ЛеБрон Жэймс NBA-ийн бүх цаг үеийн онооны лидер боллоо

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

ЛеБрон Жэймс NBA-ийн бүх цаг үеийн онооны лидер боллоо

ЛеБрон Жэймс NBA-ийн бүх цаг үеийн онооны лидер боллоо

НЭМЭЛТ: 

Лэйкерс болон Тандер багуудын гуравдугаар үе гэхэд ЛеБрон Жэймс 36 оноо авснаар домогт Карийм Абдул Жаббарыг гүйцэж, NBA-ийн бүх цаг үеийн онооны лидер боллоо.

НЭМЭЛТ:

Лос Анжелес Лэйкерс болон Оклахома Сити Тандер багуудын тоглолтын эхний хагасыг 66-76 гэсэн харьцаатай Тандер онооны илүүтэй дуусгалаа. ЛеБрон эхний хагаст 20 оноо авснаар рекорд эвдэхэд 16 оноо үлдлээ. Удахгүй хоёрдугаар хагас эхэлнэ. Түүнд рекорд эвдэх 24 минут бий.


Лос Анжелес Лэйкерс болон Оклахома Сити Тандер багуудын тоглолтын эхний үе 34-36 гэсэн харьцаатай зочин багийн давамгайлал дор өндөрлөлөө. ЛеБрон эхний үед найман оноо авав. Ийнхүү түүнд түүх бүтээхэд 28 оноо үлдлээ.

Өнөөдөр ордонд ЛеБрон Жэймсийн гэр бүл, найз нөхдөөс гадна Карийм Абдул-Жаббар өөрийн биеэр хүрэлцэн иржээ.


Өөр цаг хугацаа, үед байсан бол бүсийнхээ 13 дугаарт бараг л хомоол хамж буй багийн ганц тоглолтын тасалбар 75 мянган ам.долларт хүрэхгүй байсан биз. Гэхдээ өнөөдөр/2023.02.08/ түүхэн мөч тохиох гэж байна.

Домогт Карийм Абдул-Жаббар 1984 онд NBA-ийн бүх цаг үеийн онооны лидер болж байлаа. Түүнээс хойш Кариймын энэ амжилтыг эвдэх хүн гарч ирсэнгүй. Малоне, Жордан, Коби нар ойртсон ч тэдэнд цаг хугацаа, эрч хүч, бие бялдар байсангүй.

Харин бидний цаг үед ЛеБрон Жэймст энэ боломж гарч ирлээ. Тун удахгүй 11.00 цагаас Лос Анжелес Лэйкерс талбай дээрээ Оклахома Сити Тандерыг хүлээн аван тоглоно. Хэрэв энэхүү тоглолт ЛеБрон 36 оноо авбал тэрбээр Жордан, Кобигийн дутууг гүйцээж, Кариймыг гүйцнэ.

Олон хүн ЛеБроныг өнөөдөр 36 оноо авахгүй гэж таамаглаж байна. Харин Лэйкерсийнхэн өөр бодолтой байгаа аж. Учир нь тэд өнөөдрийн тоглолтод 200 гаруй хэвлэл мэдээллийн ажилчдыг оролцуулж байгаагаас гадна ЛеБроны гэр бүл, түүний ээж Глориа болон ахлах сургуулийнх нь найзууд зэрэг олон хүний Акрон хотоос урьжээ.

Өнөөдрийн тоглолтын тасалбарын үнэ даруй 50 хувь өссөн гэнэ. Нүүрний эгнээний ганц тасалбар “Ticketmaster” дээр 75 мянган ам.доллар хүрсэн бол энгийн суудлын үнэ “Viagogo” дээр 188 ам.доллар болжээ.

ЛеБрон Жэймс энэ улирал 30.0 оноо дунджилж байна.

Тэрбээр саяхан “ESPN”-д өгсөн ярилцлагадаа “Онооны аварга болох хэзээ ч миний зорилго, аяллын нэг хэсэг байгаагүй ээ. Харин дарамттай зүйл нь гэвэл өдөр бүр тэмцэж, гэртээ Ларри О’Брайены цомыг авчрах байлаа. NBA-ийн бүх цаг үеийн онооны лидер болох ирмэг дээр ирээд зогсохгүй холбогч биш байж дамжуулалтаараа түүхэнд эхний тавд орно гэдэг үнэхээр галзуу юм. Үүнийг хийж байгаа нь үнэхээр гайхалтай. Гэхдээ үүнийг хийж байна гэж бодохоор хачирхалтай санагдаж байна” гэжээ.

Хэрэв ЛеБрон өнөөдөр 36 оноо авч чадахгүй бол дараагийн Бакстай хийх тоглолтдоо авах боломжтой. Хамгийн гайхалтай нь Карийм Абдул Жаббар Баксын домог билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж