Улаанбаатар хотод 1950 оноос өмнө ашиглалтад орсон барилгууд газар хөдлөлтийн чичирхийллийг тооцоолоогүй баригджээ. Харин 2000-аад оноос хойш барилга барихдаа газар хөдлөлтийн чичирхийллийг тооцож, эрсдэлийн үнэлгээ хийдэг болсон байна.
Улаанбаатар хотод 8.0 хүртэлх магнитудын газар хөдлөлт болох магадлалтай гэсэн тооцоолол бий аж.
Монголд 1905 онд Завхан, Хөвсгөл, Увс, Булганы нутгийг хамарсан урт цуурал үүсгэсэн 8.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 370 км газар хагарал үүсчээ. Дараа нь 1957 онд газар хөдөлж, 250 км газар цууралт үүссэн байна. Тодруулбал, 1900 оноос хойш Монгол Улсын баруун бүсийн нутгаар 7 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 13 удаа болжээ.
Н.УЯНГА
Холбоотой мэдээ