Хөндөх сэдэв: Охидын хүмүүжилд анхааръя! | News.MN

Хөндөх сэдэв: Охидын хүмүүжилд анхааръя!

Хөндөх сэдэв: Охидын хүмүүжилд анхааръя!

Хөндөх сэдэв: Охидын хүмүүжилд анхааръя!

Ховд аймагт 15 настай охид нэгийхээ хэрцгийгээр зодож хөнөөсөн аймшиг хэрэг олны цочирдуулаад байна. Үүний өмнө ч насанд хүрээгүй охид найз хөвгүүдтэйгээ хамтран 25 настай залууг шатаасан хэрэг гарсан билээ. Энэ нь  эмэгтэйчүүдийн эрхээс илүү охид, бүсгүйчүүдийн хүмүүжлийн тухай ярих цаг болсны дохио юм.  Өөрөөр хэлбэл, жендерийн эрх ярихаас илүү хүний эрхийг нэгд тавих шаардлага Монголын нийгэмд тулгарч байна.

Жендерийн тэгш байдал гэдэг нь эмэгтэйчүүд илүү эрэгтэйчүүд дутуу эрхтэй гэсэн үг биш юм. Харамсалтай нь, монголчууд жендер ярихаараа эмэгтэйчүүдийн эрх ярих нь  бий. Охидод давуу байдал олгож, үг хэлэх, боловсрол эзэмшихэд нь  ялгавартай хандсанаар хүмүүжлийн хувьд доголдол  гарах болсон.

Ховд аймгийн дунд ангийн сурагч охинд тохиолдсон эмгэнэлт хэрэг, үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт Ерөнхий боловсролын сургуулиудад цөөнгүй бий.  Үүнийг сургуулийн сэтгэлзүйчид, нийгмийн ажилтнууд онцолж байна.

Энэ асуудалд эцэг, эхийн анхаарал, хараа хяналт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

ЕБС-ийн нийгмийн ажилтан болон сэтгэлзүйчид эрсдэлт бүлэгт хамаарч байгаа сурагчдыг тусгайлан анхаарч ажилладаг аж. Ингэснээр үе тэнгийн дарамт, дээрэлхэлтэд өртөх болон бусдад дарамт үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлдэг. Гэвч нүднээс далд нэгнээ айлган сүрдүүлэх, үг хэлээр болон бие мах бодь, сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлэхийг багш, сургуулийн удирдлагууд тэр бүр хянаж чаддаггүй байна. Тиймээс дунд, ахлах ангийн сурагчдынхаа сэтгэлзүйд гарч байгаа өөрчлөлт, харилцаа хандлагыг гэрийнхэн нь байнга ажиглаж, ярилцах их чухал аж.

Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэлзүйчдийн улсын зөвлөгөөнөөр гэр бүлийн хараа хяналт муу хүүхэд бусдыг дээрэлхэх болон өөр хэн нэгний дарамтад өртөх амархан болдог гэдгийг онцолсон.

Мөн сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа үгэн хүчирхийлэл, нэгнээ сүрдүүлэн, дарамтлах тохиолдлын дийлэнх хувийг охид эзэлдэг гэсэн юм. Тиймээс охидын хүмүүжилд хөвгүүдийнхээс илүү анхаарал хэрэгтэйг сануулж байна.

ГЭР БҮЛ НЬ ХАЙХАРДАГГҮЙ ОХИД СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД АСУУДАЛТАЙ БАЙДАГ

Баянзүрх дүүргийн 79 дугаар сургуулийн сэтгэлзүйч Ц.ЭНХБАТ:

-Боловсролын салбарын сэтгэлзүйчдэд сургуулийн удирдлагууд, багш нарын дэмжлэг их хэрэгтэй байдаг. Сурагчдын хувьд гэр бүлийн асуудал их тулгамддаг. Манай сургуулийн тухайд 3000 орчим сурагч, 112 багш, ажилчид, нэг сэтгэлзүйчтэй. Ачааллын хувьд мэдээж их. Ангиудад 40 минутаар хоёр удаа, өдөрт нийт гурван удаагийн сэтгэлзүйн сургалт ордог. Сэтгэлзүйн зөвлөгөөний цаг өдөрт тогтмол таван цаг байдаг. Тухайн цагтаа багтааж хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллана, тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг.

Хамгийн гол нь аав, ээж, гэр бүлийнхэн нь ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй орхигдсон хүүхдүүдтэй ажиллахад хүндрэл их гардаг. Охидын хувьд мөн энэ тохиолдол их.

Сэтгэлзүйн асуудалтай хүүхэдтэй ажиллахад эхний 1-2 удаагийн уулзалтад оношилгоог хийдэг. Түүний дараагаар цаашид хэдэн удаагийн уулзалт хийж, сэтгэл заслын ямар үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөг гаргадаг байгаа.

Сэтгэлзүйчид хамгийн их ханддаг хүүхдүүд бол 7-11 дүгээр ангийнхан. Бага ангийнхны хувьд гэр бүлээр нь дамжуулж харилцах нь илүү оновчтой байдаг.

Сошиал хөгжсөн өнөө үед үе тэнгийн дарамт шахалт, маргаан зэргийг цахим хуудаст шууд нийтлэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд хохирогч болоод холбогдогч талын аль алиных нь сэтгэлзүйг бодож үзэх хэрэгтэй. Энэ мэт тохиолдлуудад ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө илүү хэрэгтэй байдаг. Сэтгэлзүйгээс гадна хүний эрх, ёс зүй гээд олон асуудал хөндөгддөг учир сэтгэлзүйчийн ур чадвар их нөлөөлдөг. Тиймээс Монгол Улсад боловсролын салбарын мэргэшсэн сэтгэлзүйчийн хэрэгцээ өндөр байна.

ИЖИЛ ТЭГШ ЭРХТЭЙ УЧИР ХҮМҮҮЖЛИЙН ХУВЬД Ч ЯЛГААГҮЙ БАЙХ ЁСТОЙ

Өнгөрсөн жил олон нийтийн сүлжээнд өсвөр насны хүүхдүүд нэгнээ дээрэлхсэн бичлэгүүд сар тутамд цацагдсан. Хамгийн сүүлийн жишээ бол тоглоомын талбайд сурагчид нэгнээ бүлэглэн зодсон хэрэг гарсан юм. Тухайн хэргийн шалгалтын ажил мөн л дуусаагүй байгааг цагдаагийн газраас мэдээлсэн. Гэвч тус цацагдсан бичлэгийн дор охин хүүхэд биш байгаа нь яамай, эр хүн багаасаа зодуур авч сурах хэрэгтэй зэрэг сэтгэгдлүүдийг хүмүүс бичжээ. Эдгээрээс харахад Монгол Улсад хүний эрхийн мэдрэмж, тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хүүхдийг багаас нь эрх тэгш орчинд өсгөх боломж хомс харагдаж байгаа юм. Тэгвэл одоо бид яах вэ?

Эцсийн дүндээ эцэг, эхчүүд суурь хүмүүжлийг зөв олгож, хүү, охин ялгаагүй ижил хандаж өсгөх нь чухал. Боловсрол, үг даах чадвар, бусадтай харилцах хандлага гээд бүхий л анхан шатны ойлголтыг хүүхэд гэр бүлээсээ авдаг.

Үе тэнгийнхний дээрэлхэлд өртсөн хүүхдэд илрэх нийтлэг  шинж тэмдэг:

  • Хүүхэд хичээл, сурлагадаа муудах, хичээл  номдоо сонирхолгүй, идэвхгүй болох
  • Шөнө тайван унтаж чадахгүй  байх, хар дарж зүүдлэх
  • Гэрээсээ дайжих,  өөрийгөө гэмтээх эрсдэлтэй
  • Өөртөө итгэлгүй болох, сул дорой байх
  • Бэртэл гэмтлээ тайлбарлаж чадахгүй байх эсвэл тайлбарлахаас зайлсхийх
  • Хувцас, ном, үзэг, харандаа, зүүлт, тоглоом, эд зүйлсээ алдсан байх эсвэл эвдэрсэн байх
  • Толгой гэдэс нь байнга өвдөх эсвэл өвдөж  байна гэж ээж, аавдаа хэлэх
  • Идэж уух, хооллоход өөрчлөлт гарах,  хоолыг их эсвэл огт идэхгүй болох зэрэг байна.

Тиймээс охидынхоо хүмүүжилд одооноос анхаарах цаг болжээ. Охид, хөвгүүд ялгаагүй эрх тэгш орчинд өсч торнин, хүмүүжлийн хувьд ч агаар нэг доголдолгүй байх ёстой!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-07 202.126.89.48

охидын асуудал хүнд бсон нь үнэн шүү манай хүү 4 р анги охид нь бол ээ бурхан минь нэмээр үйлдлүүд бнга гаргадаг

Avatar

Зочин 2023-02-07 43.242.243.95

ОХИД минь битгий дураараа аашлаад бай.монгол эм хүний зангаа та нар одоо энэ цагт гээлээ гэж үү.Та нар хожим улсдаа ихийг хийж бүтээх хүмүүс гэдгээ байнга сана.

Avatar

Зочин 2023-02-07 66.181.181.37

эрэгтэйчүүдийн амиа хорлолт их байгаа нь гэр бүлийн дарамт шахалт авгай нарын нь хэл амаар доромжилхоос л эхтэй гэж боддог. нөхрөө амиа хорлотол нь сэтгэл санааны дарамтанд байлгана гэдэг аймар хэрэг шүү

Avatar

Зочин 2023-02-07 66.181.181.37

гэр бүлийн далд хүчирхийллийн 80 орчим хувийг эмэгтэйчүүд үйлддэг нь судалгаагаар харагдсан. гэр бүлийн хүчирхийлэл гэхээр л зодох нүдэх л гэж хүмүүс ойлгоод байдаг нь өрөөсгөл юм. хэл амаар доромжилох, үл тоомсорлох нь хүртэл гэр бүлийн хүчирхийлэл юм. түр хамгаалах байрууд, зодож нүдсэн хэргүүд гээд ихэнх нь эрчүүд харагдаад байдаг боловч эхнэртээ зодуулаад цагдаа дууддаг эрэгтэй хүн байдаггүй. авгайдаа зодуулаад арчаагүй гэж хүмүүс хэлнэ гэсэн бодлоос уу хэнд ч авгайдаа зодуулснаа хэлдэггүй

Avatar

Иргэн 2023-02-07 202.9.40.37

одоо ч хэтэрхий завгүй хүүхдээхаяцан ажил ажил гэсэн хүмүүс болж .хүүхдийн хүмүүжилд яг анхаарах хэцүү үе ирээд бна өмнө нь нийгэм багш нь хааяа алганы амт нь хүмүүжүүлдэг бсан бол одоо хүүхдүүдийг нь сошил орчин хүмүүжүүлээд бна үр хүүхэддээ эртнээс анхаар хожимдсон хойно хэргүй

Avatar

Зочин 2023-02-07 66.181.190.146

Охидын хүмүүжил маш чухал байна. охидоо хэт эрхлүүлж муусайн эрчүүд гэсэн үзлээс болж байгаа. ихэнх нь эцэг эх нь өөрсдөө ч хүмүүжээгүй хүмүүс байгаа доо. Орк гэдэг үг ч багадна. ялангуяа хөдөө орон нутгийнхан үр хүүхдээ хүмүүжүүлэх гүй дотуур байранд аваачаад сургуульд даатгана. нөгөөдүүл нь дотуур байрны хэдэн ордуудаа дагаж дуурайгаад бүр байхгүй. Монголчууд сүүлийн 30 жилд үнэхээр оюуны хувьд ч эдийн засгийн хувьд ч сүйрч байна. Энэнд АН ы эрлийзүүд ч их нөлөөлсөн. үнэхээр монгол хүн бна уу

Avatar

Зочин 2023-02-07 192.82.87.55

Солонгос кино гардаг болсоноос хойш нийгэм болон хүмүүсийн хандлага их муудсан.

Avatar

NEWS2023 2023-02-07 102.89.34.165

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв

Avatar

Оноч 2023-02-07 202.5.205.85

За яахав анхааралгүй яахав. Нөгөө талаар эмэгтэй хүн эрэгтэйгээ хараад яг л толинд харсан шиг авир ааш гаргаж байгаа. Гээд бодохоор асуудлын гол дүр хэн бэ гэдэг нь харагдах байх. Ер нь бол цаашлаад энэ нийгмийн үзэгдэл юм шүү. Архидалтыг дан ганц эрчүүдийг ухамсралуулаад, эсвэл загинаад ч юм уу эсвэл бүр хориглоод алга болчихдоггүй. Учир нь энэ нийгмийн үзэгдэл. Нийгмийн орчин сайжрахаар шинэ үе архи сонгохоо больчихдог. Тамхи ч мөн адил. Түүнтэй адил энэ нийгмээ яах вэ? Хулгайчдыг яах вэ?

Avatar

Зочин 2023-02-07 66.181.168.199

монгол охидыг хүн гэхэд хэцүү ыолсон, тэд хүний хань болж чадахгүй. насанд хүрсэн нь нөхөргүй байна шдэ
монгол охидыг хүн гэхэд хэцүү ыолсон, тэд хүний хань болж чадахгүй. насанд хүрсэн нь нөхөргүй байна шдэ
монгол охидыг хүн гэхэд хэцүү ыолсон, тэд хүний хань болж чадахгүй. насанд хүрсэн нь нөхөргүй байна шдэ
гологдоо наасан
гологдоо наасан
гологдоо наасан

Avatar

Зочин 2023-02-07 66.181.161.90

Манай эмэгтэйчүүд юм юмаар цахиур хагалах нь ээ. Капитал Ундармаа, Milf Ундрам, Жижиг хэмээх нүүрсний Адьяасүрэн, цемент хэмээх Гарамжав, тамга хэмээх Алтжин, бэнц хэмээх Баярсайхан гээд зөвхөн төрийн түшээд бизнесмэнүүдээ тоолоход л хүрэл зүрх хайлмаар. За тэгээд манай урлагийн одод. Өмд хэмээх Чимэдцэеэ, нэгнээ халуун усаар шалзалдаг бүсгүйчүүд, нүүрсний хулгайч, худаг дотроо загасчилдаг хошин шогийн одод, гэр бүлийн груп сексийн манлай нар гээд л цааш урсана. Одоо энэ залуу халаа нь байна.

Avatar

Зочин 2023-02-07 66.181.161.90

Залгамж хойч тэгээд угсаатны цөөнхөөс гээд бодохоор чамлах юм алга. Нээрэн мартсанаас Хөгжлийн банкны зээлдэгчид гээд байгаа чинь дандаа олигархын хүүхдүүд голдуу хүмүүс билээшдээ. Хэлээ зажилсан охид аавынхаа өмнө эрхлэнгүйгээр тайлбар тавьж байна лээ.Зарим нь бүр эрх нь дэндээд сонсголд ирэхгүй энэ тэр гэж шалан дээр тийчилж байна. Танхи гэдэг нь. Охид ч гарч өгсөн. Хадандаа гарсан уу, модондоо авирсан уу, мэдэхгүй. Юутай ч биднээс тасраад явсан. Удахгүй дамск Мөөгий гишүүний халамжинд ороод

Avatar

Зочин 2023-02-07 66.181.161.90

охид маань нөгөө Бавгар зохиолчийн тамга тэмдэгний тухай өлзийгүй жүжигт гардаг шиг бидэн дээгүүрээ шууд алхаад явах байх. Улаанбатаарын зам мууг хэлэх үү. Найрамдлын зам дээр иргэдийг мянга мянгаар нь хэвтүүлж байгаад фераригаар дээгүүр нь хурдлах ч магадгүй. Тэр хүн Ан-н тамга тэмдэгний хэрүүл төдийхнийг зөгнөөгүй байлгүй дээ. Тун ёозгүй муухай зүйлийг л ёрлосон нь тэр байх. Урын сан нь тэр чигээрээ ёозгүй зүйлээр дүүрэн, цус нулимс байдаг болохоор олигтой ч юм бодогдохгүй л байна.

Avatar

Зочин 2023-02-07 66.181.178.175

гар бүлийн болон бусад хүчирхийллийг байнга хийдэг хүмүүс бол бүхнийг өөрийнхөөрөөө байлгах гэж цаг үргэдж уурлаж хуйсагнаж,үглэж,яншиж,хуурч мэхэлж байдаг эхнэр,хүүхнүүд

Avatar

жинхэнэ монгол 2023-02-07 66.181.178.175

юм болгон дээр эмэгтэйчүүдийн эрх ярьж бүх зүйл дээр давуу эрх олгож давраасаар монгол охид,хүүхнүүдийн ааш араншин хэрээс хэтэрсэн муухай болсон.Тэднийг тэнгэрт өргөж монгол эрчүүдийг доош нь хийснээрээ монгол төр ч өөдлөхөө байсан

Avatar

иргэн 2023-02-07 192.82.88.97

Монгол хүүхнүүд моральгүй болсон Ялангуяа жаахан бүдүүлэг хэсгээс гарч жаахан хөрөнгөтэй болсон хэсэг…Гэрээгээр дүүрэн,янхнууд Хил гараад наймаа хийж байгаа юм шиг гарч биеээ хэлчихээд Монголдоо зүгээр даруухан эмэгтэй шиг алхаж явдаг Ер нь МАН төрд байсан энэ жилүүдэд үндэстнээрээ дордсон

Avatar

Зочин 2023-02-07 59.153.113.99

10 JILIIN OHID NEGNEE MASH IH DEERELHEJ BNAA. OROI BOLSON HOINO CU-D JAAHAN OHIDUUD ELECTRON TAMHI TATAAL SUUJ BH YM UG HELHEER BARAG ZODOHNEEE ARAI L YMAA. ETSEG EHCHUUD HUUHDUUDEE ANHAARACHEEEE ARAI IIM BAIJ BOLHGUI EEE HUUHDUUD OORSDOO SAIN OILGOHGUI SHUU DEE ETSEG EHCHUUD BAGSH NAR HELJ YRIHGUI BOL BOLHGUI SHUU DE.

Avatar

зочин 2023-02-07 203.91.119.46

Сүүлийн жилүүдэд охид эмэгтэйчүүдийн хүмүүжил, төлөвшилд сэтгэл зовмоор гажуудал үүсч байгаа нь илт илрэх болсон байна. Өсвөр насны охидын тамхи татах, баар ресторанаар хэсэх, ЕБС-дын бага дунд ангид сурч байгаа охидын бие өсгөлүүн болж, ангийнхаа хөвгүүдийг дээрэлхэх явдал түгээмэл болж байгаад сэтгэл эмзэглэхээс өөр аргагүй юм. Ер нь өсвөр насны охидуудын хүнтэй харьцаж байгаа байдал, биеэ авч явж байгаа нь хэтэрхий бүдүүлэг болжээ.

Avatar

зочин 2023-02-07 90.188.242.122

Сүүлийн жилүүдэд монголд төдийгүй дэлхийд сэтгэлзүйн асуудалтай хүмүүсийн тоо нэмэгдсээр байгааг харгалзан мэргэжлийн сэтгэлзүйч нарыг хүүхдийн байгууллагуудад нэмж ажиллуулах, эцэг эхчүүдэд мөн нөлөөллийн ажил хийхгүй бол эцэг эхчүүд өөрсдөө их сэтгэлзүйн асуудалтай

Avatar

Zocnin 2023-02-07 108.63.250.200

Yasan hargis muuhai ohiduud be Yaj ireeduid ex hun bolj tednii huuhed yaj humuujih boldoo . Iim aimshgiin yum sonsoj bsangui Tedgeer ohiduudiig mash hund shiitge . Ingehgui bol ar araas ni ohiduud hun alsan hereg garsaar l bna Odoo shuud olni nuden deer haruulj shiitgeliig huuliin hureend hund gemt hergeer yal ogoh heregtei

Avatar

Зочин 2023-02-07 66.181.177.65

Хүүхдүүд нэгэндээ их харгис хэрцгий ханддаг, нөгөө мангар бацаан гэдэг

Avatar

Хүчирхийлэл 2023-02-07 192.82.78.1

удахгүй эм нь эрээ зодно

Avatar

Зочин 2023-02-07 122.201.22.55

emegtei humuus uursdiin erhee yaridagch busdiin erh jenderiin yamarch medleg baidaguu yum

Avatar

Зочин 2023-02-07 122.201.22.55

udahgui bishee zodoj bn tuuniigee erh gej uzdeg

Avatar

Гүндүүтэй Монгол Эр 2023-02-07 202.131.225.197

Автобусны арын суудал дээр хажууд сууж явсан өсвөр насны хоёр охин утсаараа оролдонгоо хоорондоо юм ярьж явсанаа "Юу ч болж байсан эмэгтэй хүний зөв" гэсэн хэн нэгний постыг бахархалтай нь аргагүй нэгэндээ уншиж өгч, харуулан баясаж байх нь харагдсан.

Avatar

зочин 2023-02-07 122.201.19.190

энэ ёстой хөндөж анхаарах болсон сэдэв.Одооны зарим охидуудын хүмүүжил маш их доройтолд орсон үүнд баян ядуугийн ялгаа суурь хүмүүжил зэрэг нөлөөлдөг байх.Ихэнх охидууд тамхи татаж бн мөн баян айлын охидуудыг хэсэгбүлэг охидууд нийлж дээрэлхэх гэх мэтчилэн хүмүүжилийн доголдолтой охидуууд их болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж