Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ

Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ

Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.

Прокуророос 80 хүн, дөрвөн  хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлэв. Үүнээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийн тов гарсан байна.

Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаан, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байгаа аж.

Шүүхээс, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлаж, одоогоор хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж дуусжээ.

Шүүхэд ирүүлсэн оролцогчийн мэдээллийг ЭНДЭЭС харна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж