгрөгийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг илрүүлж, улсын орлого болгон битүүмжилсэн. Улсын орлого болгосон эд хөрөнгө, мөнгийг  эрүүл мэндийн болон боловсролын салбарт хэрхэн зарцуулахыг тодорхойлно. АТГ Их Британид эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсан хүний хууль бус өмчлөлд байсан хүний амины орон сууцыг улсын орлого болгож худалдан борлуулах асуудал мөн яригдаж байсан.

Саяхан Балтын нэг оронд Монгол Улсын нэг албан тушаалтны хадгаламжид байсан хөрөнгө орлогыг шилжүүлэн авах яриа хэлцэл төгсгөлийн шатандаа орсон мэдээлэл ирсэн.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас гадаад улсад байршуулсан нууц данс, хөрөнгө, мөнгө, эд хогшлуудыг Монгол Улсад шилжүүлэн авчрахыг даалгаж байна.

-"Шүүр" ажиллагааны хүрээнд улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийг шалгах уу?

-Энэ ажиллагааны хүрээнд нийтийн албанд улс төрд нөлөө бүхий этгээдүүд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон нийтийн албанд ажиллаж байгаа бүх хүмүүс хамаарна. Орлого олон нийтэд ил харагддаг байх, орлогоо нотолж чадахгүй бол ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авна.

Хэрэв УИХ-ын гишүүн нэр холбогдвол эргүүлэн татна.

Энэ бол том соёл. Тодорхой хэрэгт холбогдсон гишүүд өөрсдөө санаачилгаар бүрэн эрхээсээ татгалзаж, хэргээ шалгуулах хүсэлт тавьж байгаа нь сайшаалтай. Тиймээс энэ мэт ёс суртахууны соёл, шинэ үзэгдэл тогтож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БОЛД 2023-02-08 59.153.87.209

шүүрдүүлсэн хүмүүс нь буцаад ажлаа хийгээд байж болох юм уу.эсвэл зүгээр тоглож байсан юм уувЭрдэнэтэд ийм юм болоод бна .

Avatar

Түвшинжаргал 2023-02-08 202.179.15.34

Завханд ч бас адилхан ажлаа хийгээл төрийн албаны удирдах алба хашаал МАН- ИТХ-д дахь бүлгийн гишүүн хийгээл болод байхын

Avatar

зочин 2023-02-08 202.126.89.222

Улсын их хурлын хамаарал бүхий хүн гэж хэнийг хэлэх вэ? тухайн УИХ-ын гишүүний нөлөөгөөр томилгоо хийгдсэн гэдгийг ямар субьект тогтоох вэ?

Avatar

Зочин 2023-02-08 192.82.76.71

МАН-ийн шог ажиллагаа, ш*** ажиллагаа, шуух ажиллагаа, шургах ажиллагаа, шуналтах 5н Ш ажиллагаа гэж ойлголоо

Avatar

судлаач 2023-02-08 202.131.251.130

Шүүр, шувуу ч гэх шиг хүүхэд багацуулд гоё сонсогдохоор их юм ярьж бна. Үүний үр дүнд 5000 доллар болно ч гэх шиг. Даанч энэ бүхэн нь хүний амьдралд огт наалдахгүй хоосон амлалт болоод өнгөрнө. Ингэж сүржигнэх хэрэг байгаа юм бол уу? Үүний оронд ард иргэдийнхээ амьдралын чанарыг яаж дээшлүүлэх вэ? гэдэг дээр толгойгоо ажиллуулж, бодит ажил хийгээчээ. Хоосон гоё лоозонгоор чинь хоол хийхгүй гэдгийг ойлгох цаг болсон баймаар. Ийм засаг, төр бидэнд хэрэггүй.

Avatar

Зочин 2023-02-08 192.82.92.204

шүүр ажиллагааг дэмжиж бна

Avatar

Зочин 2023-02-08 192.82.92.204

орлогоо нотлож чадахгүй бол ажлаас чөлөөлнө ч гэх шиг, хөрөнгийг нь хураагаад шоронд хийх ёстой биз дээ

Avatar

Зураач Лондон 2023-02-08 51.183.45.5

ЗӨВ|

Avatar

Зочин 2023-02-08 137.186.43.245

Чиний орлого анхаарал татаж байнаа тиймээс чамайг хамгийн түрүүнд хардаж бна. Шалгуулая

Avatar

Зочин 2023-02-08 202.126.88.75

Өөрөөсөө эхэл тэгвэл л итгэе. Чиний орлого маш их нэмэгдсэн бас маш их тансаг хэрэглээтэй гэсэн. Чадах уу өөрөө шууд хүсэлтээрээ шалгуулаад хариуцлагаа үүрч ? Өөрөөр бол наа чинь зүгээр л сонгууль угтсан жүжиг за

Avatar

гагарин 2023-02-08 192.82.76.239

шүүрдэн цэвэрлэх эсвэл шүүрч зугтаах хоёрын аль нь юм бэ

Avatar

Зочин 2023-02-08 192.82.92.42

Авилга гарах нехцлийг хаах талаар юу хийх юмб?!!!

Avatar

Зочин 2023-02-08 192.82.80.145

оросын хуучны Ы ажиллагаа гээд кино байдаг түүн шиг энэ зг-н Ш ажиллагаа юм биз дээ

Avatar

Зочин 2023-02-08 124.158.66.92

Сэлэм эргээд цэвэрлээд дуусчаагүй байсым уу? Чалчихаас өөр юу ч чадахгүй.

Avatar

зочин 2023-02-08 202.131.245.69

шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй. нотлох баримтыг хангалттай бүрдүүлж хүмүүсийг хэлмэгдүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд улс төрийн томилгоог төрийн албанд хийхээ зогсоох хэрэгтэй. одоо улс төрийн намаас, улс төрчдийн төрд чихсэн томилсон хүмүүсийнхээ ажлыг шудрагаар дүгнэж эргүүлэн татах хэрэгтэй. төрийн алба үнэхээр хэцүү байдалд орж байна. төрийн бх ажилтныг доороос дээш хүзртэл ажлынх нь гүйцэтгэл, мэдлэг ажил гйүцэтгэх чадвар, хүмүүжлээр нь сонгон шалгаруулах

Avatar

Иргэн 2023-02-08 202.55.188.124

Гаалийн байцаагч нарыг байнга шалгах ёстой. Гаднаас ирсэн бараагаа авахын тулд хахууль өгнө. Өгөхгүй бол ажил ихтэй байна гэж удаана. Байцаагч нарт их юм бий дээ.

Avatar

Зочин 2023-02-08 103.229.121.2

ерөнхийлөгчийн хөрөнгө орлого мэдүүлэг . үл ххөдлөх хөрөнгө орлого тайланг ард түмэнд ил тод тавьж асуулга асуумаар байна . их хурлын дарга . ерөнхий сайд . хууль зүйн сайд та …олон нийтэд ард түмний төлөөлөл орсон сонсгол зохион байгуулаж ил тод үл хөдлөх хөрөнгө орлого оо тайлбарла. шаардах хардах эрхтэй улны иргэд чинь шаардаж байна …

Avatar

Зочин 2023-02-08 59.153.114.114

Зөвхөн ерөнхийлэгч ,ерөнхий сайд, сайд нар гэж онцолж дайраад байж болохгүй.Хэт хөрөнгежсөн бүх хүмүүсийг шалга. Хөрөнгөжсөн эх үүсвэрээ нотлог. Хууль зөрчөөгүй баяжсан хүмүүс бараг байдаггүй гэдэг. Хэт хөрөнгөжсөн баячууд манайд тийм ч олон биш.Тэгээд нийгмийн баялагийн бараг 80 -90 хувь нь эдниий гарт орчоод байгаа б**х аа. Хууль зөрчсөн илрэл гарвал хариуцлага хүлээлгэ. Чаддаг юм бол.Ийм зүйлд улстөржиж, нэг талыг барьж ,бусад рүү дайрч,өөр нэг хэсгийг хамгаалж хэрхэвч болохгүй

Avatar

Zochin 2023-02-08 202.21.111.170

Хэлсэнээ хийж чадах уу. Хүүк дарга маань мөн л ингэж ярьдаг байсан. Үр дүн нь гараагүй. Монгол дахь авилгалын эх үндэс нь улс төрийн болон төрийн албаны хүрээнд нам харгалзахгүй хамтарсан, сүлбэлсэн хэлбэрээр оршиж байгаа даа

Avatar

Зочин 2023-02-08 59.153.114.114

Авилга мэт гэмт хэргийг ардчилагчид гэх хэдэн луйварчид л буй болгосон.Зах зээл гэх энэ нийгмийн мөн чанар нь угаасаа мөлжлөг, баячууд доллорын эздийн ядуу орон,ард иргэдийг мөлжих хэрэгсэл.Ардчилал хүний эрх гэгч нь хоосон баг.Монголын нийгмийн амчийг луйвардах хувьдаа завших гэж л тэр ардчилсан өөрчлөлт гэх хуйвалдаанаа хийсэн.Нийгмийн өмчийг идэж уусан Үр дүн нь ардчилагчид бүгд толгой баячууд болсон.Монголын ихэнх хөрөнгө одоо эдний гарт төвлөрөв.Ийм нөхцөлд шудрага ёс тогтох нь хэцүү,.

Avatar

Шүгэл Үлээгч 2023-02-08 202.70.37.50

Төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтан намайг Шүгэл үлээсэн үндэслэлээр орон тооны цомхотголд оруулахаар боллоо. Миний эрхийг хэн хамгаалж өгөх вэ?

Avatar

Өмгөөлөгч 2023-02-08 202.21.116.130

Хэвлэлийн бага хурал зарлаж мэдээллээ ил болго. Тэр цагт шүгэл үлээгч ялах боломж бүрднэ шүү

Avatar

Ard 2023-02-08 192.82.73.151

mundag shuu hurdan hiii

Avatar

Зочин 2023-02-08 202.21.105.204

За сонгууль дөхсөн баахан сөрөг хүчин болон эсрэг намын нөхдүүд, нэг бол үгэнд ороогүй нөхдүүдээ хэлмэгдүүлэх нь дээ. Энэ Нямбаатар-аас өөрөөс эхэлвэл яасан юм бэ ? Тэгвэл харин итгэе. Төрийн 3 өндөрлөг, УИХ-ын гишүүд, сайд нараасаа эхлэе. Тэгээд харин тэд нартаа хариуцлага тооцож чадвал алга ташъя. Өөрөөр бол наа чинь нэг л үнэмшилгүй сонгууль угтсан их хэлмэгдүүлэлт, өрсөлдөгчөө дарах ээлжит арга л гэж харагдаж байна даа.

Avatar

Зочин 2023-02-08 59.153.114.114

Ардчилагч гэх луйварч хулгайчдад л итгэж огт болохгүй. Одоо тэд нүүр царайгаа өөрчилсөн.Багаа өмссөн. Ард иргэдэд учиргүй хайртай эх орны төлөө баатарлаг тэмцэгчид болсон.Ямар нэг аргаар ард иргэдийг хуурч төрийн эрх булаахыг оролдоно. Тэгээд сурсан зангаараа луйвраа үргэлжлүүлнэ.Улсын хөрөнгө идэж ууна.Эдийн засаг унагаж, төрийн данс улайлгана. Өр зээл ихсгэнэ.Иргэдийн амьдралыг хүндрүүлнэ. Хоёр хөрштэй тогтоосон хэвийн харилцааг хүйтрүүлнэ.Украины нацистүүдийн зам рүү улс орныг чирч ч болзошгү

Avatar

Зочин 2023-02-08 202.179.13.130

Турк улсад газар хөдлөлтөд нурсан байшингууд ихэнх нь чанар муу барилгууд нурсан байх юм.
Манай улсад баригдаж байгаа барилгуудын чанарт хэр сайн хяналт тавьж байна. Улсын комиссын авлигаас ангид барилга хүлээж авч чадаж байна уу. Барилга дээр давхар нэмж барих тохиолдол олон гарах боллоо ийм даац нь хэтэрсэн барилга газар хөдлөхөд тэсэх үү.

Avatar

Зочин 2023-02-08 103.161.242.98

одоо л нэг зөв тал уруугаа алхахнууд ээ. Харин хийх нь ямар бол…

Avatar

Зочин 2023-02-08 64.119.22.245

Маш зөв шүү дэмжиж байна Төрийн албыг цомхон шилэн цахим болгоорой

Avatar

Үнэн үнэн үнэн 2023-02-08 64.119.23.85

Уг нь энэ асуудал манай улсад ус агаар адил хэрэгтэй болоод бгаа.Авилга албан тушаал дагасан хулгай луйврын аалзны тор улс орныг минь ирээдүйтэй нь багласан бна.Дэмжих болно.Гэхдээ харин яг тэмцэж чадах болов уу?!?!?!

Avatar

Олон ардууд 2023-02-08 66.181.161.180

За ингэхийг чинь л мөн ч их хүлээлээдээ.

Avatar

Зочин 2023-02-08 192.82.76.245

Za hudlaa zarlaad orhichihvii! Heregjuulbel 2024 ond sanalaa tanai namd ugnu, heregjuulj chadahgui bol tanai nam daraagiin AN bolno. Mun jijig jaraahainuudiig zoligt gargaad akuluudiig uldeene gevel gonj shuu.

Avatar

Зочин 2023-02-08 66.181.189.71

zuv. er hurga

Avatar

Зочин 2023-02-08 64.119.26.100

Амбий, Бооёо цаашаа байгаарай

Avatar

Зочин 2023-02-08 90.193.251.156

Үнэхээр хийж чадвал яг л манай төрд дутагдаад жирийн иргэдэд үгүйлэгдээд байгаа арга хэмжээ болж улс нийгэм маань хөгжих шударга үнэний замдаа орох үүд нээгдлээ гэсэн үг дээ. Бурхан биднийг ивээж ШҮТЭХ АРИУН ТӨРТЭЙ, ЗАЛБИРАХ ҮНЭНТЭЙ болгож өгөөсэй!!! Жирийн сайхан нийгэмд ажиллаж амьдарч үр хүүхдийнхэ хойч ирээдүйд итгэж явахыг ямар их хүсэж байна аа.

Avatar

Зочин 2023-02-08 192.82.90.119

Bolj bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж