Дээд шүүх маргааш АН-ын даргыг бүртгэх эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

Дээд шүүх маргааш АН-ын даргыг бүртгэх эсэхийг шийднэ

Дээд шүүх маргааш АН-ын даргыг бүртгэх эсэхийг шийднэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр товлогдсон байна. Тус хуралдаанаар Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэж, “Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” хэсгийн мэдээллийг шүүхийн шийдвэр, хувийн хэрэг, үндсэн баримт бичгүүдтэй тулган шалгах” ажлын хэсгийн тайлантай танилцах ажээ.

Мөн Шүүгчдийн зөвлөгөөнөөр гийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнийг сонгох болон шүүгчид чөлөө олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны саналыг хэлэлцэх юм байна.

Дээд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх заалтыг тайлбарлах тухай  “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Захиргааны хэргийн танхимын саналыг тус тус хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх аж.

2022 оны зургадугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, хэсэг Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгох шүүхүүдийн санал үндэслэлтэй эсэх, иргэн Д.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй, Улсын Их Хуралд холбогдох эрх зүйн маргаанд хэргийн харьяалал тогтоох, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж