Нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн Грэмми

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

FASHION

Нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн Грэмми

Хөгжмийн ертөнцийн хамгийн том арга хэмжээ, хамгийн гял цал үдэш Даваа гаригт болж өнгөрлөө. 65 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын энэ жилийн хөтлөгчөөр “The daily show” нэвтрүүлгийн хөтлөгч асан Тревор Ноа ажиллаж, Бад Банни, Мэри Жи Блайж, Лил Уэйн, Баста Раймс, Мисси Элиот зэрэг олон алдартан тайзнаа уран бүтээлээ толилуулав. 

Оскарын шагнал гардуулах ёслол нь кино урлагийнхны баяр байдаг бол Мэт Гала тухайн жилийнхээ загварын хамгийн том арга хэмжээ байдаг билээ. Харин Грэммийн шагнал гардуулах ёслолын хувцаслалт Академийн шагнал гардуулах ёслол болон Алтан бөмбөрцөгтэй харьцуулахад илүү хөгжилтэй, тансаг байдаг.

Өнгөрсөн жилийн Грэммийн улаан хивсний ёслолоор цээж нүцгэн эрчүүд, намирсан үс, үнсэлт анхаарал татаж байв. Энэ жил шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээгүүр алдартнууд зоримог дүр төрхөө хэрхэн гайхуулсныг “Fashion” буландаа онцолж байна. 

“R&B” дуучин Лиззо энэ жил найман номинацид нэр дэвшиж, гурван цомын эзэн боллоо. Түүнийг “Cosmopolitan” сэтгүүл хамгийн дэгжин хувцасласан алдартнаар тодруулжээ. Улаан сарнайгаар битүү бүрсэн түүний гоёл энэ жилийн наадмын анхаарал татсан хувцаслалтуудын нэг яах аргагүй мөн. Түүний гоёлыг “Dolce&Gabbana” загварын ордон урлажээ. Реппер Дожа Кат “Versace” брэндийн латекс даашинзаар гоёсон нь мөн анхаарал татав. Тэднээс гадна Бэбэ Рэкша, Виола Дэвис, Тэйлор Свифт, Мэри Жи Блайж нар “Cosmopolitan” сэтгүүлээс тодорхойлсон хамгийн сайхан хувцасласан алдартнуудын жагсаалтыг тэргүүлж байна. Хамгийн чамин тансаг хувцаслалтаараа анхаарал татах нэгэн байхад хамгийн зохимжгүй хувцаслалт номинацийн эзэд ч байна. Энэ номинацийн эздээр Дижи Халид, Блак Чина, ЛЛ Күүл Жи, Харри Стайлс, Шаниа Твэйн зэрэг алдартан тодорчээ.

Хамгийн сайхан болон хамгийн зохимжгүй хувцасласан алдартнуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр өөр өөрийнхөөрөө тодруулсан тул хоорондоо харилцан адилгүй үр дүнтэй байна. “Yahoo style” цахим хуудас уншигчдынхаа дунд санал асуулга явуулжээ. Уг санал асуулгын дүнгээр хамгийн сайхан хувцасласан алдартан номинацид Тэйлор Свифт шалгарсан бол хамгийн зохимжгүй хувцаслалтаар Кэйси Масгрэйвис тодорчээ. Кэйси Масгрэйвис үслэг ягаан нөмрөг бүхий гоёлыг сонгосон. Хувцаслалтын тал дээр гаргасан эрсдэл бүхэн амжилттай болдоггүйн тод жишээ бол Кэйси Масгрэйвис гэж тус хуудас онцолжээ. 

Лиззогийн сарнайн улаан даашинзыг ихэнх нь хамгийн тансаг гоёлоор тодруулсан бол зарим сэтгүүл зохимжгүй гоёлоор тодруулжээ. Тиймээс эдгээр алдартнуудын хэн нь хамгийн сайхан, хэн нь хамгийн муухай хувцасласан бэ гэдгийг шууд дүгнэх нь өрөөсгөл юм. 

“Meaw” цахим хуудас хамгийн зохимжгүй хувцасласан 10 алдартныг тодруулжээ. Тэднийг загварын цагдаа нар баривчилбал таарна гэж тус хуудас хошигносон байна. Энэ алдартнууд нь Блак Чина, Дэнсиа, Лиззо, Кэйси Масгрэйвис, Алиша Гаддис, Жинжер Гонзага, Бэнни Бланко, Харри Стайлс, Шаниа Твэйн, Камила Кабелло нар байлаа. 

Грэммийн улаан хивснээ алхсан алдартнуудын анхаарал татсан хувцаслалтуудаас доор толилуулж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж