Туркийн 10 мужид 3 сарын хугацаатай онц байдал зарлав
Туркийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужийг гамшгийн бүс гэж зарлаж, гурван сарын хугацаатай онц байдал зарлав. Мөн дэлхийн 70 улс эрэн хайх, аврах ажиллагаанд туслах санал дэвшүүлсэн гэж тус улсын ерөнхийлөгч Эрдоган хэллээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг түр байрлуулах зорилгоор Антальяа хотын зочид буудлуудыг ашиглах болжээ. Түүнчлэн галт тэргийг яаралтай тусламжийн байр болгон ашиглаж байгааг Зам тээвэр, дэд бүтцийн яам мэдээллээ. Одоогоор 3400 хүн галт тэргэнд толгой хоргодож байна.
Сүүлийн үеийн мэдээллээр Турк, Сири дэх нас барагсдын тоо 5151 болоод байна.
Сирийн Алеппо дахь эртний хот болон Туркийн Диярбакир хотын цайз ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэлтэй байдаг. Эдгээр газар нь гамшгийн улмаас сүйрсэн тул ЮНЕСКО-оос тусламж үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Амиа алдсан хүмүүсийн тоо 5000 давжээ
Турк болон Сирийн газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо 5021 болжээ. Туркийн дэд ерөнхийлөгчийн мэдээлснээр тус улсад амиа алдагсдын тоо 3419 болсон байна.
Анкара, Истанбул, Измир хотын дарга нарын дэмжлэгтэйгээр газар хөдлөлтөд өртсөн Хатай хотыг хоол хүнс, майхан, ундны усаар хангаж байгааг хотын захирагч Лутфү Саваш мэдэгдэв. Хатай хотод 2000 орчим барилга эвдэрчээ. Хурдан хугацаанд сэргээж болох байшин барилгыг сэргээж байгаа ч туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг албаны хүн хэллээ.
Газар хөдлөлтийн дараа цахим сүлжээгээр олон нийтийг өдөөн турхирсан утга агуулгатай нийтлэл бичсэн дөрвөн хүнийг Туркийн цагдаа нар өнөөдөр баривчилжээ. Тус этгээдүүд хүмүүст айдас төрүүлэх зорилготой өдөөн хатгасан нийтлэл оруулсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалт үргэлжилж буй бөгөөд нийтлэлийн агуулга чухам юу байсан талаар мэдээлэл өгөөгүй байна. Цахим сүлжээ хэрэглэгчид Хатай хотод эрэн хайх, аврах ажиллагаа хангалтгүй байгааг шүүмжилсээр байгаа аж.
Туркт дахин 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Туркийн төв хэсэгт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлэв. Газар хөдлөлтийн голомт 46 км гүнд байжээ.
Энэтхэг улс өнөөдөр орой Агаарын цэргийн хүчний хоёр С-17 онгоц болон 60 хээрийн эмнэлэгийг Турк руу илгээх боллоо. Мөн Германы аврах баг Туркийн Туркийн Газиантеп нисэх онгоцны буудалд ирлээ. Германы Гадаад хэргийн яам Европын холбооны түншүүдтэйгээ ярилцаж тохиролцсоны үндсэн дээр яаралтай тусламжийн генератор, майхан, хөнжил, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд бэлэн байна гэв.
АНУ: Сиритэй шууд харилцахгүй ТББ-аар дамжуулна
АНУ газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Турк, Сирийн хилийн ард иргэдэд туслах амлалттай гэж мэдэгдсэн. Гэвч Сирийн засгийн газартай шууд харьцахаас татгалзсан талаар “Al jazeera” цахим хуудас мэдээлжээ. Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс өчигдөр сэтгүүлчдэд хэлэхдээ “АНУ нь Башар аль-Асадын засгийн газартай шууд харилцахгүйгээр төрийн бус байгууллагуудаар дамжуулж Сирид туслана. Ард түмэндээ олон жил харгис хандсан засгийн газарт бид хүрч очих нь инээдтэй хэрэг. Оронд нь бид газар дээр нь тусламж үзүүлэх боломжтой хүмүүнлэгийн түншүүдээрээ дамжуулж тусална” гэсэн.
“Direct Relief” тусламжийн байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх зорилгоор АНУ болон олон улсын хэмжээнд ажилладаг. Тус байгууллага нь Турк дэх эрэн хайх, аврах ажиллагааны багт 100 мянган ам.доллар хандивлаж, 400 гаруй сайн дурын ажилтан илгээжээ. Түүнчлэн Сири-Америкийн Анагаах ухааны нийгэмлэгт 100 мянган ам.доллар хандивлав. Энэхүү нийгэмлэг нь Сирийн баруун хойд хэсэгт эрүүл мэндийн байгууллагуудыг ажиллуулдаг. Эдгээр байгууламж нь одоогоор газар хөдлөлтөд нэрвэгдсэн 1000 гаруй өвчтөнг хүлээж аваад байна.
Туркийн дөрвөн нисэх буудал сүйджээ
Хятад улс Туркт болсон газар хөдлөлтөд зориулж 40 сая юанийн яаралтай тусламж илгээх болжээ. Мөн Хятадын Улаан загалмайн нийгэмлэг гамшигт өртсөн хоёр улсад тус тус 200 мянган ам.доллараар туслана гэлээ. Одоогийн байдлаар нийт 45 улс эрэн хайх, аврах ажиллагаанд туслах саналаа илэрхийлээд байна. Ерөнхийлөгч Тайип Эрдоган газар хөдлөлтийг түүхэн гамшиг гэж нэрлээд, эрх баригчид чадах бүхнээ хийж байна гэж мэдэгдэв. “Өвлийн улирал, хүйтэн цаг агаар, шөнөдөө газар хөдлөлт болж байгаа зэрэг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа ч хүн бүр зүрх сэтгэлээ зориулж байна” гэж тэр хэллээ.
Газар хөдлөлтийн улмаас 6200 гаруй барилга Турк улсад нурсан. Үүний дотор дөрвөн нисэх онгоцны буудал багтаж байна.
Туркийн атомын цахилгаан станцад гэмтэл гараагүй
Туркийн газар хөдлөлт Аккую атомын цахилгаан станцад ямар нэгэн гэмтэл учруулаагүй гэж албаны хүн хэллээ. “Аккую атомын цахилгаан станцын талбайд 3.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн боловч барилгын бүтэц, кран, тоног төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Гэхдээ бид ажлаа аюулгүй үргэлжлүүлэхийн тулд оношлогооны өргөн хүрээтэй арга хэмжээ авч байна” гэж станцын гүйцэтгэх захирал Анастасия Зотеева мэдэгдэв.
Тус улсын Цөмийн зохицуулах газраас мөн Туркийн цөмийн аюулгүй байдалд газар хөдлөлт ямар нэг нөлөө үзүүлээгүй гэж мэдэгдлээ. “Одоогоор цацрагийн аюулгүй байдал, цацраг идэвхт эх үүсвэрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал гараагүй бөгөөд баригдаж буй атомын цахилгаан станц нөлөөлөөгүй" гэж тэд жиргэжээ.
Өмнөд Мерсин мужид байрлах Аккую атомын цахилгаан станц нь Туркийн анхны станц юм. Эхний блокийн барилгын ажил 2018 онд эхэлсэн бөгөөд 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 4800 МВт хүчин чадалтай тус станц нь Туркийн цахилгааны хэрэгцээний 10 орчим хувийг хангах юм. Цөмийн реакторууд нь газар хөдлөлт зэрэг байгалийн аюулыг тэсвэрлэх чадвартай байхаар бүтээгджээ.
Нуранги доороос 7840 орчим хүнийг аварсан байна
Турк улсад болсон энэхүү газар хөдлөлт нь 1939 оноос хойших хамгийн том гамшиг болж байна. Нас барагсдын тоо 4300 хүрснийг "CNN" агентлаг мэдээлэв.
АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр газар хөдлөлт болсон бүс нутагт ийм хэмжээний чичирхийлэл хүлээж авахаар төлөвлөгдөөгүй хуучны бетонон барилгууд их байдаг аж. Тус бүс нутагт Анатолиа, Араб, Африкийн гурван тектоник хавтан хоорондоо харилцан үйлчилдэг бөгөөд дахиад ч чичирхийлэл үүсэх төлөвтэй байна.
Сүүлийн үеийн мэдээллээс харвал Турк улсад 14483 хүн гэмтэж бэртсэн ба 6217 барилга нуржээ. Нуранги доороос 7840 орчим хүнийг аварсан байна. Харин Сири улсад 2000 гаруй хүн шархадсан.
Израиль улс Турк руу 150 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах болон эмч нарын багийг илгээнэ гэж амлалаа. Харин Ирак улс засгийн газар эрэн хайх, аврах баг, анхны тусламжийн хайрцаг, түлш, майхан, хоол хүнс, ус зэргийг Сири, Турк руу илгээнэ гэж мэдэгджээ. Иракийн Улаан хавирган сар нийгэмлэгийн хяналтад байдаг ачааны машин Туркийн хилд аль хэдийнэ хүрсэн гэж тус улсын засгийн газар мэдэгдээд байна. Тэгвэл Катар улс 10 мянган түр орон сууц илгээх болжээ.






























Газар хөдлөлтийн дараах чичирхийлэл 60 гаруй удаа мэдрэгдсэн
Туркийн зүүн өмнөд болон Сирийн хойд хэсгийн нутаг дэвсгэрт өчигдөр /2023.02.06/ орон нутгийн цагаар 04:17 минутын орчимд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлтөөр нас барагсдын тоо өчигдрийн байдлаар 520 байсан. Тэгвэл “CNN” агентлагт өнөө өглөө мэдээлснээр нас барагсдын тоо 3830 хүрчээ. Аврагчид нурангийг зайлуулсаар байгаа тул энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.
Нас барагсдын тоо 2379 нь Туркт байгаа бол 1136 нь Сирид байна. Шархадсан хүмүүсийн тоо мөн хэдэн мянгаар тоологдох юм. Турк улсад дор хаяж 5606 барилга нурж сүйдсэнийг тус улсын Гамшиг, онцгой байдлын агентлаг мэдээллээ. Сири улсад нас барсан хүмүүсийн 711 нь засгийн газрын хяналтад байдаг Алеппо, Хама, Латакиа, Тартус зэрэг бүс нутагт амь үрэгджээ. Турктэй хиллэдэг Сирийн баруун хойд нутгийн ихэнх нь засгийн газрын эсрэг хүчнийхний хяналтад байдаг.
Афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл 60 гаруй удаа мэдрэгдсэн. Эндээс хамгийн хүчтэй нь 7.5 магнитуд байсан бөгөөд анхны газар хөдлөлтөөс есөн цагийн дараа болжээ. Уг газар хөдлөлт нь анхны байрлалаас 95 км зайд болсон.
Газар хөдлөлтийн голомт нь Туркийн Газиантеп мужийн Нурдаги хотоос зүүн тийш 23 км зайд, 24.1 км гүнд байсныг АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэн мэдэгдлээ.
Гадаадын улсууд гамшигт өртсөн бүс нутаг руу аврагчдаа илгээж байна. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба аврах ажилтнуудаа Турк руу илгээнэ гэж мэдэгджээ. Турк дахь төрөл төрөгсөдтэйгөө холбогдох боломжгүй байна гэсэн 20 гаруй өргөдөл Украины Гадаад хэргийн яаманд ирсэн байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл аврах ажилчид болон эмнэлгийн багийнхныг Турк руу илгээх зарлиг гаргажээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр орой Туркийн ерөнхийлөгчтэй утсаар ярьж, бүхий л талаар туслахаа амласан. Тэрбээр энэ амлалтаа биелүүлж, 79 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг илгээх болов. Лос Анжелесээс 100 орчим гал сөнөөгч, барилгын инженерүүд, тусгайлан сургасан нохойнуудыг мөн Турк руу илгээнэ гэлээ. Их Британиас 76 аврагчтай баг өчигдөр орой Туркийг зорилоо. Япон улс 75, Австри 84 аврагчаа илгээж байна. Итали, Унгар улсууд туслах хүсэлтээ илэрхийлэв. Европын холбооны 13 гишүүн орон тусламж санал болгосон. ОХУ-ын хувьд 300 хүний бүрэлдэхүүнтэй 10 анги нэгтгэлийг илгээжээ.
Soyin 2023-02-07 197.211.52.68
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай гэдгийг санаарай, бид таныг хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг. Тэдэнд хагалгаа хийлгэх хамгийн сайн эмч байдаг тул [fortis-тай холбоо бариарай. .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл байхыг хүсвэл.
Трансжендер Инхрийлин 2023-02-07 103.161.242.124
ИЖИЛ ХҮЙСТЭН ЭРЧҮҮДИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ЮМ ЧИНЬ ИНГЭХЭЭС ЯАХАВ.
Зочин 2023-02-07 172.58.62.166
xoolni xylgaich aimshigtai shezo
NEWS2023 2023-02-07 102.89.34.165
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв
Зочин 2023-02-07 172.58.61.79
gadni z**l
ГАЙ ГАЗАР ДООРООС 2023-02-07 98.163.8.58
ГАЙ ГАЗАР ДООРООС ГАХАЙ МОДОН ДОТРООС ГЭЖ ХЭНД Ч ГАЙ ГАМШИГ ӨВЧИН ЗОВЛОН ИРЖ БОЛНО ИЙМ ҮЕД ХҮН СЭТГЭЛ ЁС ЗАНШИЛ ГЭЖ НЭГ ЮМ БАЙДАГ Л ДАА !
Зочин 2023-02-07 45.117.35.33
АНУ Сирийн ард түмнийг, хөгжил цэцэглэлийг самарсан, сүйрүүлсэн. Одоогын байдлаар Сирийн ард түмний өмч нефтийг өдөр болгон хулгайгаар зөөж гаргасаар байна, Срийн газар нутагт ч Сирийн ЗГ, ард түмний хүслийн эсрэг цэргээ байрлуулсаар л байна.
зочин 2023-02-07 103.229.121.73
Сирид ард түмнийхгээсээ илүү Башир Асадын дарангуйлагач дэглэм байгаа,энэ дэглэм унсаний ,ард түмэн гэж ярина,харамсалтай Путлер хамгаалаад байгаа,зөв араб маягийн Катар,Бахрейн,Иордан,Ливан маягын Улс бологочих гэж үзээд АНУ дэмжиж байгаа,Цэвэр АНУ,Ихбритан,ЕХ маягийн цэвэр ардчилал боломжгүй Араб маягийн ардчиласан Улс,
Зочин 2023-02-07 202.55.188.99
ойрхи дорнодод АНУ юу болгож орхисоныг бодож үзэвүү хө…Ливи Ирак гэх мэт…энд гамшиг болчихоод байхад АНУ та 2 ын улс төрийн ур чадварыг чинь бишрэх манатай байхад ухаанаа ундруулчих юм.
Зочин 2023-02-07 59.153.113.188
Байгалийн гамшиг улс орон ард түмнийг сөхрүүлнэ. Улаанбаатарт баригдаж байгаа байшин орон сууцаа газар хөдлөлтөд хэр тэсвэртэй байгаа талаар барилгын компанууд ширээний мануухай нар юу бодож ямар ажил хийдгийн бол?!
му 2023-02-07 216.218.223.57
МУ чинь хүн амынхаа хагас илүүг нь УБ д төвлрүүлээд газар хөдөлхийг хүлээж суугаа биз дээ.Хятад чанарын барилга үнсэн товрог л гэсэн үг.
Зочин 2023-02-07 66.181.161.226
өөрсдөө нүүж ирчээд
Зочин 2023-02-07 124.63.19.128
Хүний эрх яриад л өөрсдөө хотруу чихээд байгаа болхоос цуглуулаад байгаа юм байгүй лдээ.
Зочин 2023-02-07 192.82.82.146
Хүн дэд бүтэц хөгжилөө дагаж амьдарна шүү дээ. Хүүхдүүдээ л хотийн амьдралын боломж олгох гэж ирж байгаа бусад аймгуудын хөгжилийг анхаарсан биш. 2, 3 үе ийн өмнө бүгдээрээ л хирэндээ баригдсан малчид, ардууд байгаагүй юм шиг их соёл яриж бусдийгаа жигсэн хоёр нүүртэнгүүд байх юм
Зочин 2023-02-07 5.8.41.84
yamar ch hetsuu yumbe dee eniig harsan sayhan unsshan yum sanaand orchloo. UB-giin barilga oron suutsnii 75% n gazar hudlultiin yamarch hamgaalaltgui barigsan gesen medee. Buh shineer barigdaj bgaa bairnuud yamar ch gazar hulultiin hamaagaalaltiin standartiig hangaagui. Bugd ariin haalga, hahuuulaari mungu oloh gej bariigdsan uneteei yambiii bairnuud. Yanadaa odoo.
Зочин 2023-02-07 202.55.188.107
баяр хүргье үмхий туркуудэд.хохь нь.
Монгол 2023-02-07 202.131.225.242
202.55.188.107 хаана хэн гэдгийг чинь мэднэ. Чи ч ийм л хөгийн санаатай амьтан даа . Чи ийм л өчүүхэн тэнэг бодолтой адгуусаас доор амьтан. Хүүхэд, эмэгтэй хөгшин хүмүүс яаж айж орилж уйлж дарагдаж амь тавьж байгааг чи хараад баярлаад алга ташиж байна уу?
Зочин 2023-02-07 202.55.188.107
Чи чадахгүй л дээ Муу Османы банди минь.
Зочин 2023-02-07 124.63.19.128
хамгын гол нь энгийн иргэд байгаа шдээ
Зочин 2023-02-07 172.58.61.228
gadnis
Зочин 2023-02-07 192.82.86.208
монголын барилгууд хэт шигүү баригдсан тул өрсөн даалуу шиг нэг нэгнээ дараад унана. онцгойгыхонд тийм нөхцөлд очиж аврах техник юу ч байхгүй. өвлийн энэ хүйтэнд дарагдаж биш хөлдөж үхнэ
Зочин 2023-02-07 64.119.29.63
УМ МА НИ БАД МЭ ХУМ
Зочин 2023-02-07 66.181.160.94
Turk ch hujaagaas dor lalriin uls.Hunii adguud.Mongolchuud ashigluulj,biyee unelj amidardag.
Зочин 2023-02-07 192.82.67.191
За х** аа хар лалрын үхэр минь! Өмхийрсөн өмхий санаатай л***р!
Зочин 2023-02-07 85.110.51.115
Чи амжаагуй.хеегдеед ирсэн уу. Хуний зовлонгоор даажигнах лав бидний зан биш.
Зочин 2023-02-07 122.201.22.55
yas yuman deeree lalriin uls chin bid uursduu meduu
Зочин 2023-02-07 202.131.225.242
66.181.160.94 – Энэ дунд хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөгшин хүмүүс яаж айж уйлж амь тавьж байсаныг хараад чи баярлаж байгааг чинь дүгнэхэд чи адгуусаас доор амьтан. Чамайг адгийн муу чөтгөр ч тоохгүй.