08:30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улсын тогтвортой ногоон хөгжлийг дэмжих Европын холбооны үйл ажиллагааны хүрээг тодорхойлох Дээд түвшний зөвлөгөөн болно. Утас: 9963-0057
09:00 цагт: МУИС-ийн төв байрны Эрдмийн танхимд: “Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх: Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээ, технологийн хурал болно. Утас: 9905-2154, 9990-9973
09:30 цагт: “Пума имперал” зочид буудалд “Хүний эрх, хөгжил төв”-өөс иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөлд Газрын багц хуулийн төслүүдэд хийсэн үнэлгээг танилцуулна. Утас: 9919-2857, 9919-4455
10:00-12:00 цагт: МҮЭ-ийн Соёлын төв ордны бага танхимд: МҮЭ-ийн холбоо, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах санал уулзалтыг зохион байгуулна. Утас: 9914-9240
10:30 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
11:00 цагт: АТГ-т "Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-аас “Могойн гол” ХК-ийн удирдлагууд болон нэр бүхий найман хүнийг нүүрсний хулгайн асуудлаар АТГ-т шалгуулж буй талаар мэдээлнэ. Утас: 8809-0119
-Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллаж мэдээлэл хийнэ.
“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:
11:30 цагт: Нийслэлийн БГД-ийн 1-р хорооны иргэн Н.Нямдаржаа тус дүүргийн ИТХ шүүхийн гурван шатны шийдвэрээс давсан эрх мэдлийг хэрэгжүүлж, ялтан төлөөлөгчөөр 260 гаруй мянган иргэнийг төлөөлүүлж ял завшуулж байгаа талаар мэдээлнэ.
12:00 цагт: Хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгах, УИХ-ын гишүүдийг үндсэн ажлаа хийхийг шаардаж “Иргэн бол хүч” залуусын төлөөллөөс мэдээлэл хийнэ.
12:00 цагт: МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас жил бүр зохион байгуулдаг "EXECUTIVE SUMMIT" гүйцэтгэх удирдлагуудын уулзалтын талаар хэвлэлийн бага хурал болно.
14:00 цагт: Засгийн газрын IX байранд Жижиг, дунд үйлдвэрийн газар Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн “Түншлэлийн хөтөлбөр”-тэй хамтран уул уурхайн бус, экспортын баримжаатай ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг олгох ажлыг жилийн өмнө хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн отгон сонгон шалгаруулалт болно. Утас: 9904-7909
Холбоотой мэдээ