Газар хөдлөлтийн дараа Сирийн шоронгоос алан хядагчид оргожээ

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

Газар хөдлөлтийн дараа Сирийн шоронгоос алан хядагчид оргожээ

Газар хөдлөлтийн дараа Сирийн шоронгоос алан хядагчид оргожээ

"Исламын улс” алан хядагчдын бүлэглэлд харьяалагддаг байж болзошгүй 20 орчим хоригдол газар хөдлөлтийн дараа Сирийн баруун хойд хэсэгт байрлах шоронгоос оргожээ. Энэ тухай Мягмар гаригт “Франс Пресс” агентлаг эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.

Шоронгийн эх сурвалж хэлэхдээ "20 орчим хоригдол оргосон. Тэд “Исламын улс” бүлэглэлийн дайчид байж болзошгүй" гэжээ. Түүний хэлснээр, өдгөө Туркийн хилийн Ражу хотын ойролцоох шоронд 2000 орчим хүн хоригдож байгаа бөгөөд 1300 нь Исламын бүлэглэлийн дайчид байж магадгүй бөгөөд тэдний дотор Курдын дайчид ч бий аж. Туркийг дэмжигч хүчний хяналтад байдаг босогчдын бүсэд байрладаг тус шоронгийн барилга газар хөдлөлтөд өртсөний улмаас хоригдлууд бослого гаргаж, шоронгийн нэг хэсгийг эзлэн авсан байна.

Лондонд төвтэй Сирийн Хүний эрхийн ажиглалтын төв (SOHR) төрийн бус байгууллага бослого гарсныг нотолсон ч хоригдлууд оргосон эсэхийг баталж чадаагүй байгаа аж.

Эх сурвалж: AFP, TEKNOMERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж