2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 378,475,274 төгрөгийн үнийн дүн бүхий 1,441,583 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" XK (HRD +14.95%), "Материалимпекс" ХК (MIE +6.90%) болон "Могойн гол" ХК (BDL +4.93%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХК (MBW -13.00%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -12.96%) болон "Бодь Даатгал" ХК (BODI -11.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,698 ширхэг нэгж эрхийг 5,690,249 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 80 ширхэг бондыг 7,760,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 250,000 ширхэг үнэт цаасыг 262,500,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.24 хувиар буурч, 37,737.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,832,109,390,465 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ