Эмчийг луйвардсан хэрэг хэрхэн шийдэгдэх бол…

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

Эмчийг луйвардсан хэрэг хэрхэн шийдэгдэх бол…

Эмчийг луйвардсан хэрэг хэрхэн шийдэгдэх бол…

Сүүлийн үед шуугиан тариад байгаа нэгэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Энэ нь Монгол Хьюндай эмнэлэг, Ким Бусоб эмчийг Монголын эмч нар хэрхэн луйвардсан хэрэг юм. БНСУ-ын Намянжу хотын Хьюндай эмнэлгийн захирал Ким Бусоб 2013 оноос Монголд ирж, гэмтлийн эмнэлэгт үе мөчний хагалгаа хийж байгаад үзүүлэх өвчтөн олширсон тул Гэмтэл согогийн эмнэлгийн эмч Д.Мөнхбатаар удирдуулан “MBC med” эмнэлгийг Баянгол дүүрэгт байгуулсан. Гэвч Д.Мөнхбат эмч гэр бүл, найзын хамт анхны өдрөөсөө эхлэн зорилготойгоор солонгос эмчийг луйвардах ажлаа эхлүүлж, Ким Бусоб эмчийн эмнэлгийг “MBG med” хэмээн нэг үсгийг өөрчлөн залилж авсныг Баянгол дүүргийн анхан шатны шүүх тогтоож луйврын гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон байна. Харин харамсалтай нь Д.Мөнхбатад 10 сая төгрөгийн торгууль ногдуулан хэргийг хаах гэж байгаа нь дэндүү шударга бус, хүлээн зөвшөөрөх аргагүй тул давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагч нарыг луйвардаж, дээрэмдэх явдлыг таслан зогсоохоо мэдэгдэж, ийм төрлийн 50 гаруй хэрэг шүүх, хуулийн байгууллагад шалгагдаж байгааг онцолж байсан. Дээрх хэрэг яг ийм төрлийн гадны хөрөнгө оруулагчийг дээрэмдсэн, залилсан хэргийн том жишээ. Монголын шүүхэд итгэл алдалгүй дахин давж заалдсан солонгос эмчийн луйвардуулсан хэргийг шударгаар шийднэ гэсэн хүлээлт байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
БурууБуруу
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж