Турк улсад байгалийн гамшиг нүүрлэж, олон мянган хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч үлдсэн. Улс орнууд тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2023.02.07/ БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд сайд Зафер Атеш Монголын зарим хэвлэлд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Өмнөд хэсэгт байрлах Кахраманмараш мужид 7.8 магниудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлт зөвхөн Кахраманмараш хотод биш бусад 10 мужийг хамарсан томоохон хэмжээний гамшиг болж өнгөрлөө. 7.8 магниудын газар хөдлөлтийн дараагаар дахин 7.6 магниудын газар хөдлөлт болсон. Энэ хүрээнд Бүгд найрамдах Турк улсын Засгийн газар IV зэрэглэлийн онцгой байдлын дэглэм тогтоож, олон улсаас тусламж дэмжлэг авах хүсэлтээ гаргасан байгаа. Дэлхий дахинд сүүлийн арван жилийн хугацаанд ийм том хэмжээний магниудын газар хөдлөлт хоёр удаа болж байсан. Одоогийн байдлаар газар хөдлөлтөд өртсөн Монгол Улсын иргэн байхгүй байна. Бүгд найрамдах Турк Улсад энэхүү байгалийн гамшигтай холбогдуулаад долоо хоногийн хугацаанд Үндэсний хэмжээнд гашуудал зарласан. Турк улсын болон Монгол Улсын иргэдэд зориулж хоёрдугаар сарын 10-ны өдөр эмгэнлийн дэвтрийг нээж байгаа. Тиймээс тухайн өдөр Монгол Улсын иргэд Туркийн Элчин сайдын яаманд ирж гарын үсгээ зурж, эмгэнэлээ илэрхийлэх юм” гэлээ.
VENKATA HOSPITAL 2023-02-07 178.175.141.250
Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газа