Italian soccer camp- Улаанбаатарт хүүхдийн баяраар

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

Italian soccer camp- Улаанбаатарт хүүхдийн баяраар

Italian soccer camp- Улаанбаатарт хүүхдийн баяраар

ITALIAN SOCCER CAMP 2023 АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА:

Italian Soccer Camp 2023 нь “Дэлхийн аваргын эрэлд” аянг өрнүүлж байгаа бөгөөд Монголд болох аяны бие төлөөлөгчөөр Дэлхийн алдарт хөл бөмбөгчин Gianluca Zambrotta ажиллана.

Монгол улсын Улаанбаатар хотод 2023 оны зургадугаар сарын 1-ний өдөр аяны нээлтийн арга хэмжээ хүүхдийн баярт зориулан нээгдэнэ.

Аянд 8-14 насны хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд бүртгүүлсэн бүх хүүхэд нээлтийн арга хэмжээнд оролцох эрхтэй. Бүртгүүлсэн хүүхдүүдээс 120 хүүхдийг сонгон шалгаруулж, Италийн алдартай багш дасгалжуулагч нар биечлэн ирж сургалт хийнэ. Сургалтад хамрагдсан хүүхэд болгонд тоглолтын хувцас /өмсгөл, шорт, гидр, бөмбөг/ сургалтын диплом гардуулна. Сургалтад хамрагдсан хүүхдүүдээс гурван хүүхдийг шалгаруулж, 2023 онд Итали улсад болох олон улсын хөл бөмбөгийн баярт бүрэн санхүүжүүлж оролцуулна.

Ерөнхий зохион байгуулагч:

World Camp international

Career Number APP

Аяны бие төлөөлөгч:

Gianluca Zambrotta, Swann Ritossa

Нээлтийн үйл ажиллагаа болох хугацаа, байршил:

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 15-р хорооллын цэнгэлдэх

МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн

Аяны хамрах хүрээ:

8-14 хүртэлх насны хүүхдүүд хамрагдана. Бүртгүүлсэн бүх хүүхэд хөл бөмбөгийн баярын нээлтийн арга хэмжээнд оролцож дэлхийн алдарт хол бөмбөгчин Gianluca Zambrotta-ийн нөхөрсөн тоглолт, Swann Ritossa –ийн чөлөөт үзүүлбэрийг үзэх, дурсгалын зураг татуулах, нээлтийн урлагийн тоглолт үзэх, азтан шалгаруулах тэмцээнүүдэд оролцоно.

Шалгаруулалт:

Бүртгүүлсэн хүүхдүүдээс 120 хүүхдийг сургалтад хамруулна. Үүнээс гурван хүүхэд шалгаруулж, 2023 оны есдүгээр сард Итали улсад болох олон улсын хөл бөмбөгийн баярт бүрэн санхүүжүүлж оролцуулна.

Хангамж:

Сургалтад хамрагдах хүүхдүүдэд тоглолтын хувцас, /өмсгөл, шорт, гидр, бөмбөг/ оролцсон хүүхэд болгонд сургалтын диплом гардуулна.

Бүртгэл хамрагдах:

Career Number application-д бүртгүүлж Italian soccer camp аянд хамрагдана.
Холбогдох утас 777-24-777
careernumber.mn
Facebook page Career number

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж