ЗГ: "Шүүр ажиллагаа" явуулна

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

ЗГ: "Шүүр ажиллагаа" явуулна

ЗГ: "Шүүр ажиллагаа" явуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Ерөнхий сайдын санаачлагаар 2023 оны "Авлигатай тэмцэх жил" болгох тогтоолыг баталлаа. Ингэснээр харъяа сайд болон агентлагуудад авлигатай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг албан даалгавар болгон хавсралтаар баталж, хүргүүлсэн. Авлигатай тэмцэх жилийн хүрээнд далд байгаа эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдал бий болгох, хил үнийг тогтоох систем бий болгож чадсанаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 55 их наядад хүргэх боломжтой гэсэн тооцоолол гарсан.

Энэ хүрээнд авч үзвэл “Авлигатай тэмцэх жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилго үр дүнд хүрсэн тохиолдолд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний орлого анх удаа 5000 ам.доллар давах боломжтой.

Авлигатай тэмцсэн улс орны тэргүүн туршлага, хөтөлбөр зорилгуудыг судалсны үндсэн дээр “Авлигатай тэмцэх жил”-ийн тогтоолыг баталсан. Авлигатай амжилттай тэмцсэн улс орнуудын тэргүүн туршлага нь гурван үндсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа юм. Тухайлбал, Баруун Европын орнуудын хувьд нэгдүгээрт, тухайн улс орон Засгийн газрын авлигатай тэмцэх тэмцэл, хоёрдугаарт, иргэдийн дэмжлэг, гуравдугаарт, хууль сахиулах тогтолцоо зэрэг. Эдгээрийг харгалзаж Монгол Улс таван үндсэн зорилтуудыг боловсруулж, дэвшүүлсэн. Тодруулбал,

  • Шүгэл үлээх үйл ажиллагааг эрчимжүүлэх – Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганы хуралдаанаар яаралтай батлуулж, үндэсний хэмжээнд эрх зүйн бодлоготой болох,
  • "Шүүр" ажиллагаа – Улс төр, нийтийн албанд ажиллаж байгаа орлогоос давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй хүмүүсийг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлөх /Төрийн албан шимигчилж амьдардаг хүмүүсийг энэ ажиллагааны хүрээнд чөлөөлнө/,
  • "Шувуу" ажиллагаа зохион байгуулах – Авлигатай тэмцэх газарт шалгуулахгүйгээр гадаад улс орон руу зугтсан, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа, төрийн албанд ажиллаж байсан этгээдүүдийг эх нутагт нь буцаан авч ирж, олон улстай хамтарч шүүхээр оруулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулах /ялангуяа шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан хүмүүсийн нэрсийг зарлаж авч ирнэ/,
  • Шилжүүлэн авч ирэх үйл ажиллагаа – Авлига, албан тушаалын замаар олсон хөрөнгийг буцаан татах, өөр улсад байгаа хөрөнгийг авч ирэх, улсын орлого болгох ажлууд хийнэ.

Тавдугаарт, “шилэн байх” ажиллагаа- төрийн өмчит бүх компаниудын засаглалыг сайжруулах үүрэг даалгаж байна.

Ингэснээр төрийн өмчит компаниудад зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилтан авах, эд материал авах юм. Мөн төрийн өмчит бүх компаниудад гадаадын менежментийн баг оруулах шийдвэр гарсан. Үүнээс гадна улс төрийн намуудын санхүүжилтийн зохицуулалтыг ил тод, шилэн болгох эрх зүйн орчин бүрдүүлэхийг үүрэг даалгавар болгож байгаа.

БАЛТЫН ОРОН ДАХЬ МОНГОЛ УЛСЫН НЭГ АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫГ ШИЛЖҮҮЛЭН АВАХ ХЭЛЦЭЛ ТӨГСГӨЛИЙН ШАТАНДАА ОРСОН

Сүүлийн жилүүдэд АТГ 2.5 их наяд орчим төгрөгийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг илрүүлж, улсын орлого болгон битүүмжилсэн. Улсын орлого болгосон эд хөрөнгө, мөнгийг  эрүүл мэндийн болон боловсролын салбарт хэрхэн зарцуулахыг тодорхойлно. АТГ Их Британид эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсан хүний хууль бус өмчлөлд байсан хүний амины орон сууцыг улсын орлого болгож худалдан борлуулах асуудал мөн яригдаж байсан.

Саяхан Балтын нэг оронд Монгол Улсын нэг албан тушаалтны хадгаламжид байсан хөрөнгө орлогыг шилжүүлэн авах яриа хэлцэл төгсгөлийн шатандаа орсон мэдээлэл ирсэн.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас гадаад улсад байршуулсан нууц данс, хөрөнгө, мөнгө, эд хогшлуудыг Монгол Улсад шилжүүлэн авчрахыг даалгаж байна.

-"Шүүр" ажиллагааны хүрээнд улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийг шалгах уу?

-Энэ ажиллагааны хүрээнд нийтийн албанд улс төрд нөлөө бүхий этгээдүүд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон нийтийн албанд ажиллаж байгаа бүх хүмүүс хамаарна. Орлого олон нийтэд ил харагддаг байх, орлогоо нотолж чадахгүй бол ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авна.

Хэрэв УИХ-ын гишүүн нэр холбогдвол эргүүлэн татна.

Энэ бол том соёл. Тодорхой хэрэгт холбогдсон гишүүд өөрсдөө санаачилгаар бүрэн эрхээсээ татгалзаж, хэргээ шалгуулах хүсэлт тавьж байгаа нь сайшаалтай. Тиймээс энэ мэт ёс суртахууны соёл, шинэ үзэгдэл тогтож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж