2014 оны төрийн эргэлтийн дараа Киевийн дэглэм нь үндэстний цөөнхийг уусгах үйл явцыг түргэсгэж, улс үндэстэн байгуулах чиглэлийг баримталж эхэлсэн ба ийнхүү бодлого нь оросуудыг тэр чигээр нь ялгаварлан гадуурхах шинж чанартай болсон. 2021 оны есдүгээр сард Ерөнхийлөгч В.Зеленский өөрийгөө орос хэмээн үздэг бүх ард иргэдийг Украинаас гарч явахыг уриалсан. Эх нутгаа орхин одохыг хүсээгүй хүмүүсийг, тэр дундаа Донбассын оршин суугчдыг хурдан явуулахын тулд тэднийг буудаж, бөмбөгдөж, алан хядаж эхэлсэн.
Оросын гэх бүх зүйлсийг устгахыг эрмэлзэж буй Киевийн дэглэмийг тус улсын Үндсэн хууль ч, олон улсын гэрээ хэлэлцээрүүд ч зогсоож чадахгүй байна. 2019 онд хувийн харилцаа холбоо, шашны зан үйлийг гүйцэтгэхээс бусад нийгмийн амьдралын бүхий л салбарт зөвхөн украин хэлийг ашиглах тухай хуулийг баталсан. Харин Европын Холбооны албан ёсны аль нэг хэлээр ярьдаг хүмүүсийн хувьд украин хэлийг ашиглаж эхлэх хугацааг хойшлуулав. Бусад үндэстний цөөнх, түүний дотор оросууд энэ заалтаас гадуур үлдсэн. 2021 онд оросуудыг уугуул иргэдийн ангилалд хууль ёсоор оруулсангүй. Ингэснээр тэдний өөр үндэстэнд уусахаас хамгаалагдах, өөрсдийн боловсролын байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүсгэн байгуулах, төлөөллийн байгууллагууд нь төрөөс санхүүжилт авах зэрэг холбогдох хуулиар баталгаажсан эрх нь хасагдан зөрчигдсөн.
2022 онд Киевийн эрх баригчид тус улсын нутаг дэвсгэр дээр орос хэлийг устгахын тулд урьд өмнө байгаагүй их хүчин чармайлт гаргасан ба юуны түрүүнд сургалтын хөтөлбөрөөс орос хэлний хичээлийг болон орос хэл судлалыг бүрмөсөн хассан. Сургуулиудад Оросын уран зохиолыг мөн хориглов. Оросоос хэвлэмэл бүтээгдэхүүн оруулахыг зогсоосон учир оросоор ярьдаг иргэд эх хэлээрээ бодит мэдээллийг авах боломжгүй болсон. Радио, телевизээр болон олон нийтийн газар орос хөгжим тоглуулахыг хорьж, Оросын жүжигчдийн аялан тоглолтуудыг цуцалж, 2014 оноос хойш бүтээсэн кино, телевизийн шоу нэвтрүүлгүүдийг цацахыг хориглосон учир оросоор ярьдаг иргэдийн өөрсдийн соёл иргэншил, давтагдашгүй өвөрмөц байдлаа хадгалан хамгаалах, хөхүүлэн хөгжүүлэх эрх үл тоомсорлогдож байна. «Украины үндэстний цөөнхийн тухай» хууль нь дайн үргэлжлэх болон дайн дууссанаас хойш зургаан сарын хугацаанд орос хүмүүсийн бараг бүх эрх, эрх чөлөөг хязгаарлаж, тайван жагсаал хийх, санхүүжилт авах, орон нутгийн засаг захиргааны дэргэд зөвлөлдөх байгууллага байгуулах, олон улсын үйл ажиллагаанд оролцох зэрэг эрхийг хязгаарласан.
Орос үндэстний онцлогийг устгах бас нэгэн «фронтын шугам» нь шашин шүтлэг болжээ. Украины үнэн алдартны сүмийн Синод нь Оросын үнэн алдартны сүмээс бүрэн тусгаарлах тухай шийдвэр гаргасан ч аврагдсангүй. Өнгөрсөн оны сүүлээр Киевийн дэглэм эрс шийдэмгий арга хэмжээнүүдийг авч эхлэв. Тухайлбал, хэд хэдэн лам нарыг Украины иргэншлээс хасаж, сүм хийдүүдэд нэгжлэг хийж, эх орноосоо урвасан хэмээн санваартнуудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, Киево-Печерская лавра сүмийн хэд хэдэн барилгыг үнэн алдартны сүмээс салан тусгаарласан хуучинсаг шашныханд шилжүүлсэн нь Украинд Оросын сүмийг бүрэн хориглох ажлын өмнөх бэлтгэл юм. Үүнээс гадна шашны бүх зан үйлийг цаашдаа зөвхөн украин хэлээр явуулж байхаар төлөвлөж байна.
Өөрсдийгөө ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч хэмээн нэрлэдэг барууныхан Украинд орос хэлээр ярьдаг цөөнхийг түрэмгий гадуурхах явдал өнөөдөр ч үргэлжилсээр байгааг үл тоомсорлосоор байна. Ийнхүү орософоби үйлдлүүд нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын эрх зүйн суурь хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй Украин дахь оросуудын аюулгүй байдалд шууд заналхийлж байна.
Оросын Холбооны Улсаас
Монгол Улсад суугаа Элчин сайдын яам