"Нэг иргэний зардлыг даан Истанбул руу нүүлгэхээр болсон"

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

"Нэг иргэний зардлыг даан Истанбул руу нүүлгэхээр болсон"

"Нэг иргэний зардлыг даан Истанбул руу нүүлгэхээр болсон"

НЭМЭЛТ:

Засгийн газар мэдээлэл хийлээ.


Шадар сайд С.Амарсайхан:

-Газар хөдлөлтөд өртсөн улсуудад үмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. Тэнд цаг агаар хүйтэн байгаа учир дулаан хувцас хунар, майхан сав, хөнжил гудас, хоол хүнс, лаа гэрэл гэрэлтүүлэг хэрэгтэй гэж холбогдох байгууллага мэдээлсэн. Тиймээс зохих шийдвэрийг гаргаж мах махан бүтээгдэхүүн мөн болон сая ярьсан бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэхээр шийдлээ. Сирид улсад бараа бүтээгдэхүүн мөн хүргүүлнэ. Тусгай үүргийн нислэгээр манай аврах бүрэлдэхүүн энэ өдөрт гарахад бэлэн байгаа. Онгоцны зөвшөөрөл хүлээж байна. Турк улсын холбогдох байгууллагаас яам мэдээллээ авч байгаа. Хоёр иргэнтэй холбогдсон гэсэн. Хорогдох байранд ямар нэгэн эрсдэлгүй байгаа. Тусламжийн бараагаа аваад 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, аврах баг явна. Онгоцны зөвшөөрлөө хүлээж байна. Аюулгүй байдлын зөвлөмж өгч байгаа. Хоол хүнс, эм тариа, хувцас хунар гээд бүхий л бэлтгэл ажлаа хангаж байгаа. Газар хөдлөлт Туркийн зүүн өмнөд хэсэгт, Сирийн хил дээр болсон. Үүнтэй холбогдуулан манай иргэд зайтай байгаа. Тэнд манай цөөхөн иргэн байгаа хэдий ч гадаад харилцааны яам, консул байнга мэдээлэл авч, анхаарч байгаа. Сири улсад руу бид хүн хүчний тусламж үзүүлэх боломжгүй учир бараа бүтээгдэхүүний тусламж үзүүлнэ. Аж ахуй нэгжүүдээс ч тусламж үзүүлье гэж байна. Тодорхой зохион байгуулалттай хамтран ажиллаж болно. Турк улсад ачаа бараагаа хүргэнэ. Цаашаа Сири рүү хэрхэн хүргэх вэ гэдгээ зохион байгуулна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

-Зургаан мянган монголчууд Туркт ажиллаж амьдарч байгаа. Тэр бүс нутагт монголчууд оршин суудаггүй. Турк иргэнтэй гэр бүл болсон хоёр иргэн бий. Холбогдсон. Нэг иргэний зардлыг нь даагаад Истанбул руу нүүлгэхээр болсон.


Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байгаа. Энэхүү хуралдаанаар Турк улс болон Сири улсад тусламж илгээх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх юм. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Газар хөдлөлт болсон бүс нутагт монголчууд маш цөөхөн, байхгүй гэсэн мэдээллийг эхэлж авсан. Сүүл авсан мэдээллээр Монгол Улсын хоёр иргэн байсан, тэд ямар нэг эрсдэлд ороогүй. Монгол Улсын Анкара дахь Элчин сайдын яам, Станбулын Консулын газар 24 цагаар ажиллаж байна.

Газар хөдлөлт болж байгаа бүс нутаг Сиритэй хил залгаа нэлээн хол. Анкара, Станбулаас хол гэж ойлгох хэрэгтэй. Одоогоор манай тал тэнд байгаа иргэдийн талаар яриагүй байна. Турк улс руу аврах баг илгээх нь чухал байгаа. 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээе гэдгээ айлын талд уламжилсан, талархалтай хүлээн авсан. Дээрэс нь яг одоо нэн шаардлагатай байгаа эд материалын тусламж үзүүлнэ. Дулаан хөнжил, майхан, гутал хувцас, хүнсний зүйлүүд нэн хэрэгцээтэй байгаа. Сири улсад мөн тусламж үзүүлнэ. Тусгай нислэгээр тусламжаа хүргэж өгнө. Нислэгийн асуудлаа айлын талтай ярьж байна.

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Туркэд болсон газар хөдлөлттэй холбоотойгоор Улсын онцгой комисс болон Гадаад харилцааны яамнаас шаардлагатай тусламж үзүүлэх саналыг хүргүүлж, Турк улсын Элчин сайдын яамнаас тус саналыг хүлээж авсан. Аврах баг болон шаардлагатай хүмүүнлэгийн тусламжтай холбоотойгоор өнөөдөр /2023.02.07/ 17:30 цагаас Засгийн газар ээлжит бус хурал зарлажээ.

Мөн хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өргөдлөө өгсөнтэй холбоотойгоор түүнийг чөлөөлж, сайдын ажлыг нь өөр сайдад түр хавсран гүйцэтгүүлэх эсэхийг хэлэлцэж магадгүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж