ГХЯ: Газар хөдлөлтөд монгол иргэн өртсөн эсэхийг тодруулж байна | News.MN

ГХЯ: Газар хөдлөлтөд монгол иргэн өртсөн эсэхийг тодруулж байна

ГХЯ: Газар хөдлөлтөд монгол иргэн өртсөн эсэхийг тодруулж байна

ГХЯ: Газар хөдлөлтөд монгол иргэн өртсөн эсэхийг тодруулж байна

Турк болон Сирийн нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө /2023.02.06/ 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 520 хүн нас барсан талаар мэдээлсэн. Тус газар хөдлөлтөд монгол иргэн өртсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл цахим хуудаст гараад буй. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр “Газар хөдлөлт монгол иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон. Одоогоор монгол иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй. Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг Туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар Анкара дахь Элчин сайдын яам үргэлжлүүлэн ажиллаж байна” гэлээ.

Өчигдөр шөнө болсон газар хөдлөлт нэг минут орчим үргэлжилсэн бөгөөд  чичиргээ Египет, Ливан, Киприйн арлуудад ч мэдрэгдсэн байна. Одоогоор Италийн эрх баригчид цунамийн сэрэмжлүүлэг зарлаад байгаа бөгөөд Туркээс ямар нэгэн анхааруулга гаргаагүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-06 202.21.105.204

Мөнхбаяр гээд мал байгаа биз дээ. Хотыг бузарлачаад явсан ямар ч хэл усгүй өмхий намчин ард иргэдийнхээ төлөө ажиллах уу ? Элчин сайдуудыг ядаж л тухайн орныхоо хэлийг маш сайн мэддэг хүнээр тавьж баймаар юм. Ядаж шүү. Манайх нээрээ үнэн онигоо шүү. Мөнхбаяр гээд авилгачин, намчинг Турк-д элчин сайд, Мөнхбаатар гээд бас нэг махан толгойг Сан-Францискод ерөнхий консул. Ичиж үхмээр огиудас хүрмээр улс шүү

Avatar

Зочин 2023-02-06 172.58.59.32

ctx

Avatar

Зочин 2023-02-06 202.55.188.81

Туркын бүр төвд нь ахиад хөдөлнө бүр 10 баллаар тэгэхээр нь сайн хайгаарай.

Avatar

Зочин 2023-02-06 192.82.89.51

Энэ кукла хүүхэн дандаа луйварын томилгоо нийхээс өөр юу ч хийхгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж