БСБ группийн “ТОП-100” харилцагчийн хүндэтгэлийн цэнгүүн боллоо

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

БСБ группийн “ТОП-100” харилцагчийн хүндэтгэлийн цэнгүүн боллоо

БСБ группийн “ТОП-100” харилцагчийн хүндэтгэлийн цэнгүүн боллоо

Монголын ууган худалдааны компаниудын нэг болох БСБ Групп компанийн ТОП-100 харилцагч байгууллагын хүндэтгэлийн цэнгүүн 2023 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Зайсан Хилл Эвент Холл-д амжилттай болж өнгөрлөө.

32 жилийн түүхтэй БСБ Групп компани нь Монголын электрон бараа, компьютер, гар утас, тавилгын зах зээлд салбартаа тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн 20 гаруй улсын 70 гаруй брэндүүдийг Монголын зах зээлд төлөөлөн ажилладаг билээ.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Sony, Panasonic, Electrolux, Toshiba, Sharp, Dell, Acer, HP зэрэг брэндүүдийн электрон бараа, компьютер, Польшийн Black Red White, Szynaka зэрэг брэндүүдийн гэрийн болон оффис мебелийн бараануудыг өргөн сонголт, сэтгэл хангалуун үйлчилгээ, тав тухтай орчин, найрсаг хамт олонтойгоор хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Өнгөрөгч 3 жилийн хугацаанд Ковидын нөхцөл байдлын улмаас ихэнх бизнесийн байгууллагууд эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулсан жилүүд болж өнгөрсөн ч БСБ Групп компанийн хувьд энэхүү саад бэрхшээлийг амжилттай даван гарч цаашид хийх ажлууд руугаа ханцуй шамлан оржээ.

Худалдаа, үйлчилгээний байгууллагын хувьд амжилтын гол үндэс нь тэднийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгчид болон харилцагч байгууллагууд байдаг. Тиймээс ч жил бүр ТОП харилцагч байгууллагуудаа хүлээн авч хүндэтгэлийн цэнгүүн зохион байгуулж, тэдний дундаас ТОП 3 байгууллагыг шалгаруулан шагнал гардуулдаг уламжлалтай билээ.

Хүндэтгэлийн цэнгүүний үеэр БСБ-д худалдаалагддаг хамгийн сүүлийн үеийн техник технологийн дэвшилтэт бараа бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан бөгөөд мөн урлаг, соёлын олны танил эрхмүүд хүрэлцэн ирж, ая дуугаа өргөж, хүрэлцэн ирсэн зочид нэгэн үдшийг дуу хуур, инээд хөөр цалгин халуун дотно уур амьсгалтай өнгөрүүллээ.

Монголын тэргүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа улам дэвшин, хөгжиж байх болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж