Венесуэл 3.2 тэрбум долларын хүмүүнлэгийн сан байгуулна | News.MN

Венесуэл 3.2 тэрбум долларын хүмүүнлэгийн сан байгуулна

Венесуэл 3.2 тэрбум долларын хүмүүнлэгийн сан байгуулна

Венесуэл 3.2 тэрбум долларын хүмүүнлэгийн сан байгуулна

Венесуэлийн эрх баригчид, сөрөг хүчнийхэн НҮБ-ын удирдлагатай 3.2 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн сан байгуулах ажлыг урагшлуулж эхэлжээ. Тус санг Венесуэлийн царцсан хөрөнгүүдийг төвлөрүүлэх замаар санхүүжүүлэх аж. Мексикт өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон уулзалтаар Венесуэлийн засгийн газар болон АНУ-ын дэмжлэгтэй сөрөг хүчнийхэн тус улсын нийгэм, улс төрийн удаан үргэлжилсэн хямралыг даван туулахад шаардлагатай хүмүүнлэгийн санг байгуулж, эрүүл мэнд, хүнс, боловсролын салбарыг дэмжихээр тохиролцсон.

Өргөн хүрээтэй асуудлуудыг авч үзсэн хэлэлцээ 2021 оны наймдугаар сард эхэлсэн ч 15 сарын хугацаанд зогсонги байдалд орсон байв. Улмаар АНУ-аас Мадурогийн засгийн газрын эсрэг тавьсан зарим хоригийг зөөлрүүлснээр хэлэлцээ 2022 оны арваннэгдүгээр сард сэргэсэн байна. Венесуэлийн сөрөг хүчнийхний зүгээс 2024 онд болох сонгуулийг шударга нөхцлөөр явуулах шаардлагыг эрх баригчдад тавьж байгаа аж.

Энэ асуудалд Каракас хот дахь Нэгдсэн үндэстний байгууллагын албан газраас "Reuters" агентлагийн хүсэлтэд хариу өгөөгүй гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж