Булганы бөхчүүд Өвөрхангайг буулган авлаа | News.MN

Булганы бөхчүүд Өвөрхангайг буулган авлаа

Булганы бөхчүүд Өвөрхангайг буулган авлаа

Булганы бөхчүүд Өвөрхангайг буулган авлаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын төлөөх шигшээ барилдааны хоёрдугаар тойргийн эхний барилдаанд Булган – Өвөрхангай аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Булган аймгийн баг 13:12-аар ялалт байгуулав.

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /3/, улсын начин Д.Амаржаргал сэлгээнд, улсын начин Х.Цогтгэрэл /1/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /3/, улсын начин Э.Сумъяабат /4/, улсын начин Б.Түвшинтөгс /2/, нийт 13 даваа авсан бол Өвөрхангай аймгийн багт улсын харцага Б.Цэдэнсодном /2/, улсын харцага Ц.Бямба-Отгон /1/ улсын начин Б.Лхагвадорж /3/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд нь барилдсан улсын харцага Х.Гантулга /1/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /4/ нийт 12 даваа авсан юм.

Улсын харцага Х.Гантулга, улсын начин Э.Сумъяабат нарын дөрөвдүгээр тойргийн барилдааныг Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-ийн “н”-д “Барьц барьж барилдахгүй илэрхий зугтан захалж, барилдааныг санаатайгаар удаашруулахыг цээрлэнэ. Энэ цээргийг зөрчсөн бөхийг эхний удаад талбайн гол төв хэсэгт оруулж барилдуулна. Хоёр дахь удаа давтагдвал сануулна. Гурав дахиа давтагдвал уг бөхийг унасанд тооцон хасаж, бай мөрийг олгохгүй” хэмээн заасныг үндэслэн улсын харцага Л.Гантулгыг хасаж, улсын начин Э.Сумъяабатыг давуулав.

Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж, Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр нар ажиллалаа.

Өнөөдөр 20:00 цагаас Увс, Төв аймгууд барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NEWS2023 2023-02-07 102.89.34.165

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв

Avatar

Зочин 2023-02-07 66.181.160.76

Өвөрхангайд бэлтгэлд гарсан гээд байсан. Хэдэн малнууд өөр юмны бэлтгэл хийсэн юм уу хаашаа юм. Гантулга Цэдэнсодном Бямбаотгон нар шалны алчуур боллоо. Махан толгой Гантулгын оронд Өлзийсайхан орсон бол хамаагүй дээр байж

Avatar

Зочин 2023-02-07 103.111.68.3

мангар малуудаа өвөрхангайг буулгана уу увсыг буулгана уу хэдэн мангар хар юмнуудыг зөндөө л харлаа улс хөгжтөл нь биш дампууртал нь харлаа хулгайч дээрэмчтн жэнко асашюрэ циркийн хулгайч давгадорж сумьяадүнкүү жонкуу батэрдэнэ мангар бүгдийг харлаа кюкүшүзан

Avatar

зочин 2023-02-07 66.181.166.196

Булганыхан будилаантай будаан дээрээ зодоонтой гэдэг дээ, одоо шагналын таван цаасаа булаалдаад хоорондоо алалцаад унана аа, кк

Avatar

Зочин 2023-02-07 66.181.182.219

Амаржаргалын оронд өөр хүн алга у.доржсамбуу шг шийрэгнүүр юм а

Avatar

Зочин 2023-02-07 192.82.69.248

Б. Цэдэнсодном, Х. Гантулга, Ц. Бямба- Отгон нарын улсын харцага цолтонгууд маш муу барилдсанаар Өвөрхангай ялах боломжоо алдах шиг болсон . Харин улсын начин Б. Лхагвадорж, .аймгийн арслан Т. Довчинсэмбээ нар сайн баилдаж багтаа өндөр даваа авчирсанд баяр хүргэе.

Avatar

Үнэн 2023-02-07 202.70.38.18

Төв цэнгэлдэхийн ногоон дэвжээ нэг өөр шүү. Ялангуяа үндэсний бөхийг Сумо болон жүдо, чөлөөт бөхийн дүрэмтэй хольж хутгаж болохгүй. Тэр Сумьяабат Гантулга нарын барилдаан дээр сэлгээнээс шууд орж ирсэн хүнийг амьсгал нь задарсан хүнтэй барилдуулж төвөөс зах руу удаа дараа хар жатга аргаар хуурамч идэвх үзүүлж шахаж гаргачихаад ялалт авч байгаа жудаггүй дүрэмдээ өөрчлөлт хийх хэрэгтэй. Сумьяабат залуу хүн ийм муухай үйлдэлийг удаа дараа гаргаж байна шүү…

Avatar

Зочин 2023-02-07 103.229.121.73

Унасан бөхөд шалтаг мундахгүй,ингэж гонгиноод хэрэггүй,наадам нэгээр дууссах биш дараа нь сайн барилдах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж