Дэлхий илүү том дайнд ойрхон байна | News.MN

Дэлхий илүү том дайнд ойрхон байна

Дэлхий илүү том дайнд ойрхон байна

Дэлхий илүү том дайнд ойрхон байна

Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхий илүү өргөн хүрээтэй, том дайнд ойрхон байгааг анхааруулав. Тэрбээр ОХУ-аас хөрш Украинд түрэмгийлсэн дайны нэг жилийн ой дөхөж байгаа энэ үед "Хүн төрөлхтөний аль ч цаг үед байгаагүй илүү том дайн ойрхон байна" гэж хэлжээ.

Антонио Гутерриш "2023 онд дэлхийн нөхцөл байдлын талаар судалгаа хийсэн шинжээчид мөхлийн цаг, шөнө дунд болоход 90 секунд ойртсоныг тогтоож, "дэлхийн сүйрэл"-д хамгийн ойртсон" гэж онцолсон байна.

Тэрбээр Украины дайнаар жишээ авч, “Уур амьсгалын сүйрэл, цөмийн аюул занал ихэсч”, дэлхийн баян хоосны ангал өргөжиж, “дэлхийн эв нэгдэл, итгэлцэл"-ийг сүйтгэж буй “геополитикийн хуваагдал” нь илүү том дайн руу хөтөлж байна гэж мэдэгджээ. Улмаар Ерөнхий ассамблейн гишүүн 193 орны эрх баригчдыг шийдвэр гаргахдаа илүү алсыг харж, "хариуцлагатай", "ёс суртахуунтай" байж, маргааш юу тохиолдохыг харж, үйлдэл хийхийг уриалжээ. Мөн энэ онд 75 жилийн ойтойгоо золгож буй Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүн төрөлхтөний салшгүй эрхийн үндэс нь “эрх чөлөө, шударга ёс, энх тайван” гэдгийг сануулах үүргээ биелүүлэхийг шаардав. 

Аливаа шилжилт, өөрчлөлт одоо цагт энх тайвнаар эхлэх ёстой боловч Украинд үүссэн нөхцөл байдлыг харвал ирээдүйд энх тайван хумигдаж, цаашид хурцадмал байдал, цус урсгах магадлал өсч буйд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр "Дэлхий ийнхүү илүү өргөн хүрээтэй дайн руу ойртож байгаа энэ үед улс орон бүр энх тайвны төлөө илүү ихийг хийх ёстой" гэв. 

Украины дайн төдийгүй Израиль-Палестины хооронд хэдэн арван жилийн турш зөрчилдөөн үргэлжилж, хоёр орны шийдвэр гаргагчид өдрөөс өдөрт яриа хэлцлээс алсарч байна. Мөн АНУ-ын цэргүүд гарч, талибанчууд Афганистаны төрийн эрхэнд гарснаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг хавчин хааж эхэлсэн төдийгүй цус асгаруулсан террорист халдлагууд үргэлжилсээр байна. Африкийн Сахел бүс нутагт тогтвортой байдал алдагдаж, зөрчил, мөргөлдөөний аюулын харанга дэлдэж эхэллээ.

Цэргийнхэн засгийн эрхийг авсан Мьянмарт дахин хүчирхийлэл, хямрал нүүрлэж байгааг анхааруулж,  энхийг тогтоох алхам хийхийг уриалав. Гаити улс зэвсэгт бүлэглэлүүдийн барьцаанд орж, дэлхий даяар хоёр тэрбум хүн зөрчилтэй бүс нутгуудад амьдарч, хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгааг Антонио Гутерреш онцолжээ.

Эцэст нь тэрбээр маргааныг энхийн замаар шийдвэрлэх, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, эвлэрүүлэн зуучлахад анхаарал хандуулахыг уриалсан НҮБ-ын дүрэмд бүх улс орон үүрэг хариуцлага хүлээх цаг болсныг хэлэв. НҮБ-ын энх тайвны төлөөх шинэ мөрийн хөтөлбөрт Аюулгүйн зөвлөлийн мандаттай, цэргийн болон баталгаат санхүүжилт бүхий “бүс нутгийн хүчнээр удирдуулсан энхийг сахиулах шинэ үе, терроризмын эсрэг үйл ажиллагаа” явуулахыг уриалсан байна.

Гутерреш мөн илтгэлдээ цөмийн зэвсэгтэй орнуудад хандан бүх төрлийн цөмийн зэвсгийн хэрэглээ, түүний дотор Оросын Украинд хэрэгжүүлж болзошгүй тактикийн цөмийн зэвсгээс татгалзах цаг болсныг мэдэгдэв. Тэрбээр "Цөмийн зэвсгийн "тактикийн" хэрэглээ гэж нэрлэгдэх нь утгагүй. Бид санамсаргүй, эсвэл зохиомлоор эхэлж болох цөмийн дайны хамгийн өндөр эрсдэлд байна. Бид дэлхий даяар зэвсэглэлд хадгалагдаж буй 13 мянган цөмийн зэвсгээс үүдэлтэй аюул заналхийллийг зогсоох хэрэгтэй" гэв.

Дэлхийн санхүүгийн системийн тухайд Гутерреш хөгжиж буй орнуудын хэрэгцээг хангахын тулд "эрс өөрчлөлт" хийхийг уриалав. Тэрбээр дэлхий даяар ядуурал, өлсгөлөн нэмэгдэж, хөгжиж буй орнууд өндөр хөгжилтэй орнуудаас тав дахин их мөнгө зээлэхээс өөр аргагүйд хүрч, эмзэг бүлгийн дунд орлоготой орнууд хөнгөлөлттэй санхүүжилт, өрийн дарамтаас татгалзаж, дэлхийн хүн амын хамгийн баян нэг хувь нь бараг сүүлийн 10 жилийн бүх шинэ баялгийн тал хувийг эзэмшиж байгааг онцолжээ.

Мөн олон талт хөгжлийн банкууд хэт ядуурлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх зэрэг НҮБ-ын зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд, хөгжиж буй орнуудад илүү их хөрөнгө оруулахын тулд бизнесийн загвараа өөрчлөх ёстой гэв. 

Тэрбээр дипломатчдад хандан "2023 он бол шалтаг тоочиж, хойш суух биш, "тоглоомыг өөрчлөх цаг уурын үйл ажиллагааны жил" байх ёстой бөгөөд "түүхий нүүрсний үйлдвэр болон түүнийг идэвхжүүлэгчдийн ёроолгүй шуналыг зогсоох хэрэгтэй" гэж хэлжээ. Дэлхийн дулааралд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг энэ арван жилийн хагасаар бууруулахад анхаарлаа хандуулах ёстой. Ялангуяа хамгийн баян 20 эдийн засагтай оронд нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтийг хурдасгах замаар нүүрстөрөгчийн бохирдлыг бууруулахад илүү амбицтай арга хэмжээ авна гэсэн үг.

Энэ нь мөн ган, цемент, усан тээвэр, агаарын тээвэр зэрэг хамгийн их нүүрсхүчлийн хий ялгаруулдаг аж үйлдвэрийн салбаруудын утааг бууруулна гэсэн үг юм. Ерөнхий нарийн бичгийн дарга ирэх есдүгээр сард болох Уур амьсгалын амбицын дээд хэмжээний уулзалтад засгийн газар, бизнес, иргэний нийгмийн аль ч удирдагч нар нэг л даалгавартай ирнэ гэдгийг онцолжээ. Тэр нь цэвэр эрчим хүчний зорилтод хүрэх 10 жилийн шинэчилсэн төлөвлөгөөг боловсруулж танилцуулах, эс бөгөөс чуулганд битгий ирээрэй гэж Гутерреш хэлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-02-08 202.126.89.206

Haashdaa sain garna. bid 3 dain uzeheer zayagdsan humuus. Oros uls odoo afgan, iraq bish gedegee haruulj daisnuudruugaa buh zewsegeeree shuud dairah heregtei. turuulj dairsan ni hojno. ukrainiig gazriin hurstei heregtei muu gulugiig

Avatar

Ovgon 2023-02-08 66.181.178.149

орос троллуудаа украйн улс танай оросруу дайраагүй, оросын фашистууд дайрахгүй гэж худал чааж байгаад үүр шөнийн заагаар украйнд халдан довтолж ард иргэдийг нь алж хядаж, хот тосгодыг нь бөмбөгдөж газрын хөрстэй тэгшилж, эмс охидыг нь хүчирхийлж тонон дээрэмдэж, газар нутгийг тасдан өөртөө нэгтгэж хулгай дээрмийн дайн хийж байна. оросын фашистууд дайныг шүүмжилсэн дунд сургуулийн сурагч охиныг шоронд хорих ялаар шийтгэж байна. үүнийг хараад ойлгохгүй байвал үхэж далд орох цаг чин болсон байна

Avatar

Зочин 2023-02-08 66.181.160.3

Яг хэргийн жинхэнэ утга бол Киев нийслэлтэй улс нь жинхэнэ Орос , харин Москва нийслэлтэй улс нь Монголчуудттай цус холилдсон Европын хоцрогдсон хязгаар нутаг болно . 91 онд Украйнчууд тусгаар тогтнолоо зарласан анхны өдрөөс л ухаантай Москвачууд нь үүнийг ойлгоод л Киевыг даруй эзэлхийг уриалж эхэлсэн шдээ …Путин тэнэгг харинч хожуу хөдөллөө Одоо Киевийг эзлэх нь нэгэнт өнгөрсөөн.. барахгүй..

Avatar

Үнэн үнэн үнэн 2023-02-08 64.119.23.85

НҮБ гэж АНУ-ын компани шиг байгууллага болсон.Тэд бусад улс ард түмнийг бөмбөгдөж алж хядаж бхад яг юу хийсэн юм.Байгууллагаа зөв удирдаж чадахгүй бж улс үндэстнийг буруутгаад яахав дээ.

Avatar

Уншигч 2023-02-08 192.82.76.89

магадгүй орос эсэргүүцдэг нь зөв ч байж болно, гэхдээ хөрш улс руугаа цэрэг оруулж дайн хийнэ эзлэн түрэмгийлнэ гэдэг 21 дүгээр зуунд хэзээ ч байж болшгүй тэнэг үйлдэл мөн. Хийсэн үйлдлийнхээ хор хөнөөлийг өөрийн биеэр мэдрэх л болно. Тэр цагт хэрхэхийг Мөнх хөх тэнгэр л мэдэх буй.

Avatar

ingej hudalaa burahgui ch dee, amerikuud dain hiiheer zov yum uu. 2023-02-08 202.131.225.197

tegeed amerikuud irak livi sirid afganstand dain hiideg zov yum uu hoo.esvel zaava l horshoo bish oor tiv orond dain hiideg zov bolood bn uu hoo. ingej tenegteheed bgaarai daa. amerikiin dain tegeed ih zov zvil uu dee.

Avatar

Зочин 2023-02-08 66.181.167.196

gehdee amerik oros shig gazar nutgiin deeremdej avaagu. oros bol shuud deeremdeed uursdiin gazar nutag bolgoson

Avatar

Зочин 2023-02-08 122.201.19.190

Герман хатантай учраас ах дүү нар маань миний эсрэг дайтахгүй гэж тооцоолоод Австри-Унгарын хаант улс руу Оросын цагаан хаан цэрэг оруулсан. Гэвч дутуу тооцоолж дэлхийн дайн өдөөгөөд дараа нь тэр зардлаа дийлэлгүй задарч унасан Оросын эзэнт гүрний гунигт хувь тавилан давтагдах нь дээ.

Avatar

Зочин 2023-02-08 202.9.46.122

Ерөнхийлөгчид дахин сонгогдох сүүлчийн арга нь дайн хийх байсан байна. Энэ мэт үеэ өнгөрөөсөн хөгшин шуналт хүмүүсийг төрд удаах хэрэггүй гэдэг нь харагдаж байна.

Avatar

Сонгол 2023-02-08 59.153.87.55

Оросууд хөрш улс руугаа түрэмгий дайн өдүүлснээр задралынхаа эрийг тавьлаа. Мөнхийн хөрш гэж байхгүй. Задрахгүй колони импери гэж байхгүй

Avatar

Zochin 2023-02-08 66.181.161.163

XEZUU UE IRJ DEE.

Avatar

Иргэн 2023-02-08 59.153.112.49

түрэмгийлэл гэжярихгүй шүү орос орон зөв цагтаа зөв дайн хийж байна цаад ноход нь ану болон барууны шуналууд

Avatar

Зочин 2023-02-08 45.117.35.24

тиймээ ОРОС энх цагийн балансыг бий болгохоор дайн хийж буй ЧӨТГӨРҮҮДИЙН ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД ГАРСАН БАРУУНЫХНЫ ЭСРЭГ БАЛАНСЫН АРИУН ДАЙН ОРОС ХИЙЖ БУЙ !!!

Avatar

Зочин 2023-02-08 45.117.35.41

Орос тэмцэхгүй бол дэлхий хэцүүдлээ гэдгийг л ойлгож байна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж