Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийх үеэр УИХ-ын үйл ажиллагаанд шинэ шатанд гарч буй хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлж байлаа.
Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлж, авлига албан тушаал, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлснээр олон жил бугшсан хулгай, луйврыг ил болгож байна. Нийгмийн шударга ёс, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад авлига хамгийн том саад болж байна. Албан тушаалтнуудын оролцоотой авлигын томоохон хэргүүд олон нийтийг бухимдуулж буй энэ цагт төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоохын тулд УИХ-аар Авлигатай тэмцэх багц хуулийг хэлэлцэж байгааг онцлон тэмдэглэсэн.
Мөн хойч үеийнхээ боломжийг хулгайлж буй хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Эрүүгийн хуулийн Авлигын гэмт хэрэгтэй холбоотой 22 дугаар бүлгийг бүхэлд нь хөндөж нэмэлт, өөрчлөлт оруулснаар ялын хэмжээг нэмэгдүүлж, нийтийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгасан. Авлигачдад оногдуулах ялыг чангаруулж, ямар ч хэлбэрээр завших боломжгүй болгосноор төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага нэмэгдэж, баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсны нийтлэг зарчмууд хангагдах суурь болно гэдгийг УИХ-ын дарга онцолж байлаа.
Түүнчлэн Авлигатай тэмцэх багц хуулийн хүрээнд нийтийн сайн сайхны төлөө нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалах, иргэдийн оролцоог түшиглэхийн тулд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Ийнхүү хууль тогтоох дээд байгууллагын чиг үүргийг шинэ түвшинд гаргаж, олон жил нийгэмд бугшсан асуудлыг нийтэд дэлгэж, хууль бус үйлдлүүдийг мөрдөн шалган, илрүүлэхэд Авлигатай тэмцэх багц хууль үр дүнгээ өгнө гэв.
Уулзалтад оролцогчдын зүгээс улстөрчид болон төрийн албаны эрх бүхий тушаалтнуудын авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой мэдээллүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагддагч тодорхой хариуцлага хүлээлгэдэггүй өнгөрдөг тул авлигын эсрэг тэмцэлд итгэл алдардаг талаар хөндөхийн зэрэгцээ Улсын Их Хурлын зүгээс Монгол Улсын Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хууль бус асуудал болон нүүрсний хулгайн гэмт хэргийг даруй илрүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Зочин 2023-02-08 192.82.83.99
Эхлээд нүүрс,банк,ЖДҮ гийн хулгайч гишүүдтэйгээ хариуцлага тооцоо
Зочин 2023-02-08 103.229.120.166
Энэ нөхөр ямар мөнгөтэй болоод энд тэнд ноолуурын үйлдвэрт хөрөнгө оруулж далдуур байр сав худалдаж аваад эхнэрээ хөрөнгө оруулагч болгоод яваад байгааг шалгах хэрэгтэй!Бөөн луйварчид
Зочин 2023-02-08 59.153.114.114
Авилгыг арилгах талаар АН-ын нөхөд бараг юу ч хийгээгүй,Харин шүүх хуулийн байгууллагыг өөрийн өмч мэт болгон ,авилгад холбогдох зэрэг гэмт хэрэг үйлдсэн өөрийн зарим нөхдийг хуулийн байгууллага хүмүүсээр хамгаалуулсан гэж их ярьдаг.Одоогийн төрийн үед л энэ нь засарч авилгатай тэмцэх ажил идэвхжив, Хууль тогтоолжоо засварлаж , хяналт шалгалтаа сайжруулж,авилгын хэрэгтэй холбогдон гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлж хүний өөрийн гэхгүй хариуцлага хүлээлгэж байна.Төр энгэж л ажиллах ёстой
Зочин 2023-02-08 202.21.107.132
ene heden jil ingej yrij bna. Buh erh medliig ni gartaa awaad heden jil boljiin. Odoo ene yriag ni sonsood suuj baih hereg baina uu. Tolgoitoi um bol boddoo mongolchuudaa
Зочин 2023-02-08 66.181.160.80
одоо л мэдэж байгаа юм шиг зүйл яриад явах юм аа бүх шатны албан тушаалтангууд бүгд хахуулийг цэцэглүүдэг гарууд байгаа ш дээ аль төрийн байгууллагын