Бүх нийтийн амралтын өдрийг цуцлахыг эсэргүүцэн жагсав

Хуучирсан мэдээ: 2023.02.06-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн амралтын өдрийг цуцлахыг эсэргүүцэн жагсав

Бүх нийтийн амралтын өдрийг цуцлахыг эсэргүүцэн жагсав

Копенгаген хотод Ням гаригт  олон мянган хүн цугларч, батлан ​​хамгаалах зардлыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор бүх нийтийн амралтын өдрийг цуцлах хуулийн төслийг эсэргүүцэв. Тус хуулийн төслийг засгийн газраас өргөн барьсан аж. Энэхүү жагсаалыг Улаан өндөгний баярын дараа дөрөв дэх Баасан гаригт тохиодог Христийн шашны баяр болох 1686 оноос хойш тэмдэглэдэг Их залбирлын өдрийг цуцлахыг эсэргүүцсэн тус улсын томоохон үйлдвэрчний эвлэлүүд зохион байгуулсан юм. Эвлэлүүдийн мэдээлснээр жагсаалд 50 мянга орчим хүн оролцсон бөгөөд Данид сүүлийн 10 гаруй жилд болоогүй өргөн хүрээтэй эсэргүүцэл болов.

Украины дайнаас үүдэн Данийн батлан ​​хамгаалахын зардлыг нэмэгдүүлэхийн тулд татварын орлогыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор өнгөрсөн арванхоёрдугаар сард баярын өдрийг цуцлахыг санал болгосон. Түүнчлэн энэ нь улс орны нийгмийн халамжийн системд тулгарч буй сорилтуудыг даван туулахад чиглэсэн шинээр байгуулагдсан Засгийн газрын өргөн хүрээтэй шинэчлэлийн хөтөлбөрийн нэг хэсэг юм. 

Засгийн газраас 2030 он хүртэл НАТО-гийн батлан ​​хамгаалах зардлын зорилтыг ДНБ-ий 2 хувьд хүргэх зорилтыг гурван жилээр наашлуулахыг санал болгожээ. Энэ зорилтыг биелүүлэхэд шаардагдах нэмэлт 4.5 тэрбум крон (ойролцоогоор 654 сая ам.доллар)-ын ихэнхийг амралтын өдрийг цуцалснаар өндөр татварын орлогоор нөхөх боломжтой гэж мэдэгджээ.

Гэвч үйлдвэрчний эвлэлүүд, сөрөг хүчний хууль тогтоогчид, эдийн засагчид энэ санал хэр үр дүнтэй болоход эргэлзэж байна. Зарим эдийн засагчид ажилчид ажлын цагаа тохируулах өөр арга хайж байгаа тул урт хугацааны үр нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгджээ.

Данийн хөдөлмөрийн зах зээлд цалин хөлс, ажлын цагийг үндсэндээ төрийн оролцоогүйгээр өндөр зохион байгуулалттай ажилчид болон ажил олгогчдын бүлгүүдийн хамтын гэрээгээр зохицуулдаг. Гэхдээ парламентад олонх суудалтай Засгийн газар энэ хуулийн төслийг ямар ч сөрөг хүчин үл харгалзан батлах бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Европын аль орноос бага ажлын цагтай гэдгээрээ Дани улс алдартай байдаг. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж