У.Цогтбаяр яллагдагчаар татагдаагүй, мэдүүлэг өгсөн гэв

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

У.Цогтбаяр яллагдагчаар татагдаагүй, мэдүүлэг өгсөн гэв

У.Цогтбаяр яллагдагчаар татагдаагүй, мэдүүлэг өгсөн гэв

Цахим хуудаст нүүрсний хулгайтай тэмцэгчдийг зарлахыг шаардсан жагсаалд нэгдсэн иргэн У.Цогтбаярыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тэрбээр, яллагдагчаар татаж байна гэж хэлээгүй. Цагдаагийн байгууллагаас дуудаж мэдүүлэг авсан нь үнэн. Мэдүүлэг авахаар дуудах тухай бүрд нь миний бие очиж байгаа. Өмнө нь Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газар мэдүүлэг өгсөн гэсэн юм.

Харин өнөөдөр түүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг авахаар дуудсан байна.

Төв талбайд 22 өдөр жагссан иргэдийн тэмцэл дуусаагүй гэдгийг жагсагчдын төлөөлөл илэрхийлсээр байгаа. Тодруулбал, тус хулгайд холбогдсон хүмүүс хариуцлага тооцох уриалга дэвшүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тогтмол үүнийг сануулна гэсэн юм. Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-наас түр хугацаанд зогсч, энэ оны нэгдүгээр сарын 14-нд "Гэрэл асаая" жагсаалаар үргэлжилсэн.

Жагсагчид Засгийн газарт хэд хэдэн удаа шаардлага өгсөн бөгөөд шаардлагын хариуг ч тухай бүрд нь Засгийн газраас өгсөн. Гэхдээ хариуцлагыг амаар бус бодитоор тооцохыг жагсагчид хүсч байгаа аж.

Мөн жагсагчид ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Түр хороонд салбар бүрийн төлөөллөөс гадна залуучууд багтаж, төрд дуу хоолойгоо хүргэх юм. Нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардсан жагсаалын үеэр иргэд эрх баригчид руу хандсан бус зөвхөн нүүрсний хулгайчдад хандсан шаардлагыг тавьсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж