Ньюс хөтөч: Хөгжлийн банктай холбоотой сонсгол үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хөгжлийн банктай холбоотой сонсгол үргэлжилнэ

Ньюс хөтөч: Хөгжлийн банктай холбоотой сонсгол үргэлжилнэ

Ньюс агентлаг 2023.02.08-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

09:00 ЦАГТ:

-МСНЭ-ийн байранд Монголд авлигын индекс нэмэгдэж буй шалтгааны талаар “Транспэрэнси интернэшнл” байгууллагын зөвлөх О.Батбаяртай санал солилцох уулзалт болно. Утас:9111-8403.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 ЦАГТ:

ХААИС-д олон улсын КОЙКА байгууллагын санхүүжилтээр ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль болон БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн хамтарсан "Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх" төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас 9906-2806.

10.30 ЦАГТ:

Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.

11.40 ЦАГТ:

-Үндэсний номын санд "Хар хорум 800", "Тэмүүжин Чингис хааны  намтар-өв уламжлал" номын нээлт болно.

-Богд хан уулын Хүүшийн аманд Монгол, Японы архитекторуудын бүтээн байгуулсан төслийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танилцуулна. Утас: 9911-8387.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж