Дээд шүүх маргааш АН-ын даргыг бүртгэх эсэхийг шийднэ | News.MN

Дээд шүүх маргааш АН-ын даргыг бүртгэх эсэхийг шийднэ

Дээд шүүх маргааш АН-ын даргыг бүртгэх эсэхийг шийднэ

Дээд шүүх маргааш АН-ын даргыг бүртгэх эсэхийг шийднэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр товлогдсон байна. Тус хуралдаанаар Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэж, “Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” хэсгийн мэдээллийг шүүхийн шийдвэр, хувийн хэрэг, үндсэн баримт бичгүүдтэй тулган шалгах” ажлын хэсгийн тайлантай танилцах ажээ.

Мөн Шүүгчдийн зөвлөгөөнөөр гийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнийг сонгох болон шүүгчид чөлөө олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны саналыг хэлэлцэх юм байна.

Дээд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх заалтыг тайлбарлах тухай  “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Захиргааны хэргийн танхимын саналыг тус тус хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх аж.

2022 оны зургадугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, хэсэг Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгох шүүхүүдийн санал үндэслэлтэй эсэх, иргэн Д.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй, Улсын Их Хуралд холбогдох эрх зүйн маргаанд хэргийн харьяалал тогтоох, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-08 192.82.69.195

Хүрэлсүгд хэн таалагдана түүнийг л Дээд шүүх бүртгэнэ дээ. МАНгас бүхнийг мэднэ…

Avatar

Зочин 2023-02-08 202.179.27.19

УИХ-ын сонгуульд ялагдсан хүн намын дарга болох нь зөв үү? Үгүй байхаа.

Avatar

Зочин 2023-02-08 192.82.87.132

Онлайнаар найруулсан хэдэн мянган"санал"-аас, биеэрээ ирж, гараараа зурсан хэдэн зуун санал нь арай илүү хүч-интэй байлгүй дээ !

Avatar

Зочин 2023-02-08 202.179.27.19

Шүүх намын дотоод сонгуулийг мөрдөн шалгахгүй. Бичиг баримт нь бүрэн бол гүйцээ. УИХ-ын гишүүн Битон ялна.

Avatar

Зочин 2023-02-08 192.82.89.51

яааж ч бодсон Эрдэнийн зөв 80-иад мянган гишүүн санал өгч оролцсон. мундаг.

Avatar

Хуульт Монгол улсын ардчилагч 2023-02-08 202.131.244.210

Нэгэнт хүчин төгөлдөр даргагүй учир одоо ҮБХ-гийн шийдвэрийг авч үзэхээс аргагүй. Тэгвэл 2 талд байсан ҮБХ нэгдээд, УИХ дахь бүлгээ түшиглээд 320 хүнтэйгээр хурлаа хийчихлээ. Хамаг сайн хуульчид нь ажлын хэсэгт орлоо. Тун ойрхон саналын зөрүүгээр Л.Гантөмөр ялалт байгууллаа. Ялагдсан С.Баярцогтын тал нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрлөө. Эрдэнэ харин Баянголын хэдэн эмгэн, хамаатны хэдэн хүүхдүүдээ суулгаад ҮБХ хийж мөн л хорлох тактик барилаа. Дээд шүүх сохор биш, эрхбиш шийднэ буйзаа.

Avatar

Зочин 2023-02-08 202.179.27.19

Хууль дүрмийн дагуу болсон бол нохой гахай байсан ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ.

Avatar

Зочин 2023-02-08 192.82.77.110

Бусдаар маргаанаа таслуулахын оронд өөрсдөө наад асуудлаа шийд гээд буцаах хэрэгтэй юм бишүү

Avatar

Зочин 2023-02-08 202.131.225.242

УДШ гэж хаарт бус байдлаа алдсан дампуу байгууллага байна. УДШ Содномзундуйн Эрдэнэ хоёр хүүкийн заавраар АН-р сайн тоглолоо доо.

Avatar

Бат инженер 2023-02-08 202.9.40.16

Яг гишүүдээсээ санал авснаар бол Баттулга, ҮБХ-ны хурлын штийдвэрээр бол ГАнтөмөр л АН-ын дарга болохоор юм байна лээ шүү дээ

Avatar

Зочин 2023-02-08 202.179.27.19

Шүүх хууль зөрчих болж байна уу тэгээд? Байнгын хороо нээлттэй сонсгол явуулж улсын бүртгэлийн дарга нарыг дуудаж байцаасан биз дээ? Эрдэнийн талын гэрчилгээ тамга хүчин төгөлдөр болохыг бүгд ойлгосон гэж бодсон юмсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж