Ноолуур үйлдвэрлэгчид УИХ, Засгийн газарт талархал илэрхийлж байна

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

Ноолуур үйлдвэрлэгчид УИХ, Засгийн газарт талархал илэрхийлж байна

Ноолуур үйлдвэрлэгчид УИХ, Засгийн газарт талархал илэрхийлж байна

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн болох ноолуурын салбарт 121.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үндэсний 24 үйлдвэрт олгосон юм.

Монгол Улсад валютын нөөц бүрдүүлэхэд онцгой хувь нэмэртэй ноолуурын салбарынхан энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар 2022 онд үйлдвэрүүд маань нийт 3,200 тонн ноолуурын худалдан авалт хийж, зах зээлд түүхий ноолуурын үнийг 158,000 төгрөг хүртэл өсгөж чадсан юм. Түүгээр ч зогсохгүй 2022 оны байдлаар ноолуурын салбарын экспорт 445.3 сая долларт хүрч, экспортын үнийн дүн ковидын өмнөх буюу 2019 онтой харьцуулахад 15.8 хувиар, 2021 онтой харьцуулахад 33.4 хувиар тус тус өсжээ. Экспортын хэмжээ нэмэгдэхээс гадна үндэсний үйлдвэрүүд тогтвортой ажлын байрыг хадгалж, техник, технологийн шинэчлэлээ бүрэн хийж чадсан юм.

Түүнээс гадна ноолуурын салбарт хэрэгжиж буй бодлогын томоохон арга хэмжээ бол Улсын Их хурлын 2022 оны 19 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 380 дугаар тогтоолоор 2023 оноос эхлэн хялгас ялгахаас дээш түвшний боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохыг дэмжсэн шийдвэр юм. Дэлхийн ноолуурын түүхий эдийн 50 хувийг бэлтгэдэг Монгол Улсын хувьд 2022 он хүртэл зөвхөн угаасан ноолуурыг экспортолж ирсэн. Тэгвэл угаасан ноолуурыг экспортлохыг хориглосноор дотоодод нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш том хөшүүрэг боллоо.

Ийнхүү Монгол Улсын уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг үндэсний хэмжээнд бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж байгаа Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газарт ноолуурын салбарын нийт үйлдвэрлэгчид, ажиллагсад, малчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Монголын ноос ноолуурын холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж