Н.Энхбаярын боловсруулсан Үндсэн хууль ба эсрэг, тэсрэг байр суурь | News.MN

Н.Энхбаярын боловсруулсан Үндсэн хууль ба эсрэг, тэсрэг байр суурь

Н.Энхбаярын боловсруулсан Үндсэн хууль ба эсрэг, тэсрэг байр суурь

Энэ долоо хоногийн VS буландаа шинэ Үндсэн хуулийн талаарх эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Тодруулбал, олон нийтийн дунд Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг МАН-ын даалгавраар шинэ Үндсэн хуулийг бичсэн гэх хардлага байгаа билээ.

 

Н.Энхбаяр
Ерөнхийлөгч асан

1992 онд батлагдсан Үндсэн хууль маш чухал. Тэр үед гадаад, дотоод бүх нөхцөл байдал цоо шинэ тогтолцоо руу шилжихээс өөр аргагүй байсан. 1992 оны хуулийг боловсруулахдаа нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгэм рүү шилжихээр томьёолсон байдаг. УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага гэж томьёолсон.

УИХ өөрөө төр болоод төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжээд хамгийн чухал, их эрх мэдэлтэй, мундаг байгууллагыг Үндсэн хуулиараа төрүүлсэн. Үүнээс хойш 32 жил явлаа. УИХ-ын гишүүд, хувь хүний тухай ярих зүйл байхгүй. Үндсэн хуульд бичсэн зохицуулалтаас болоод харамсалтай нь төр засаг хяналтаас гарчихсан. Хяналтаас гарсан төр засаг нь хянах ёстой хүмүүсээ хянаж чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй, хулгайг зогсоож чадахгүй байгаа нь ард түмний бухимдлыг хүргэж байна.

Одоо хүн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн захиалга эрдэмтэд, судлаачид, ТББ, социологичид болон иргэдээс гараад байгаа юм. Бидний боловсруулсан хуулийн төсөл төр төвтэй буюу хэний ч хяналтаас гадуур байдаг төр засгаас хүн төвтэй буюу хүний хяналтад ордог төр засагтай нийгмийн харилцаа руу шилжих цаг ирлээ гээд 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн хурдан, ард түмэнд ашигтай гарц гэж үзсэн

Ч.Өнөрбаяр
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

-Үндсэн хуулийн төгсгөлд “мэдэхтун, сахигтун” гэж үг байдаг. Эхлээд улстөрчид Үндсэн хуулиа мэдэж, судлах хэрэгтэй. Үндсэн хуулиа мэдээгүй, ойлгоогүй байж өөрчилье гэж дайрдгаа болих хэрэгтэй. Улс төрийн намуудын хийсэн алдаа, улстөрчдийн хийсэн алдаанд хэн нэгэн буруутан хайдаг. Эхлээд сөрөг хүчин рүүгээ бурууг наадаг байсан бол буруутан хайж байснаа Үндсэн хууль руу чихэж байна. Нэг хэсэг Ц.Элбэгдорж, С.Баярцогт, С.Баяр, МАНАН бүлэглэлээс буруутан хайдаг байлаа. Нөгөөдүүл нь “гудамжинд” байгаад найман жил болоод явахаа байсан чинь Үндсэн хууль руу чихэж байна. Ардчилсан Үндсэн хуульд алдаа оноо байгаа  ч гэсэн энэ 30 жилд хэн нэгэн дарангуйлагчийг төөрүүлсэнгүй. Парламентын засаглалыг бэхжүүлэх ганц хоёр өөрчлөлт хийх ёстой.

Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог системтэй болох. Өөрөөр өөрчлөх хэрэггүй. Бүтнээр нь өөрчилнө гэдэг улс орноороо тоглох гэж байгаа хэрэг. Жоомоо алах гээд гэрээ шатаадаг шиг байж болохгүй. Үндсэн хуульд бүх ойлголт нь байна. Шинэ Үндсэн хууль гарч ирвэл хөл толгой нь олдохгүй парламент нь хоёр танхимтай болчихсон хэрэлдээд учраа олохоо болиод, Ерөнхийлөгч нь хаанаас нэр дэвших нь ойлгомжгүй юм билээ. Шүүх нь тангарагтны шүүх гээд АНУ-ын зарчмыг авчихсан ч байх шиг. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг энд тэндэхийн баахан юмыг цуглуулсан байсан.

Н.Энхбаяр нарын боловсруулсан Үндсэн хуулийг хууль гэж хэлэхгүй. Энэ бол харьцуулсан судалгааны тайлан.

Үндсэн хууль гэдэг бүхнийг багтаадаг зүйл. Ингэж улсаа самрахаа болих хэрэгтэй. Холбооны улс орны сайн гэснийг түүгээд багцлах нь Үндсэн хууль биш ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-08 192.82.72.172

Намбарваан нохойтноо бас юу гэнээ 1992 оны хууль маш сайн гэж эхэлснээ одоо хэрэггүй гэж гуцав.Өөрийгөө шинэ парламентад хугацаагүй залнаа бас сэрүүн зүүдэлсэн хүүр вэ.

Avatar

Зочин 2023-02-08 64.119.20.186

Авилга албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүн үндсэн хуулийн шинэчлэл хийнэ гэхээр энэ улс жинхэнэ утгаараа мөхөж байгаан юм байна даа

Avatar

Ха ха 2023-02-08 172.91.183.102

Эцсийн гол зорилго ньН.Энхбаяр л өөрөө яаж ийгээд төрийн эрхнээс зуух л юм байна

Avatar

ИРГЭН 2023-02-08 203.23.199.179

Харлуулах гэж оролдохоо боль Элбэгдорж н**ш оо

Avatar

Зочин 2023-02-08 103.26.194.233

Turiin umchiig ard tumendee ugch, 2 tanhimtai parlament, Erunhiilegch Zasgiin gazraa avah ni zuv. Unuruu undsen huuliin medleggui. Zugeer l huulich shuu dee.

Avatar

Зочин 2023-02-08 103.229.121.35

Илжигдоржийн салтааны үс Энхбаяртай яаж зэрэгцэх нүгэл болийшд ккк

Avatar

Зочин 2023-02-08 202.131.244.210

Өнөрөө браво!

Avatar

Зочин 2023-02-08 103.26.195.176

Н. ЭНХБАЯР ГЭГЧ ЭТГЭЭД ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХ БАЙТУГАЙ ЯРИХ Ч ЭРХГҮЙ ЯЛТАН ХҮН

Avatar

Зочин 2023-02-08 66.181.168.199

ЭНЭ БОЛ Н.ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮНИЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ТАЛААРХ ӨӨРИЙНХА НЬ Л БОДОЛ ТӨСӨӨЛЛИЙН ТАЛААРХ ТОВХИМОЛ. ТҮҮНИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРЬЧИХСАН ЮМ ШИГЭЭР Ц.ОЮУНГЭРЭЛ АВГАЙ БОЛ СҮРЖИГНЭХ ХЭРЭГГҮЙ. Ц.ЭЛБЭГДОРЖТНЫ АЙЛДСАН ШИГ ХАМГИЙН ГОЛ НЬ СҮРЖИГНЭХЭЭ Л БОЛЬЧИХ. МӨН ХОЁУЛАА ЧИНГЭЖ АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2023-02-08 66.181.168.199

ТА ХОЁРЫН ТАЙЛБАР ХОЁУЛАА ТЭНЭГ БАЙНА

Avatar

зочин 2023-02-08 66.181.160.73

жирийн иргэн хууль хууль санаачлахгүй. Шуналын тулам холион бантан боль

Avatar

Зочин 2023-02-08 192.82.76.105

Үндсэн хуулийг шинээр хийнэ гэж дайрвал энэ улс сүйрнэ шүү!!! Тэгээд ч буруу санаатай хүмүүсээс зөв юм гарахгүй!

Avatar

Зочин 2023-02-08 66.181.191.170

Харинч маш сайн хуулийн тосол болсон бна лээ шуу дээ зарим ноход оортоо тайлагдахгуй болохоор сонин юм яриад бдаг энэ мэтийн щоучид одоо бол засаг барьж бгаа намд таалагдвал тэд яахыг шийднэ шуу дээ та нарт ямарч хамаагуй шуу дээ олонхоор л шийдээд яваг даа

Avatar

Зочин 2023-02-08 192.82.87.132

Энхбаярыг хүмүүнлэгийн чиглэлийн сайн боловсролтой хүн гэж хүндэтгэдэг, харин төрийн эрх зүйн талаар суурь мэдлэг боловсрол хэр зэрэг эзэмшсэн хүн юм бол доо ? Олон жил сайд дарга хийхээр л мундаг эрх зүйч болчих доггүй л боловуу даа !

Avatar

Логийн Цог 2023-02-08 66.181.160.24

Н.Энхбаяраа !
Төрийн эрх мэдлээр хамгийн их тоглосон , албан тушаалтай байхдаа эрх мэдлээ хязгааргүй урвуулсан , гэмт байдлаар хэтрүүлэн ашиглаж үнэндээ самарсан хүний нэг бол өөрөө шүү . Түүнийг чинь гэрчлэх олон нийт байгаа . Ой санамж нь цэлмэг байгаа гэдэгт би хувьдаа огтхон ч эргэлзэхгүй байна аа .
1992 оны Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалыг одоо хүртэл ойлгоогүй байж , түүн рүү нүгэлээ чихдэг чинь Үндсэн хуульт байгууллын эсрэг гэмт үйлдэл , үнэн хэрэгтээ төрийн эргэлт шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж