ОХУ хэлэлцээ хийхээр "гуйж" эхэлсэн гэв

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

ОХУ хэлэлцээ хийхээр "гуйж" эхэлсэн гэв

ОХУ хэлэлцээ хийхээр "гуйж" эхэлсэн гэв

Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов Орос улс зуучлагчдаар дамжуулан хэлэлцээр хийхийг "гуйж" эхэлсэн гэж "Radio NV" агентлагт ярьжээ. 

Алексей Данилов хэлэхдээ, "Путин Луганск, Донецк мужуудыг бүрэн бүслэх тушаал өгч байна. Энд нуугаад байх зүйл байхгүй. Түүгээр ч барахгүй тэд Украин улсыг эзлэх зорилгодоо хүрч чадахгүй гэдгээ одоо ойлгож эхэлж байна. Тиймээс тэд өнөөдөр гуйж байна. Хэлэлцээнд өргөн бүрэлдэхүүнтэй зуучлагч нарыг хамруулахаар ажиллаж байгаа. Бразил зэрэг боломжтой бүх л зуучлагч нарыг авч хэлэлцэж байна. Ямар ч байсан асуудлыг шийдэцгээе" гэж ярьжээ. 

Тэрбээр Украины талаас хэлэлцээнд дөрвөн энгийн нөхцөл тавьж байгааг онцолсон байна. Тодруулбал, 

  1. Эзэлсэн бүх газар нутгаас цэргээ татаж, ухар
  2. Дайныг эхлүүлсэн, гэмгүй хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүдийг хөнөөж буй хүмүүсийг шүүхээр дамжуулан хариуцна.
  3. Украинд аюулгүй байдлын баталгаа гаргах,
  4. Дайны хариуцлагаа хүлээх зэрэг шаардлагыг ОХУ-ын талд тавьж байгаа аж.

"Өнөөдөр үргэлжилж байгаа энэ утгагүй явдал эрт, орой хэзээ нэгэн цагт дуусах ёстой. Бид цэг тавих ёстой. Зарим хүмүүс Путинтай ямар нэг зүйлийн талаар хэлэлцээр хийж эхлэхийн тулд биднийг ямар нэгэн байдлаар номхотгох ёстой гэж бодох нь мэдээжийн хэрэг. Гэхдээ Путин эхлээд Украин улсын болзлыг биелүүлэх ёстой. Өөр арга байхгүй" гэж Алексей Данилов мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Балид болсон "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Украины "энх тайвны томъёолол"-д багтсан 10 саналыг гаргасан. Эдгээр саналыг дайны нэг жилийн ой буюу хоёрдугаар сарын 24-нд танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Энхийн чуулга уулзалт хийх саналыг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден дэмжсэн байна.  

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
23
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж