Ким Жон Ун сар сураг тасарсны эцэст охинтойгоо гарч ирэв | News.MN

Ким Жон Ун сар сураг тасарсны эцэст охинтойгоо гарч ирэв

Ким Жон Ун сар сураг тасарсны эцэст охинтойгоо гарч ирэв

Ким Жон Ун сар сураг тасарсны эцэст охинтойгоо гарч ирэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун сар гаруй хугацаанд олны өмнө гарч ирээгүй. Тус улсын Улс төрийн товчооны хурал өнгөрсөн Ням гаригт болсон. Уг хуралд Ким Жон Ун оролцоогүй нь олны дунд элдэв таамаг үүсгээд байв. Ким төрийн эрхийг гартаа авснаасаа хойш албан ёсны чухал уулзалтыг алгассан гурав дахь тохиолдол нь энэ болжээ. Өмнө нь 2014 онд 40 өдөр олны нүдэнд харагдаагүй нь мөн л олны анхаарлыг татаж байв. Энэ удаад түүний эрүүл мэндэд ямар нэг асуудал үүссэн байж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Тэрбээр өнгөрсөн Даваа гаригт Цэргийн төв комиссын хуралд оролцож, армийн бэлэн байдлыг нэмэгдүүлж, сургуулилалтаа ахиу хийхийг үүрэгджээ.

Улмаар Мягмар гаригийн оройн хүлээн авалтад Ким Жон Ун охиноо дагуулж ирсэн нь анхаарал татав. Тус хүлээн авалт арми байгуулагдсаны 75 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ байжээ. Тэд цэргийн хуаранд тодорхойгүй хугацаагаар зочилж, цэргүүдэд урам хайрласан үг хэлсэн. Ким Жон Ун цэргүүдээ “Хүндрэл бэрхшээлийг үл харгалзан, дэлхийн хамгийн хүчирхэг армиа хадгалж үлдэж чадсан” гэж магтжээ.

Тус улс ойрын хугацаанд томоохон хэмжээний цэргийн парад хийхээр төлөвлөж буйг гадаадын хэвлэлүүд мэдээлсэн. Улмаар энэ парадынхаа үеэр шинэ цөмийн зэвсэг, баллистик пуужин танилцуулж магадгүй гэж үзэж буй юм. Хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад асар олон цэрэг, энгийн иргэдийг оролцуулсан бэлтгэл ажлыг хэдэн долоо хоногийн турш хийж байжээ.

Ким тэргүүтэй Умардын удирдагчид байлдааны сургуулилалтыг тогтмол эрчимжүүлж, дайны бэлэн байдлыг улам бүр хангах болов. АНУ сүүлийн үед Өмнөд Солонгос, Япон зэрэг бүс нутгийн холбоотнуудтай харилцаагаа өргөжүүлэх болсноор Умардтай улам хурцадмал байдалд болоод байна.

Эх сурвалж:FOX NEWS, AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-08 192.82.89.37

Намаас өгсөн одон нь багьахгүй, бүснийхээ доогууо зүүчихсэн.
Улс орноо Өмнөдтөй нийлүүлж ард олноо бодоосой билээ
Коммунист хийрхэл манайд ч толгой өндийдгөв

Avatar

Улаанбаатар бол Луйварчдын хот. 2023-02-08 59.153.86.106

Монголд Женко охинтойгоо ингээд суужийн гээд боддоо.

Avatar

Зочин 2023-02-08 66.181.161.196

зайд эсвэл жайл

Avatar

Зочин 2023-02-08 178.174.229.45

saihan tom umd bnaaa kkk

Avatar

Мао Зе Дун 2023-02-08 59.153.115.244

бас нэг хун апаатан бэлдэж бацгаам байна…аймхай н**ш бусаддааа алуулахапс айж охиноо нчлхаар нь дарангуйлагч болгох санаатай..гэхдээ чадахгуйдээ…эхлээд путин дараа нь лукашенко ктм нар алагдана…тэгээд куба, дундад азийн орнууд диктаторуудаа устгана…

Avatar

Зочин 2023-02-08 66.181.161.196

Чи бол бодолдоо хөтлөгдсөн аймхай мөртлөө чимээгүй а******н

Avatar

Зочин 2023-02-08 103.57.94.224

Ард тvмнээ бодвол гэр бvлээрээ тарган цатгалан амьдарч байна шvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж