Дэлхийн хамгийн хаагдмал орон болох Хойд Солонгосын амьдралыг олон хүн сонирхдог. Тэнд яг цаг хугацаа зогссон мэт, хөгжил дэвшлээс асар хоцрогдсон мэт санагддаг. Тэгвэл 11 настай Сон А гэх хойд солонгос охин "YouTube" сайтад влог хийж, Пёньян дахь өөрийн амьдралын тухай ярьж олон хүний анхаарлыг татаж байна. Хэвлүүхэн яриатай Сон А усан паркаар зугаалж, Харри Поттер уншиж, сайн найзтайгаа амттан идсэн зэргээ влогтоо ярьдаг аж. Хэдийгээр мэргэжилтнүүд түүний "YouTube" сувгийг суртал ухуулгын зорилготой "найруулсан жүжиг" гэж үзэж байгаа ч хэдийнээ 21 мянган дагагчтай болсон байна.
Бүдүүн баараг британи аялгаар ярих Сон А "Та Пёньянд очиж үзсэн үү?, Хэрэв та энд ирвэл үнэхээр гайхашрах болно. Учир нь Мунсу усан парк, Төв амьтны хүрээлэн, скейтээр гулгах талбай зэрэг хаашаа ч явсан цэцэрлэгт хүрээлэнтэй таарах болно. Хүүхдүүдийн тоглож болох зүйл зөндөө бий" хэмээн ярих нь үнэхээр өхөөрдөм.
Зарим хүмүүс түүний влогийг урьдчилан бэлдсэн зохиолын дагуу явдаг гэж харддаг ба ихэнхдээ охины нүд камерын цаана зогсч буй хэн нэгэн рүү хардаг гэж мэдэгджээ. Мөн түүнийг англиар ярих текстээ урьдчилан цээжилсэн гэж үзэх хүмүүс байна.
Хойд Солонгост цөөн хэдхэн хүн л интернэт ашигладаг гэж хүний эрхийн шинжээчид дүгнэдэг.
ЭХ СУРВАЛЖ: INSIDER
Холбоотой мэдээ