"Туркэд гамшигт өртсөн иргэдийг гэртээ байлгах хүсэлт илгээсэн"

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

"Туркэд гамшигт өртсөн иргэдийг гэртээ байлгах хүсэлт илгээсэн"

"Туркэд гамшигт өртсөн иргэдийг гэртээ байлгах хүсэлт илгээсэн"

Турк улсад оршин суугаа бизнес эрхлэгч Б.Оюунсүх цахим хуудастаа онцгой бүс дэх иргэдэд тусламж үзүүлэх хүсэлт тавьсан талаар мэдээлсэн. Түүнтэй холбогдож зарим зүйлсийг тодрууллаа.

Тэрбээр "Онц байдал зарласан бүсэд оршин суугаа олон хүүхэдтэй гэр бүлийг онцгой байдал зарласан гурван сарын хугацаанд гэртээ амьдруулах хүсэлт илгээсэн. Хүнд хэцүү цагт хуваалцана гэдэг хамгийн сайхан зүйл. Энэ шийдвэрээ гэр бүлийн хамт ярилцаж гаргаад холбогдох байгууллагад хүсэлтээ илгээгээд байна.

Хүсэлтийг өнгөрсөн шөнө Засгийн газрын албан ёсны мэйл хаяг руу илгээсэн. Мөн гэртээ хүмүүсийг байлгахаас гадна газар хөдлөлт болсон бүсэд Монгол Улсаас ирж байгаа багт орчуулгын тусламж үзүүлэх зөвшөөрөл хүссэн.

Би сэтгүүлч мэргэжилтэй учир тус бүсэд очиж ажиллах чин хүсэлтэй байна. Одоогийн байдлаар хариу ирээгүй байна. Зөвхөн хүсэлт тавихаас гадна миний бие байгалийн гамшигт өртсөн Турк дэх хүмүүст мөнгөн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан. Монголчууд хандивт идэвхтэй нэгдэж байгаа бөгөөд одоогоор зургаан сая орчим төгрөг дансанд цугларсан. Энэ мөнгийг маргааш өглөө гамшгийн бүсийн тусламжийн дансанд илгээнэ. Хүн бүр гамшгийн бүс нутаг руу очиж туслахын тулд мэргэшсэн, мэргэшээгүй, мэргэжлийн, мэргэжлийн бус гээд онгоцонд суух гэж эмх замбараагүй байдал үүсгээд буй юм байна. Ах дүү, хамаатан садан, найз нөхдөө эрэн хайх, тусламж үзүүлэхийн тулд бүгд л яаран зүтгэцгээж, мэргэжлийн аврагчид болон эмч нарт зай өгөхгүй байна гэж мэргэжлийн аврагч залуу бас бичсэн байна лээ. Тиймээс би тусламж үзүүлэх албан ёсны эрх авах гээд хүлээж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж