Замын-Үүдэд оочерлох машинуудын тоо 1000-аас буураагүй байна

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

Замын-Үүдэд оочерлох машинуудын тоо 1000-аас буураагүй байна

Замын-Үүдэд оочерлох машинуудын тоо 1000-аас буураагүй байна

Замын-Үүдээс Эрээн рүү чиглэсэн том оврын машины дараалал их байгаа талаар иргэд хэлж буй. Мөн дугаарлаж байгаа тээврийн хэрэгслийн тоо 1000-2000 болж нэмэгдсэн талаар тээвэрчдийн цахим хуудаст мэдээлэл гарсан. Энэ талаар тухайн газар дээр байгаа тээвэрчдээс мэдээллийг тодрууллаа.

ТОМ ОВРЫН МАШИНУУДЫГ ЗАМААС ГАРГАЖ ТАЛБАЙД 50-ИАР НЬ ЭГНҮҮЛСЭН

Борхойн талын тээвэрчдийн холбооны тэргүүн Ж.ГАН-ОЧИР:                                                                              

-АТҮТ болон Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагаас зохицуулалтыг сайжруулж, тээвэрчдийг машинаа зам дээр байрлуулахгүй, зурвас хэсэгт байрлуулах зохицуулалт хийж байгаа. Ингэснээр дугаар олголт байхгүй болж жолоочид ирсэн дарааллаар бүртгүүлж, машинаа талбай дээр байрлуулж хүлээж байна. Хил нээгдэхэд 2000 гаруй машин бүртгүүлсэн. Одоо 700 гаруй нь Эрээн рүү бүртгэл үүсгэж гарсан. Одоо талбай дээр 1000 гаруй машин дугаарлаж байна. Өдөр бүр машинууд нэмэгдэж байна.

Машинуудыг эхэндээ дугаар олгох зарчмаар зам дээр дугаарлуулснаас осол гарах, дугаар дайрах асуудал үүсч байсан. Харин одоо талбай дээрх нийт машиныг 50, 50-иар нь багцлан эгнээ үүсгэж, өдөрт 150, зарим өдөр 200 машиныг хилээр гаргаж байна.

Энэ жилийн хувьд цар тахлын дараа чингэлэг тээврээс авто тээвэр рүү шилжиж байгаа учраас эхэндээ төөрөгдөх, будилах асуудал үүссэн нь үнэн. Үүнийг хариуцсан албан нэгжүүдээс гадна тээвэрчдийн холбоод зохицуулаад, мөн хөндлөнгийн хянагчаар ажиллаж байна. Гуравдугаар сараас нөхцөл байдал хэвийн болно гэж найдаж байна.

ӨДӨРТ 150-200 АЧААГҮЙ МАШИН Л НЭВТРҮҮЛЖ БАЙГАА

Хувь тээвэрчдээс асуухад Ойролцоогоор 2000 машин бүртгүүлж, өдөр өдөртөө 100-150 машин Эрээн рүү гарч байгаа. Машин тус бүр дээр шинээр бүртгэл үүсгэж байгаагаас хугацаа алдаж, өдөрт хилээр гарах машины тоо буурсан. Цар тахлын өмнөх хориггүй хугацаанд хоногт 400 хүртэлх машин хилээр гардаг байсан. Харин одоо 150 хүртэлх хоосон буюу ачаагүй машин нэвтрүүлж байна. Хил нээсэн эхний долоо хоногт эмх замбараагүй байдал ихээр үүсч, жолооч нар болон Авто тээврийн үндэсний төв, зохицуулагч цагдаа нарын хооронд зөрчил үүссэн.

Зохион байгуулагчид нэгдүгээр сарын 17-нд осол гарснаас хойш эмх замбараагүй байдлыг зохицуулахад анхаарч, одоо нөхцөл байдал харьцангуй сайжраад байгаа. Гэхдээ оочер, дугаар буураагүй. Машинууд улам нэмэгдэж ирж байна.

Тээврийн жолоочид групп чатаар мэдээллээ солилцож, ихэнх нь машинаа бичүүлж, зарим нь орхиод гэр рүүгээ буцаж байна. Гэхдээ саяхан хил нээсэн, ачаа барааны таталт сайжраагүй байгаа учраас ашиггүй байна. Эрээн рүү бүртгэл үүсгээд гарсан ч хилийн хашаанд хоосон машинуудын бөөгнөрөл үүссэн. Жолоочид нэг нэгнээсээ байнга мэдээлэл авч байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж