IEM Katowice 2023: Монголын баг IHC Esports түүх бүтээсээр л…

Хуучирсан мэдээ: 2023.02.06-нд нийтлэгдсэн

IEM Katowice 2023: Монголын баг IHC Esports түүх бүтээсээр л…

Испортын CS:GO төрлийн дэлхийн хамгийн том тэмцээнүүдийн нэгэнд Монголын IHC баг домогт Furia, Cloud9 багуудыг угсруулан буулган авч сенсаци тарьж байна. Монголын багийн тухай дэлхийн электрон спортын бүхий л шилдэг тамирчин, клуб, байгууллагууд өөрсдийн сэтгэгдлээ хэлж байгаа бөгөөд энэхүү амжилтыг IHC баг нь дэлхийн брэнд 1xBet-тэй хамтын ажиллагааны хүрээнд бий болгосон билээ.

Польшийн Катовице хотод болж буй IEM 2023 тэмцээнд шилдэг хоёр багийг буулгаж авсны дараа испортын фэнүүд Монголын багийн тухай ихэд шагшиж, чансааны 40 дүгээр байранд тэмцээнийг эхлүүлсэн ч дэлхийн шилдгүүдийг дараалан нурааж, испортын газрын зурагт Монгол гэдэг нэрийг сүртэйгээр тамгаллаа. Тэдэнд хожигдсон өрсөлдөгчид ч үүнд балмагдаж, тэдэнд баяр хүргэж буйгаа илэрхийлсэн. Cloud9 багийн ахлагч: “Заримдаа яагаад ч ялагдахгүй гэж бодсон тулаандаа ялагдах хамгийн хэцүү” гэсэн юм. FURIA багийн дасгалжуулагч өөрийн баг нь маш их гоё боломжийг алдсаныг хүлээн зөвшөөрч буй ба IHC багийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн.

Heroic багийн CadiaN, Faze Clan-ий karrigan, NAVI (Intel Expreme Masters-ийн хуудас) болон дэлхийн испортын олон алдартнууд өөрсдийн сошиал хуудсуудаар баяр хүргэсэн мэдэгдлийг хийсээр байна.

Энэхүү тэмцээний аваргууд 400,000$ -ийг халааслах ба энэхүү зорилгод хүрэх, хүрэхгүйгээс үл шалтгаалж IHC-ийн эрэмгий залуус Монголын спортын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ЭЛЧ болж, эх орныхоо нэрийг дэлхий даяар цуурайтуулж байна.

Дэлхийн брэнд 1xBet нь IHC багтай өнгөрөгч намар хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Хамтын ажиллагааг эхлэх үед бүгд эргэлзэж, 1xBet-ийн бусад гэрээтэй харьцуулж байсан ч (1xBet нь Team Spirit, OG Esports, k23, Tundra Esports, MIBR багуудтай хамтын ажиллагааны гэрээтэй) Монголын баатрууд хамгийн хурдан прогрессыг үзүүлж, энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хэдхэн сарын дотор дэлхийн сенсацийг бий болголоо.

1xBet брэнд нь өөрийн зарчим, бодлогодоо үнэнч байж спортын хөгжлийн төлөө олон ажил хийсээр байх болно. Монгол орон даяар бэлтгэгдэж буй esport-ийн оргилд хүрэхийг хүссэн хүүхэд, залуусыг мөрөөдлөө биелүүлэхэд тусалсаар байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж