"Хүүхдийн мөнгө авах иргэд өнөөдөр мэдээллээ шинэчлээрэй"

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн мөнгө авах иргэд өнөөдөр мэдээллээ шинэчлээрэй"

"Хүүхдийн мөнгө авах иргэд өнөөдөр мэдээллээ шинэчлээрэй"

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олголттой холбоотой зарим өрх орлогоос хамаарч хасагдсан. Мөн системийн алдаанаас болж орлого, ам бүлийн тоо зөрсөн, мэдээлэл дутуу байгаа зэрэг асуудал гарч буй. Тухайн иргэд өнөөдрийн дотор мэдээллээ шинэчлүүлэх боломжтой юм.

Албан бус статистикаар нэгдүгээр сарын 15-наас хойш УБЕГ-т 160 мянга гаруй хүн мэдээллээ засварлуулах хүсэлт гаргажээ.

УБЕГ-аас тодруулахад “Шилжилт хийлгэх асуудлаар иргэд их холбогдон ирж байна. Иргэд орон нутаг, дүүргээс бусад нутагт шилжихдээ хаягийн бүртгэлдээ зөвхөн өөрсдийнхөө бүртгэлийг хийлгэдэг. Ингэхдээ хүүхдийнхээ хаягийг мөн шилжүүлэх шаардлагатай. Иргэд өөр нутаг дэвсгэрт шилжин сууж байгаа тохиолдолд үл хөдлөх, газрын гэрчилгээтэй харьяа улсын бүртгэлийн хэлтэст очиж шилжилтээ хийлгэж болно. Харин орон сууц, хашаа байшин түрээслэдэг бол түрээсийн гэрээтэй очно.

Хэлтэс дээр биечилж очих боломжгүй тохиолдолд E-Mongolia цахим системээр хандаж хийлгэх боломжтой. Хаягийн бүртгэл шилжилт хөдөлгөөнийг хийж байгаа иргэн тухайн хаяг дээрх 16-аас доош насны хүүхдийг зайлшгүй бүртгүүлэх ёстой” гэв.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас мэдээллээ шинэчлүүлсэн иргэдийн хүүхдийн мөнгө ирэх саруудад нөхөж орох эсэх талаар тодруулахад “Хороо, сумдад хамтарсан баг гарч ажиллаж байна. E-Mongolia цахим системээр мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай иргэд хүсэлтээ гаргаж байна. Мөн харъяа дүүргийнхээ нийгмийн ажилтан дээр очиж хүсэлт гаргасан хүмүүс ч бий. Эдгээр иргэдийн мэдээллийн зөрүүг зассан даруйд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.

Хүсэлт гаргаснаас хойшхи сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэдэг ташаа. Зөрүүтэй мэдээллээс шалтгаалж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөөд л ороод явна” гэв.

Тус яамнаас мэдээлэл нь алдаатай байгаагийн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэд 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхаарууллаа.

Мэдээллээ шинэчлүүлсэн ч систем дээр алдаатай харагдаж байгаа тохиолдолд нэгжийн ажилтан засварлах боломжгүй. Тиймээс тодорхой хугацааны дараа засвар орохыг онцлов.

Иргэд мэдээллээ засуулахдаа:

  • Өрхийн ам бүл – Харъяа сум баг хороо
  • Хүүхдүүдийн мэдээлэл – Нэр нь зөрүүтэй бол УБЕГ, хүүхдүүдийн тоо зөрүүтэй бол харьяа сум, баг, хороо
  • Үл хөдлөхийн мэдээлэл – Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Тээврийн мэдээлэл – Авто тээврийн үндэсний төв
  • Мал – сум, хороо, баг
  • Өрхийн цалин мэдээлэл – Харъяа нийгмийн даатгалын газар
  • Өрхийн орлогын мэдээлэл зөрүүтэй бол Татварын Ерөнхий Газар очих юм.

Ийнхүү эдгээр газруудад очиж өргөдөл бичиж хүсэлтээ өгсөн л бол дахин очих шаардлагагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж