"Хүүхдийн мөнгө авах иргэд өнөөдөр мэдээллээ шинэчлээрэй" | News.MN

"Хүүхдийн мөнгө авах иргэд өнөөдөр мэдээллээ шинэчлээрэй"

"Хүүхдийн мөнгө авах иргэд өнөөдөр мэдээллээ шинэчлээрэй"

"Хүүхдийн мөнгө авах иргэд өнөөдөр мэдээллээ шинэчлээрэй"

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олголттой холбоотой зарим өрх орлогоос хамаарч хасагдсан. Мөн системийн алдаанаас болж орлого, ам бүлийн тоо зөрсөн, мэдээлэл дутуу байгаа зэрэг асуудал гарч буй. Тухайн иргэд өнөөдрийн дотор мэдээллээ шинэчлүүлэх боломжтой юм.

Албан бус статистикаар нэгдүгээр сарын 15-наас хойш УБЕГ-т 160 мянга гаруй хүн мэдээллээ засварлуулах хүсэлт гаргажээ.

УБЕГ-аас тодруулахад “Шилжилт хийлгэх асуудлаар иргэд их холбогдон ирж байна. Иргэд орон нутаг, дүүргээс бусад нутагт шилжихдээ хаягийн бүртгэлдээ зөвхөн өөрсдийнхөө бүртгэлийг хийлгэдэг. Ингэхдээ хүүхдийнхээ хаягийг мөн шилжүүлэх шаардлагатай. Иргэд өөр нутаг дэвсгэрт шилжин сууж байгаа тохиолдолд үл хөдлөх, газрын гэрчилгээтэй харьяа улсын бүртгэлийн хэлтэст очиж шилжилтээ хийлгэж болно. Харин орон сууц, хашаа байшин түрээслэдэг бол түрээсийн гэрээтэй очно.

Хэлтэс дээр биечилж очих боломжгүй тохиолдолд E-Mongolia цахим системээр хандаж хийлгэх боломжтой. Хаягийн бүртгэл шилжилт хөдөлгөөнийг хийж байгаа иргэн тухайн хаяг дээрх 16-аас доош насны хүүхдийг зайлшгүй бүртгүүлэх ёстой” гэв.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас мэдээллээ шинэчлүүлсэн иргэдийн хүүхдийн мөнгө ирэх саруудад нөхөж орох эсэх талаар тодруулахад “Хороо, сумдад хамтарсан баг гарч ажиллаж байна. E-Mongolia цахим системээр мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай иргэд хүсэлтээ гаргаж байна. Мөн харъяа дүүргийнхээ нийгмийн ажилтан дээр очиж хүсэлт гаргасан хүмүүс ч бий. Эдгээр иргэдийн мэдээллийн зөрүүг зассан даруйд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.

Хүсэлт гаргаснаас хойшхи сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэдэг ташаа. Зөрүүтэй мэдээллээс шалтгаалж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөөд л ороод явна” гэв.

Тус яамнаас мэдээлэл нь алдаатай байгаагийн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэд 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхаарууллаа.

Мэдээллээ шинэчлүүлсэн ч систем дээр алдаатай харагдаж байгаа тохиолдолд нэгжийн ажилтан засварлах боломжгүй. Тиймээс тодорхой хугацааны дараа засвар орохыг онцлов.

Иргэд мэдээллээ засуулахдаа:

  • Өрхийн ам бүл – Харъяа сум баг хороо
  • Хүүхдүүдийн мэдээлэл – Нэр нь зөрүүтэй бол УБЕГ, хүүхдүүдийн тоо зөрүүтэй бол харьяа сум, баг, хороо
  • Үл хөдлөхийн мэдээлэл – Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Тээврийн мэдээлэл – Авто тээврийн үндэсний төв
  • Мал – сум, хороо, баг
  • Өрхийн цалин мэдээлэл – Харъяа нийгмийн даатгалын газар
  • Өрхийн орлогын мэдээлэл зөрүүтэй бол Татварын Ерөнхий Газар очих юм.

Ийнхүү эдгээр газруудад очиж өргөдөл бичиж хүсэлтээ өгсөн л бол дахин очих шаардлагагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-08 59.153.114.195

eniige sungaach amjaagui humuus zundu bna hede. tug oloh gej zudersen ard irged bhad 8 gehiin

Avatar

Чимгээ 2023-02-08 202.55.188.92

Нэг сард зүгээр орсон аүүхдийн мөнгө ордгоороо орчино биз дээ э монголиа дээр зөрүүтэй мэдээлэл байхгүй

Avatar

Зочин 2023-02-08 122.201.21.24

oroogui hasahdsan bna bas

Avatar

Зочин 2023-02-08 90.193.251.156

ЗҮГЭЭР Л ӨГ

Avatar

Зочин 2023-02-08 202.9.46.92

haana ochij medeelel shinechluulehiig yagaad unuudur oruulj bgaa yum be, 24 ond edniig bugdiig ni demjij bolohgui yum bna, bvv demjeerei,

Avatar

зочин 2023-02-08 124.158.119.35

"Өрхийн жилийн орлого 50 саяас дээш бол хүүхэд мөнгөн тэтгэмж авахгүй" гэсэн заалт нь үнэн болов уу? Орлогоо мэдүүлэхгүй байгаа хэрнээ 50 байтугай сая төгрөгийн орлоготой хүмүүс хүүхдийн мөнгө авах боломжтойг яаж хянаж байгаа юм бол? Цалингаа авч байгаа төрийн албан хаагчдын гэр бүл хүүхдийн мөнгө авахгүй болох юм байна гэж ойлгогдоод байна.

Avatar

Зочин 2023-02-08 151.115.75.234

зүгээр байсан юмыг бужигнуулаад хаячих юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж