“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ | News.MN

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Өгөөмж Архад” ХХК-д ажиллалаа.

2000 онд байгуулагдсан тус компани 130 гаруй ажилтан, албан хаагчтай, 30 гаруй нэр төрлийн нарийн боов, 30 нэр төрлийн бялуу, бэйкери, кофе шопын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Дотоодын гурил, гурилан бүтээгдэхүүний зах зээлийн 14 орчим хувийг хангадаг бөгөөд үйлдвэрлэлийн нийт хүчин чадлын 50 хувийг хөөмөл, 25 хувийг чанамал бүтээгдэхүүн эзэлдэг байна.

Цар тахлын үед төрөөс аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус зэргийн төлбөрийг бүрэн хариуцаж байсан нь ажлын байрыг хадгалах, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад томоохон дэмжлэг болсныг хэлж байлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо илэрхийлж, дотоодын аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих шаардлага байгааг хэлэв.

Тус компани цаашид хүчин чадлаа нэмж, эрэлтэд нийцсэн, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин боловсруулах төсөл хэрэгжүүлэх, хэрэглэж буй усаа саарал ус болгон дахин ашиглахаар төлөвлөсөн байна.

Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын системээр гуравдах цалинг сар бүр олгодог. Мөн ажилтнуудаа их, дээд сургуульд сурган, шинэ гэр бүлд байр олгож, төрөл бүрийн сургалтад хамруулдаг тухай компанийн удирдлага танилцуулав.

Тус компани элсэн чихрээс бусад бүх түүхий эдээ дотоодын аж ахуйн нэгжүүдээс авч, харилцан бие биеэ дэмжин ажиллаж байна.

“Өгөөмж Архад” ХХК 2022 онд улсын төсөвт 750 орчим сая төгрөгийн татвар төлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Хүн од” ХХК-д ажиллалаа.

“Хүн од” ХХК 1992 онд байгуулагдсан. ХБНГУ-ын тоног төхөөрөмж, технологиор 1994 оноос хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн үндэсний аж ахуйн нэгжийн нэг юм.

Улсын хэмжээнд бүрэн зогсоод байсан нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2000 онд анхлан сэргээж, 2011 онд бүх төрлийн хиам, махан бүтээгдэхүүн савлах цехийг ашиглалтад оруулж байжээ.

Шинээр бий болгосон Armos брэндийн 16 нэр төрлийн хиам, 15 нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүнээс гадна хаягдал өөхийг боловсруулж үйлдвэрлэсэн саван зах зээлд нийлүүлж байна. 60 гаруй ажилчинтай.

Ижил төстэй импортын бүтээгдэхүүний татварыг өндөрсгөвөл үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэгт томоохон дэмжлэг болно гэдгийг компанийн удирдлагууд хэлж байлаа.

Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн тулд ижил төстэй импортын барааны татварыг үе шаттай нэмэх тухай асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэллээ.

“Хүн од” ХХК одоогоор нөөшилсөн бүтээгдэхүүнээ ОХУ-д, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортолж эхлээд байна.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NEWS2023 2023-02-07 102.89.34.165

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв

Avatar

Зочин 2023-02-07 192.82.87.55

Үйл ажиллагаа нь жигдэрсэн, зах зээлд байр сууриа олсон үйлдвэрт очоод юу хийх вэ дээ. Очиж попрох газраа ч мэдэхгүй зүйлэг Хүүк.

Avatar

Зочин 2023-02-07 64.119.20.211

дүр эсгэгч хүүк

Avatar

Зочин 2023-02-07 64.119.25.235

Импортын татварын үе шаттай нэмэгдүүлэх нь зөв өө. Ганц асуудал нь гааль гэж нэг ялзарсан газар байгаа. Тэд л хахууль авч татваргүй оруулна даа.

Avatar

Зочин 2023-02-07 103.57.95.34

Үхсэнийнх үндэсний үылдвэрлэгчид вэ. Монголд үйлдвэрлэгч гэж бхгүй. Бүгд дамчин луйварчин хулгайчууд бгаа. Монголыг сард 1500000 төгрөгний цалинтай 500000 хүн л нуруун дээрээ үүрч явдаг. Бусхд нь бүгд дамчид хулгайчууд хувалзнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж