Н.Батбаяр хийснээрээ бахархаж, Б.Энхбаяр хэлэх үггүй болов | News.MN

Н.Батбаяр хийснээрээ бахархаж, Б.Энхбаяр хэлэх үггүй болов

Н.Батбаяр хийснээрээ бахархаж, Б.Энхбаяр хэлэх үггүй болов

Н.Батбаяр хийснээрээ бахархаж, Б.Энхбаяр хэлэх үггүй болов

Дэлхийн зах зээлээс бага хүүтэйгээр 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгож чадсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг Ардын намынхан “шоронд сууж, шонд өлгүүлэх ёстой хүн” гэж хэлэх нь халгүйгээр буруутгаж ирсэн.

Хөгжлийн банкнаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй өчигдрийн сонсголын үеэр хуралдаан даргалагч Б.Энхбаяр ч  гэрчээр дуудагдан ирсэн, сайд асан Н.Батбаярыг “Томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шаардлагатай байсан Чингис бондын мөнгийг яагаад төсвийн шинж чанартай маш олон арга хэмжээнд зарцуулав” гэж буруутгав.

Харин Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “2012 онд ард түмэн Засгийн эрхийг Ардчилсан намд өгсөн. 2012 оны сүүлийн хоёрдугаар хагасаас дэлхийн эдийн засагт эрдэс баялгийн үнэ огцом унасан. Энэ нь Монгол Улсад эдийн засгийн томоохон эрсдлийг дагуулах болсон тул хохирол багатай даван туулахын тулд Чингис бонд босгохоор болсон. Тухайн үеийн УИХ Засгийн газарт 5 тэрбум хүртэлх ам.долларын бонд босгох эрхийг олгосон.  Засгийн газар 100 хоногийн хугацаанд буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 26-нд 1.5 тэрбум ам.долларын бондыг дэлхийн зах зээлээс босгож чадсан. Энэ мөнгө 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өглөө Сангийн яамны дансанд орсон түүхтэй.

Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдаар 2 жил ажилласан. Хоёр жил сайдаар ажиллахдаа  эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, дараа нь 300 сая ам.долларын Самурай бонд, мөн Хятад, Орос, Европын орнуудаас нийтдээ 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж ирсэн. Энд би албан ёсооор хэлэхэд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахдаа гадаад зах зээлээс өртөг хямд хөрөнгийг оруулж ирснээс биш авч гараагүй. Монголд мөнгө оруулж ирснээс биш мөнгө захиран зарцуулах эрх эдлээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Хэрвээ Чингис бондын мөнгө, бусад бондын мөнгө орж ирээгүй, тэр хөрөнгөөр эдийн засгийн үйл ажиллагааг дэмжээгүй байсан бол 2013 онд Монгол Улс маш хүнд байдалд орох байсан. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом унасан. Нүүрс нэг тонн нь 30 ам.доллар руу унасан, зэсийн үнэ, алтны үнэ унасан. Хямралт байдлаас гарахын тулд эдгээр хөрөнгийг босгосон, тэр зорилгоо ч биелүүлж, огцом уналтаас Монгол Улсыг аварч чадсан.

Чингис бондын хөрөнгөөр 371 арга хэмжээ, бүтээн байгуулалт хэрэгжээд дуусчээ гэлээ. Эдгээр бүтээн байгуулалтаас учир дутагдалтай гэснийг ярилаа гэж ойлголоо.

Чингис бондыг босгохдоо 500 сая ам.долларыг 5 жилийн хугацаатай 4.1 хувийн хүүтэй, 1 тэрбум ам.долларын нь 10 жилийн хугацаатай, 5.1 хувийн хүүтэй боссон. Энэ хугацаанаас хойш Засгийн газрууд олон удаагийн бонд босгосон, гэхдээ Чингис бонд шиг 4 хувийн хүүтэй бонд босоогүй гэдгийг хэлэх ёстой. Та өндөр хүүтэй бонд босгосон гэж хэллээ, харин Чингис бондоос хойших бондууд өндөр хүүтэй босч байгаа. Хамгийн сүүлд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын босгосон бонд 8.65 хувийн хүүтэй байсан нь Чингис бондын хүүнээс даруй 2 дахин үнэтэй боссон шүү” гэж хийсэн ажлаа тайлагнаж, гэрчээр дуудсан хүмүүсээ яллаж суусан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хэлэх үггүй болгов.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-02-08 43.242.242.6

энэ сайт дандаа л нэг талыг барьдаг шүү дээ тэгээд баахан троллууд сэтгэгдэл бичнэ

Avatar

Зочин 2023-02-08 192.82.89.151

Бондын мөнгөөр зам барьдаггүй юм билээ. Цахилгаан станци, нефьтийн үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр гээд 1-д зогсож байгаа хэрэгцээгээ тооцоод зарцуулсан бол, өдийд МУ ямарч өргүй , ард түиэн ажилтай , орлоготой байх байлаа… Идээчин, авилгачингууд…бүгдийг нь шоронд нь хийх хэрэгтэй…

Avatar

Зочин 2023-02-08 202.126.90.67

Энэ зөнөгийн тавьсан өрийг бид төлөх гэж даж ядуурч байна. Бүтээн байгуулалт бүх үед байсан. Ийм их мөнгөөр бүтээн байгуулалт хийнэ гэж баахан чанаргүй зам зүлэг цэцэг арай арай.1,5 млрд доллар чинь эрдэнэтийг босгосон мөнгө шүү дээ

Avatar

Zochin 2023-02-08 66.181.186.138

Ene Shizo

Avatar

Irgen 2023-02-08 70.187.210.175

altanhuyag.batbayariin hiisen zam bol mash sain zamuud bolson odoo enhbayar.togmid 2 ajil hiisen hymytsiig buruutgah gej hooson syr yzyylj shudarga carsilj baina.ed nar shig alialagch shudarga dyrtei luivarchid l turd ahin byy yzegdeesei.

Avatar

bas l erguu shit 2023-02-08 103.11.195.66

ene ch bas erguu gar l daa, gehdee yaaj ch muu bailaa gehed MANgaruudaas deer l dee

Avatar

Lol 2023-02-08 66.181.160.47

энэ зөнгөр хулгайчийн хийсэн юм гэж юу бсан юм. битгий худлаа х** илжигдоржийн л***р

Avatar

Эдийн засгийн мэдлэггүй хүмүүс төрийн эдийн засгийг удирдаж болохгүй ээ! 2023-02-08 202.21.104.2

Хэцсс. Энэ бид 2-ын хийсэн юм гэж юу байдийн. Гуйланчилж явж өндөх хүүтэй долларын зээл авч гарын салаагаар хуульгүй урсгасан. Бонд гэдэг нь өр зээл юм. Бондын мөнгөөр хэзээ ч зам, гүүр барьдаггүй! Доллар олж ирдэг экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг л санхүүжүүлэх ёстой юм. Тэгсэнээс мах, ноолуур, цагаан идээ.. г.м дотоодын түүхий эдийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх том төслүүд хэрэгжүүлсэн бол өдийд олон хүн ажилтай, орлоготой, гаднаас $ орж ирээл, төгрөг ч үнэ цэнэтэй байх байлаа.

Avatar

Зочин 2023-02-08 66.181.181.45

улайн цайм нэг талыг барьсан мэдээнцэр бичих юмаа. сэтгүүлзүй гэж ийм юмыг хэлдэггүй юм.

Avatar

Зочин 2023-02-08 202.55.188.116

УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2023-02-08 66.181.182.220

хийсэн өртөгнөөсөө илүү зардалтай бүтээн байгуулалт болсон гэж мэдэж байна уу.оросын сочигийн олимпийн бүтээн байгуулалт шиг

Avatar

Зочин 2023-02-08 122.201.19.190

АН-ын үед бондын мөнгөөр 2 цементийн үйлдвэр босгоод гадаад худалдааны тэнцэл + гарч байлаа. Буян Жагаагын хэлдэгээр 25-30% ийг нь шомбодсон юм шиг байгаам. Гэтэл МАНай мандуулдаг гаруудын үед 4 жил болоход 200 хан км зам ч засчиж чадахгүй тэрэн дээр нь 400 шаху ухүн үхлээ шд. Үр дүн нь ийм л байна. Сонгогчидын л буруу юм даа. Юу хийдэгээр нь биш сонгогдох хүнтэй нь хамт амьдрах гэж байгаа юм шиг хүнийг нь харж санал өгдөгийн гай байхгүй юу

Avatar

Зочин 2023-02-08 202.55.188.46

МАН.ыхан цемент.н үйлдвэрүүдээ дампууруулах алхам хийж хятадаас гааль нөт татвар тэглэж байгаад оруулж байна. тэр бол өөрсдийнх нь хятад.с авсан зээл нь цемент болоод орж ирж байгаа шүү дээ

Avatar

Зочин 2023-02-08 43.242.242.59

худлаа ярихдаа гаршсан хүн дээ. Бас нэг шилдэг луйварчин .

Avatar

иргэн 2023-02-08 192.82.88.97

зүүдэнд ч ороогүй юмаа хийнэ гээд мөнгө хлгайлаад гараад явдаг ,баахан зөвлөх үйлчилгээ судалгаа гээд хоосон мөнгө бичиж авдаг жишиг тогтсон Эгийн голын УЦС төмөр зам Сайншанд АҮЦ Дарханы арьс ширний гээд Тэгээд би хийсэн гээд бахирдаг Энэ эргүү Ыатбаяр байна.Бас Баттулга гэгч урвагч хулгай хийж улсаа худалдсан

Avatar

зочин 2023-02-08 64.119.19.105

Н.Батбаяр бондын мөнгийг өөрийнхөө карманд байгаа мөнгө шиг дур мэдэн зарцуулсан.Гудамж төсөл нэрээр тендерт бага мөнгөөр орж ажил авчихаад ажлаа хийсэн болчихоод тендерийнхээ үнийг 3-аас 4 дахин өсгөж авч байсан тохиолдол олон бий.Энэ бол хуйвалдаж авсан том луйвар.

Avatar

Зочин 2023-02-08 66.181.187.192

tuhain uedl hotiin ihenh zam odoogiin hemjeend saijirch hursen baih shuu ymar zamtai bailaadaa

Avatar

Gh 2023-02-08 66.181.183.242

Enkbayar hun zagnah hereldeh dontoi garuu bainga heruul odoh yum

Avatar

Зочин 2023-02-08 42.111.20.47

Чингис Бондыг олон хэрэгтэй зүйлд ашигласан.Одоогийн бондууд яг юунд ашиглагдаад байгаа нь тодорхой бус

Avatar

Хотын уугуул иргэн 2023-02-08 202.126.88.92

Битгий худлаа шаагаад бай. Японы бондын мөнгийг үрэн таран хийж, үр ашиггүй юманд зарцуулсан болж, ихэнх мөнгийг хувьдаа авсан нь баригдах болоод ирэхээр солиот Батбаярын зүрх нь дэлсэж эмнэлэгт хүргэгдсэн. Ардчиллын нэр барьсан пяздукнууд бие биеэ өмөөрөх янзтай. Эрт орой цагт та нарын хулгай луйвар илрэнэ. Тэгээд шоронд амьдралаа дуусгана.

Avatar

энх 2023-02-08 202.72.245.121

Аливаа том том бүтээн байгуулалт, иргэдийн төлөө хийсэн дорвитой ажлууд муу хэлэгддэг АН-ын төр барих хэдэн жилд л хийгдсэн байдаг. МАН сүржигнэхээс өөр юу ч бүтээдэггүй. АН-ыг муулаад хийсэн бүтээснийх нь өрмийг идээд хариуцлагыг нь хаа нэгтээ үүрүүлэхийг л хүссээр өнөөг хүрлээ. МАН-ын энэ заваан сэжгийн арга барил сөнөвөл таарна

Avatar

Зочин 2023-02-08 192.82.69.130

МАНынхан ичиж амьдар.Та нар 2011 онд зээлээр их мөнгө тараагаагүй бол ийм юм болохгүй байсан. Челькогийнхоо өрийг төлж дуусгав гээд 2017 онд баяр хийхээ шахаа биз дээ.АНын үеийнхээс их өр тавьчихаад та нар энэ 7 жилд юу хийв.204 КМ замын талыг нь л тавьсан шүү дээ. Хүний хийснийг өөртөө нялзааж , бохир заваанаа бусдад бүү халдаа. .ОДОО бүр БУРУУГАА Агсам хайдгаа болиод ҮНДСЭН ХУУЛИАС ТОГТОЛЦООНООС ХАЙХААСАА ИЧЭЭЧ ЭЭ.Тогтолцоо буруу юм бол хуучин коммунизм , шинэ нийгэм 2 харшилдаад байна.

Avatar

Зочин 2023-02-08 103.161.242.98

бондын мөнгөөр их юм хийсэн. Өнөөгийн гадаад улсуудад гайхагдах бүх л зүйл байх шүү. Наад зах нь автобусанд карт нэвтрүүлсэн. Урд нь кондукторууд гэж мангаа ,хэрүүлийн уурхай, улсын мөнгө идэгчидийг байхгүй болгосон. Одоо хичнээн амар картаа уншуулаад л болоо. Бид загасны ойтой болж байна шүү…

Avatar

Зочин 2023-02-08 202.55.188.46

ТҮЦ машин 1111 замын цагдаагийн цахим торгууль яармаг.н зам .бас бүх аймгуудыг холбосон. татвар тайлан цахимаар авдаг болж байцаагч.н үүдэнд хэдэн цаг суудгаа больсон. дээр нь 1 цэгийн үйлчилгээ байна. манайхан мартчих юмдаа

Avatar

Зочин 2023-02-08 103.145.234.91

Энэ Батбаяр гэж криминал эрүүгийн элемент татав ятав хийгээд цаанаа нэг худлаа н**ш.Ийммэрхүү шаарнууд сайд хийгээд явж байсан гэхээр монгол яаж хөгжихөв дээ.

Avatar

Зочин 2023-02-08 122.201.22.61

Батбаяр Чингис бондын мөнгөөр 1000 үйлдвэр Монголд барина хэмээн мэдэгдэж байсан. Одоо ганц Гарамжавын цементийн үлйдвэрээс өөр ямар үйлдвэр бариагүй байна. Энэ их мөнгийг ямар ч тендергүй, ТЭЗҮ гүйгээр 3500 төсөл гэгчид тараагаад дуусгасан.Хөгжлийн банк хамаг мөнгөө тараагаад дампуурдыг ирмэг дээр ирсэн. Зээл авсан компаний эзэд казино тоглоод эсхүл хувьдаа завшаад энэ их мөнгийг дуусгасан. Ийм байхад яаж Батбаярыг сайн ажиллалаа гэх юм бэ

Avatar

Зочин 2023-02-08 192.82.64.64

Mongol ulsaa baritsaand taviaad bosgoson munguu baahan toiron hureelegchiddee taraagaad ugchihsun Mongol ulsaa urund oruulchihsan huniig baatar bolgoh geed baigaa yumuu Ugui bailgui dee

Avatar

сүүк 2023-02-08 202.21.119.98

Энэ Батбаяр ч бөөн маапааний эзэн байгаа даа. Энэ нөхөр ч ёстой мөнгөөр тоглож өгсөн дөө. Энэ нөхөрөөс ардчилсан намыхан сөэ ч их айдаг байсандаа.

Avatar

Даш 2023-02-08 64.119.23.214

АНын 4 жилд нүдэнд харагдах нилээд зүйл хийсэн шүү Харин МАНын 7 жилд юу хийснийг мэдэхгүй. Идэж хулгайлахын хувьд хоёулаа адилхан. Харин ч МАНгасууд бол хуугаар нь цөлмөж байгаа шдэ. Энэ бол болсон явдал!

Avatar

Зочин 2023-02-08 43.242.243.81

хэдэн их нхядаар тоглосон хүнд хэдэн уулвар юу ч бишшүү дээ энэ оркуудаас болж энж орон ийм ядуу байгаа шүү дээ

Avatar

Саруул 2023-02-08 66.181.168.8

Хэлэх муу үг олдохгүй л байхгүй юу даа. Нөгөө ямар вэ дээ жанжин минь гэдэг лууга адил…

Avatar

Зочин 2023-02-08 64.119.26.100

ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН. ХҮРЭЛСҮХ, ОЮУЭРДЭНЭ НАР ЕРӨНХИЙ САЙД БОЛООД ЮУ ХИЙСЭН БЭ ???????????.
2012-2016 ОНУУДАД НҮҮРС 25-27 $ БАЙСАН БОЛ ОДОО 280 $ БАЙНА. ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ҮНЭ 2700-2800 $ БАЙСАН БОЛ ОДОО 10000 $ ХАВЬЦАА БАЙНА. МАН ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ИЙМ ӨНДӨР МӨНГӨТЭЙ БОЛОХ БОЛОМЖ БАЙХАД БҮЛЭГЛЭН ХУЛГАЙ ХИЙСЭЭР ТЭРИЙГЭЭ ЯРЬСААР Л БАЙНА. ГАНЦ Ч ҮЙЛДВЭР, ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ Ч ТАВЬСАНГҮЙ. ДАРХАНЫ 204.11 КМ ЗАМ ДЭЭР 6 ЖИЛ УХНАДЛАА

Avatar

Зочин 2023-02-08 202.9.46.240

Гаднаас хүүтэй мөнгө зээлж уулзвар өргөтгөдөг тэнэгүүд монголд л байдаг байх. Энүүгээр бахархаад байх юм байхгүй. Малан дуракууд

Avatar

Зочин 2023-02-08 202.131.225.242

Энхбаяр хянан шалгах түр хороо гэгч юмаа хувийн өс хозонгоо авах хэрэгсэл болгож байна. Уг нь эрх зүйт төртэй ардчилсан улсад Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүх хүний гэм бурууг хэлэлцдэг юм. …Чи намайг тэгэж хэлж байснаа санаж байна уу ч гэх шиг. Энхбаярыг овоо юм байх гэсэн чинь овоолсон баас байж. Чингис бондын хөрөнгөөр хотын уулзвар замууыг шинэчлээгүй бол өнөөд замын хөдөлгөөн бүр таг болох байсан шүү. Нүүрсчид шиг хусаагүй ээ.

Avatar

Зочин 2023-02-08 66.181.160.3

Гутаах санаатай дуудсан чинь хийсэн ажлын сурталчилгаа болоод хувирчихвуу ?.

Avatar

Мтлд 2023-02-08 202.126.89.2

Энхбаярыг овоо юм байх гэсэн чинь овоолсон баас байсан байн шдээ МАНгарууд мангар л байдгийн байна

Avatar

Зочин 2023-02-08 202.126.89.103

ygaasaa MANgasyyd bol oboolson b**s sh dee

Avatar

Зочин 2023-02-08 192.82.90.119

Novshiin medrel muutai gar tsus harvah duhuud zugtaj garsan shuu dee Huzuugui piz dagiin suganii us , umdagnii buus

Avatar

Зочин 2023-02-08 66.181.180.235

хэлэх үггүй болоод сонсголоосоо бие нь муудаад гарсан шүү дээ. энд болохоор төөрөгдүүлэхээр эсрэг байр суурьтай мэдээ яваад байна. нэг талын байр суурьтай мэдээгээ больно уу

Avatar

zochin 2023-02-08 192.82.81.167

энэ Эби-ийн сайт яагаад Батбаярыг өмөөрөөд байнаа!? Хамт завшсан юм болов уу

Avatar

Иргэн 2023-02-08 122.201.22.77

Хам хэрэгтнүүд нэгнээ заавал өмөөрдөг. Бүр хууль. Гэнэн тэнэг сэвэгчдийн толгойг базаж, тархийг угааж байна. Одоо Фортуна шиг сайн хүнгүй болно. Уг нь шоронд байх ёстой эрүүгийн элемент.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж