Нийслэлд цэцэрлэг, сургуулийн 164 барилга баригдаж байна

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

Нийслэлд цэцэрлэг, сургуулийн 164 барилга баригдаж байна

Нийслэлд цэцэрлэг, сургуулийн 164 барилга баригдаж байна

Нийслэлийн боловсролын газраас энэ онд багтаан цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, зарим хороонд цэцэрлэг, сургуулийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулна гэж мэдэгдсэн юм. Нийслэлийн засаг даргын мэдэгдсэнээр Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн онд цэцэрлэг, сургуулийн 16 барилга байгууламж ашиглалтад оржээ. Үүний хоёр нь сургууль, нэг нь бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгаа бол 13 нь цэцэрлэгийн барилга байна. Тэгвэл энэ онд хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгааг албаны хүнээс тодрууллаа.

Нийслэлийн боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Бадамсэрээжид:

-Одоогоор шинэ хөрөнгө оруулалт батлаагүй. Хуучин хөрөнгө оруулалтын төслөө хэрэгжүүлээд явж байна. Учир нь хөрөнгө оруулалтын төслийг жил жилээр нь биш урт хугацаанд гаргадаг. Тухайлбал, 2021-2024 онд гэх зэргээр гаргадаг. Одоогоор нийслэлд цэцэрлэг, сургуулийн 164 барилгын төслийн ажил явагдаж байна. Он гарснаас хойш хоёр бага сургууль, зургаан цэцэрлэг ашиглалтад орсон гэлээ.

Г.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж