Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.02.08/ болно. Хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэх бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өөрийн хүсэлтээр Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгвөл, Ерөнхий сайд түүнийг чөлөөлөх зохицуулалттай. Тиймээс түүнийг чөлөөлж, түүний сайдын ажлын тодорхой хугацаанд өөр сайд хавсран гүйцэтгэх юм. Т.Аюурсайханы хувьд нүүрсний хулгайн асуудалтай өөрийгөө холбоогүй гэж байгаа ч хуулийн байгууллагаас түүнийг яллагдагчаар татсан, ойрын хамаарал бүхий этгээдүүдийг нь шалгаж байгаа гэх.
Тиймээс хаврын чуулганаар нэр бүхий УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах саналаа прокуророос оруулж ирнэ гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд өрнөөд удаж байгаа. Т.Аюурсайханы хувьд хуулийн байгууллагынхнаас "урьтаж" ийнхүү өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэж хардах хүмүүс олон бий.
Харин дараагийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, хэнийг томилохоо тодорхой болгож, Ерөнхий сайд санал болгож, УИХ-д тангараг өргөх зохицуулалттай. Одоогийн зохицуулалтаар Засгийн газрын сайд нь УИХ-ын гишүүн байх боломжтой бөгөөд МАН дотор сайдын суудалд горилогчид хэд хэд байгаа аж. Түүний оронд одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, М.Оюунчимэг нар горилж байгаа гэх.
УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хувьд УИХ-д анх удаа Завхан аймгаас сонгогдсон, өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хувьд хоёр ч удаа УИХ-д сонгогдож ажиллаж байгаа бөгөөд түүнийг Сү.Батболдын фракцын хүн гэж улс төрийн хүрээнд ярьдаг.
2020 оноос хойш А.Ариунзаяа, Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан нар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажилласан бөгөөд одоо дөрөв дэх сайдаа хүлээж авах гэж байна.
Эргэн сануулбал, ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэлийн оронд мөн дээрх хоёр гишүүний нэр яригдаж байсан ч МАН-ын УЗ-өөс Т.Аюурсайханыг дэмжсэн билээ.
судлаач 2023-02-08 202.131.251.130
Сайдын суудал мөрөөдсөн гишүүн МАН-д зөндөө бий.Одоо Оюунэрдэнэд нэг чгэсэн кноп хэрэгтэй. 57 гэдэг тоон дээр бүх анхааралаа хандуулж байгаа. Энэ муу азын тэнгэр нь хаясан Аюурсайхан нөхрийг арай хурдан мөнгөтэй болчихлоо гээд хүмүүс яриад байсан үнэн байжээ. Их шунал ч толгой цусдах аюултайг мэдмээр л юм. Одоо нэгэнт хийсэн бол тохирох ялаа аваад, хариуцлагаа үүрээд явах болж дээ.Шудрага тав гээд хамт явсан Нямбаатар, Оюунэрдэнэ нар хамгаалах байлгүй дээ.
тогоо 2023-02-08 64.119.26.91
энэ МАН ийнхан ингээд дээшээ хараад байх юм. хэн рүү хараад ямар дохио хүлээгээд, юу руу үсэрчих гээд бэлтгээд байдаг юм бол. Тун л чухал эд бололтой. Зарим нь үсрээд буухдаа халтирч ч байх шиг.
Зочин 2023-02-08 202.126.92.98
Аюурсайхан бүр ШОРОНД ОРОХ ЁСТОЙ хүн шүү
Хүрэлбаатар зайл 2023-02-08 202.126.89.90
ТҮМНИЙ БАЯЛГИЙГ СОЛОНГОСУУДАД ЗАРЖ ТӨЛБӨРТ НЬ СҮНЖИНГРАНДЫГ АВЧ ТЭНД ӨӨРИЙН ДЭМЖИГЧИД, ХУРГАН ДАРГА НАРЫГ УВСААС АВЧ ИРЖ АРХИДУУЛЖ, ХҮҮХЭНДҮҮЛЖ БАЙДАГ Ч.ХҮРЭЛБААТАР ОДОО ҮГ ДУУГҮЙ ОГЦОРООРОЙ
Зочин 2023-02-08 103.229.122.10
Малуудыг малланаа л гээд байдаг гулгайч үнэнд гүйцэгдлээ
Зочин 2023-02-08 43.242.242.59
Хэлмэгдүүлэхгүй үнэн зөвөөр нь шалгах хэрэгтэй. Саналаараа гишүүнээс татгалзана гэдэг чинь айдасгүй байгаагийн шинж гэж бодож байна. Зарим хүмүүс гишүүнээсээ татгалзахгүй хэрэг шалгах ажиллагаанд санаатай саад учруулдаг. энэ хүн бол тэгэхгүй байна
Зочин 2023-02-08 192.82.92.204
Зассс Таван толгойгоос мөнгө зувчуулж хэдэн арван хауз барьсан хүн яахлаар нь гэм буруугүй гэж
Зочин 2023-02-08 43.242.242.59
Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ авч өгсөн Аюурсайханыг Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг нарын бүлэглэл үзэж чаддаггүй. тэд нарт ямар ч аргаар хамаагүй түүнийг хэрэгт холбогдуулахын тулд хар пиар их хийж байна даа
зочин 2023-02-08 150.129.142.36
манын хулгайч коммунистууд 24 оны снуулийн мөнгөө босгох, ах дүү, ойр тойрныхоо насаараа идэх мөнгийг цуглуулах гэжл сайд болдог. хийх юмаа хийсэн, одоо ямарч гэм зэмгүй гарч яваад 24 онд нэрээ дэвшүүлнэ. дараа нь бас нэг сэтгэл нь цаддаггүй өлөн хулгайч орж ирээд татвар төлөгчийн төлсөн баасхан мөнгө хулгай хийгээд гарна. ман бол удам, угшлаараа, үе үеээрээ бүгд хулгайч. ард түмэн , улс оронд жаахан ч хэрэгтэй юм хийж чадахгүй зөвхөн хулгай л хийнэ. манынхан бүгд ижил, юу ч хүлээх хэрэггүй
Зочин 2023-02-08 203.98.77.101
б**в Оюунчимэг бенз Баярсайхан 2 бол үнэндээ хэрэггүй. Хоосон бурдаг, пиарддаг, БИ гэсэн эготой дуракууд юу ч хийхгүй. Улам л самарна.
өвгөн 2023-02-08 202.55.191.194
бүүр түрүү түрүүчийн үед гишүүннээс сайдаас чөлөөлөглөх гэдэг чинь нүдэнд нь нулимс цийлэгнээд уйлан хайлан дуулалддаг байсан биш билүү одоо чинь харин арга нь өөрчлөгдөөд урьтаад сэргийлээд байдаг болчихсон юм уу ойлгосонгүй мэддэг хүн байвал хэлээд өгөөч
Зочин 2023-02-08 27.123.214.2
Итгэж явсан юмсан даа залуу минь. Ичгэвтэр ч юм хийж дүү минь.., Яаж тэгээд шудрага ёс яриад чадаад байсан байх нуу? Ичихгүйгээр, улайхгүйгээр…,
Зочин 2023-02-08 61.231.16.236
iim hulgaich caraitai umand itgej baigaa bol ci idiot
MAN chin dandaa goyo yum yaridag shdee 2023-02-08 103.11.195.66
MAN chin yaag gadnaasaa iim turhtei, dotroo yaag iim l bdag yum shdee, jijigruulsen huneer ingej garch irj bgaam daa
Зочин 2023-02-08 203.98.76.186
benz boortsog nar lav bish shvv. arai zangaragtaihan eregtei tavichaach
Зочин 2023-02-08 103.9.90.100
энэ одоо өөр хүмүүс байдаггүй хэрэг үү. нэмэгдэхүүний байрлалыг солиход нийлбэрийн дүн огт өөрчлөгдөхгүй. н**ш юмаа
Зочин 2023-02-08 66.181.189.71
ene olon saihanuudaas saihan yum garahguinee