Шүүгчийн дүрд тоглогч

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

Шүүгчийн дүрд тоглогч

Шүүгчийн дүрд тоглогч

“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах үүрэг бүхий түр хороо УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Өдгөө тус түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж буй.

Иргэд Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх сонсгол зохион байгуулж буйг таатай хүлээн авч байгаа бол түүнийг даргалж буй Б.Энхбаяр гишүүнд сэтгэл дундуур, шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсээр байна.

Тэд “Б.Энхбаярын “попрол” хэрээс хэтрэх нь. Угшилт нам нь сонсгол даргал гэсэн үү, эсвэл сөрөг хүчнээ “намна” гэсэн үү, бүү мэд. Ямартай ч Б.Энхбаяр гишүүн шүүх хурал дээр буй шүүгч аятай аяглах боллоо. Сонсголд дуудагдсан гэрч, оролцогч нарыг загнаж, зандарч, үгээр дайрч доромжилж байгаа нь үнэхээр таалагдахгүй байна. Гэрчүүдийг байцаана гэж яриад байх юм. Тэр мөрдөн байцаагч, шүүгч биш биз дээ” гэлцэж байна. Үнэндээ тэр "Маяглаад байгаарай, хохь чинь шүү" л гэсэн утга, өнгө аястай үгс чулуудаад байх шиг…

Төрийн ордонд өнөөдөр /2023.02.07/ болсон түр хорооны сонсгол дээр Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр гэрчээр оролцсон. Түүнээс асуулт асуухдаа Б.Энхбаяр гишүүний хэг ёгхийн харьцаа байгаа нь тийм ч таатай харагдсангүй. Тэрбээр "Та бол 2012 онд шинэ парламент бүрдэх үед сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулган дээр гишүүдийн картыг сугалж авч байсан. Ямар үндэслэлээр сугалж авч байсан үндэслэлээ тайлбарлах шаардлагатай. Тухайн үед та Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж өг, Хөгжлийн банкийг харъяандаа авах ёстой гэж шантааж хийсэн гэх улс төрийн асуудал байдаг. Та карт сугалж шантааж хийж сайд болсон, энэ асуудалдаа тайлбар өгөх хэрэгтэй. Та өнөөдөр гэрчээр асуугдаж байгаа. Монголын ард түмний төлөөллийн дээд байгууллагад гэрчээр дуудагдаж байна. Таныг байх үед УИХ хурууны хээгээр бүртгэдэггүй байсан. Та нар таван гишүүний ирцээр Монгол Улсын Эрүүгийн хуулийг баталж байсан. Шантааж хийж байж сайд болдог, Хөгжлийн банкийг өөртөө авдаг үе чинь дууссан" гэж нэг л дайрч давшилсан өнгө аястай өгүүлнэ лээ.

Аливаа ажилд харилцаа, хандлага хамгаас чухал. Сонсголд оролцогч хэнбугай байсан ч Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлж, хүний ёсоор хандах хэрэгтэй. Түр хорооны ахлагчийг шүүгч гэж ойлгоогүй л бол Б.Энхбаяр гишүүн “шүүгчийн дүрд тоглох”-оо зогсоовол илүү гоё харагдах юм.

Тэрбээр өнгөрсөн сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Хамгийн багадаа нэг сарын хугацаанд энэ сонсгол зохион байгуулагдана. Олон асуудал нотлох баримттайгаар ил болно. Иргэд пүү паа болох нь ойлгомжтой. Бид хулгайг ил болгох, үүнтэй эвлэрэхгүй байх, үүн дээр манлайлж ажиллах хамтын үүрэг хүлээсэн гэж ойлгож байгаа. Түр хороог Ж.Сүхбаатар дарга ахалж, нэлээн ажил хийсэн. Миний хувьд Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаад, удахгүй эхний үр дүнгүүд ил болно. Хяналт шалгалтын даргын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. "Хийвэл бүү ай, айвал бүү хий" гэсэн үг бий. Айх зүйл байхгүй, энэ ажлаа хийж дуусгана" гэж хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж