Цагаан сарын авлига ба санал гуядах арга заль! | News.MN

Цагаан сарын авлига ба санал гуядах арга заль!

Цагаан сарын авлига ба санал гуядах арга заль!

Цагаан сарын авлига ба санал гуядах арга заль!

Уул уурхайн сайд Ж.Ганбаатар “Би ногдол ашиг гэж жилдээ 500 сая төгрөг авдаг. Тэр мөнгөөрөө сонгогчдодоо бэлэг тараах нь та нарт хамаагүй” гэж хэвлэлийнхэнд томорчээ. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, чамд хамаагүй гэгчээр “Оргил”-ын Ж.Ганбаатар чихрээ тараана уу, байна уу,  бидэнд падлийгүй нь үнэн.

Гэхдээ Ж.Ганбаатар нэгд, төрийн сайд хүн. Тиймээс төсвийн мөнгө биш өөрийн мөнгө болохоо баримтаар нотлох ёстой. Хоёрт, ямарваа нэг хэлбэрээр сонгогчдод бэлэг тарааж байгаа нь авлига, албан тушаалын шинж чанартай үйлдэл. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого юм.

Ганц Ж.Ганбаатар ч биш олон гишүүн тойргоо усалснаа зураг хөрөгтэйгөө сошиалд тавьж, баталгаажуулжээ. Баян хүн өгснөө мартдаггүй гэж энэ. Увсад О.Цогтгэрэл таблет тарааж, Баянхонгорт А.Адъяасүрэн хивс бэлэглэж, Ховдод  З.Мэндсайхан өвс өгч явна. Тэд сайн санаалж буян үйлдээгүй нь нэн ойлгомжтой, ирэх сонгуульд санал горьдсондоо энэ шүү дээ. Товчхондоо, таны саналыг гуйж биш гуядаж авна аа гэж байгаа хэлбэр.  Африкийн улстөрч Монголын улстөрч хоёр л ард түмэндээ гурил, будаа тарааснаа дэлхийгээр нэг гайхуулдаг байх. Дэлхийн бусад улс орнуудын хувьд  парламентын гишүүд сонгогчдод бэлэн мөнгө эсвэл ямар нэгэн эд материал өгөх, ажилд зуучлахыг хуулиар хориглодог. Харин Монголд эсрэгээрээ, баталсан хуулиараа биш тараасан бэлгээрээ парламентын гишүүд нь танигддаг. Жишээ нь, АН-ын бүлгийн гишүүн "бидон" Ганбаа байна.

"Зарим хүмүүс гарын бэлэг өгөх нь монгол ёс шүү дээ" гэж өмөөрдөг, авлига авч, өгч буйгаа хайцаалдаг.

Асуудал нь гарын бэлэгтээ ч юм уу монгол ёсондоо биш, тойргоо “услах” мөнгө тэдний хэтэвчнээс гараагүй, бидний халааснаас гардагт байгаа юм.   Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ажлын байр болох ёстой татвар төлөгчдийн мөнгө ердөө боов, боорцог, чихэр, жимс, хивс, таблет хэлбэрээр тараагддаг нь тойргийн мөнгөө угааж буй арга заль нь.

Тойргийн мөнгө нэрээр жил болгон улсын төсөвт тодорхой хөрөнгө суулгаж өгдөг. Энэ мөнгөө бэлэг, сэлтхэн нэрээр зүсийг нь өөрчилж, зүгийг нь буруулах, нэг ёсондоо хулгайлсан мөнгөнийхөө мөрийг үлдээхгүй  гэсэн муу санаа нь. Хууль хяналтынхан эрж сураад ирвэл иргэддээ тараачихсан гээд сууж байна гэсэн үг.

Үндсэндээ, чихэр боов, ааруул ээзгий, аяга сав тараадаг явдал эртнээс, Н.Энхбаярын үеэс тогтсон жишиг, улстөрд урхагтай уламжлал. 2004 онд гишүүдэд хуваарилдаг тойргийн мөнгө 10 сая төгрөг байсан бол, 2006 онд 100 сая болж өссөн, өнөөдөр нэг гишүүн улсын төсөвт суулгаж өгснөөр дөрвөн тэрбумыг “үрэх” эрхтэй.

Энэ мөнгийг нь хасъя, хэмнэе гэхээр гишүүд нь  элдэв, шалтаг тоочдог. Санаанд оромгүй төсөл, хөтөлбөр санаачлах нь бий.  М.Оюунчимэг гишүүн гэхэд өнгөрсөн 2022 онд гэр хорооллын нүхэн жорлонг шинэчилнэ гээд төсвөөс 4.5 тэрбум төгрөг гаргуулчихсан байх жишээтэй. Нэг нь 2.3 сая төгрөгийн үнэтэй жорлон гэхээр бараг алтан жорлон шахуу юм даг уу даа. Энэ мэт хэрэгтэй, хэрэггүй төслийг "услах"-даа гаргуун. Унц нь ахиухан бол улам чичрээд дайрчихдаг.

Аймгуудын өрсөлдөх чадвараар тойрог нь /Завхан аймаг/ адаг мушгиж байхад УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Улаанбаатарт Богд Зонхавын хөшөө барих нь"агаарын бохирдлыг бууруулна" гээд явж байсан нь жилийн өмнөх явдал. Уг нь төсөв мөнгө хуваарилах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь хууль тогтоогчийн хийх ажил биш.  Харамсалтай нь, манай парламентын гишүүд хууль хэлэлцэх үүргээ, төсөв захиран зарцуулах эрхтэй гэж боддог, эндүүрдэг. Төсөв батлах чуулганы хуралдаан өндөр ирцтэй байдаг нь үүнтэй холбоотой. Манай мажоритар тогтолцооны нэг гажуудал нь  улсын төсвөө жалгын нэг цацаад, сонгогчдын саналыг авахын тулд төсвийн мөнгийг бэлэг, сэлтэд зарцуулж байна. Улс орны хөгжлийг том зургаар нь ярихаас илүү яавал дахиж сонгогдох, тойргийнхондоо таалагдах вэ гэдгээрээ  улстөрчид уралддаг.

Жил бүр оруулж ирсэн төсвөө УИХ-аар батлуулахын тулд Засгийн газар, Сангийн яам нь гишүүдээ авлигадана. Гишүүд нь сонгогчдоо  дөрвөн жил “усална”.  Авлигын гол үүр уурхай нь "авлигажсан" төсөв нь болоод удаж байгаа.  Гэсэн мөртлөө камерын өмнө бүгд төсвийн үрэлгэн байдлыг хална гэж үлгэр ярихыг нь яана аа. Хэзээ байтлаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа  хэрэгжүүлдэг байлаа, манай УИХ.

Энэ бүхний гол буруутан нь сонгогчид. Ахмадууд нь ул боов, атга чихэрт, залуус нь таблетад хууртагдчихаж байна. Ядаж залуус нь бидний төлсөн татварын мөнгөөр бидэнд бэлэг тарааж байгааг ухамсарлах ёстой биз дээ. Тараасан таблетийг нь барьж зургаа авхуулах залуу үе, ул боов, атга чихэр авсан ахмадуудаасаа ялгараад байх юм үнэндээалга. Өгсөн бэлгийг нь өмнөөс нь шидчихдэг, өөрөөс нь ёс зүй, хэрсүү сонгогчидтой байсан бол  улстөрчид нь ядаж банк тонож, улсаа дээрэмдэхдээ  ичдэг, эмээдэг болно.

Аман дээрээ Хөгжлийн банк, нүүрсний хулгайч нараа зүхэх мөртлөө ачир дээрээ тэдний тараасан чихэр, боовыг нь алгаа тосоод авах хүмүүс цөөнгүй. Саяхан л Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авсан гэж Х.Ганхуягийг, нүүрсний хэргийн гол сэжигтэн гэж А.Адъяасүрэнг буруутгаад байсан иргэд шүү дээ. Атал тэднийг хоймортоо залаад суулгачихсан байх жишээний. "Мал сүрэг" нь байхад маллах малчин нь амархан олдоно гэж.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NEWS2023 2023-02-07 102.89.34.165

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв

Avatar

Зочин 2023-02-07 169.253.162.3

Za ter beleg ch yahav Ard tumen denduu yaduu uchraas bayarlaad l avna ugaasaa Mongolchuud hunii ugsniig golj shilelgui avdag shuudee. Harin bankuud denduu IKH ZEEL GEECH UMAAR ARD TUMNEE darah umaa. Turiin banknii ter hundetgeliin ayan geed zeel ner ni hurtel neeh zevuun tsaana muuhai yaj ingej doromjilj chadaj bna aa. Turiin bank estoi unen novshiin gazar.

Avatar

Зочин 2023-02-07 139.5.218.109

Ганбаатар маш их авилгач

Avatar

Зочин 2023-02-07 66.181.168.199

цогтгэрэл ээ, 3500 орчим үнэтэй байсан 3кг ЛАПША одоо 17000 хүрч байна. чи арай дэндэж байнаа.
цогтгэрэл ээ, 3500 орчим үнэтэй байсан 3кг ЛАПША одоо 17000 хүрч байна. чи арай дэндэж байнаа.
цогтгэрэл ээ, 3500 орчим үнэтэй байсан 3кг ЛАПША одоо 17000 хүрч байна. чи арай дэндэж байнаа.
цогтгэрэл ээ, 3500 орчим үнэтэй байсан 3кг ЛАПША одоо 17000 хүрч байна. чи арай дэндэж байнаа.
цогтгэрэл ээ, 3500 орчим үнэтэй байсан 3кг ЛАПША одоо 17000 хүрч байна. чи арай дэндэж байнаа.

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2023-02-07 59.153.85.132

Хувь ногдол ашгаа тараана уу, Авилгаа тараана уу гол биш. Гол зүйл нь иргэд сонгогчидод бэлэг сэлт тараах хуулиар хориотой. Тарааснаа хүлээн зөвшөөрч буй тул УИХ гишүүнээс эргүүлэн татна уу.

Avatar

Зочин 2023-02-07 202.21.126.250

Arai doromjilj baigaa yum shuu novshnuud

Avatar

Зочин 2023-02-07 192.82.64.83

Сонгогчдоо боовоо үмхүүлэх ажиллагаа

Avatar

Л.ЛХАГВА 2023-02-07 192.82.76.215

ЗА МЭДЛЭЭ. СОНГУУЛЬ ДӨХӨЖ БАЙГАА УЧРААС ХУВЬЦААНЫ АШИГ ТҮГЭЭХ НЬ АВИЛГА БОЛОХ ЮМ БАЙНА. ЗАССГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙГАА НАМ ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭВЭЛ БАС АВИЛГА БОЛОХ НЭЭ.

Avatar

Зочин 2023-02-07 202.131.225.53

хөрсний бохирдол аюулын хэмжээнд хүрсэн нь үнэн нүхэн жорлонг өөрчлөх цаг нь болсон шүү дээ, бид тэр бохироор амьсгалж хордож байгаа шүү дээ

Avatar

Зочин 2023-02-07 68.100.57.175

Энэ бэлэг нэртэй Авлигалыг зогссоох Хууль хэрэгтэй бна.

Avatar

Zochon 2023-02-07 139.5.218.166

За тараалаа тэгтэл муулаад байх хэрэг байна уу, залуус ажлаа сайн хийгээд, бизнесменүүд нийгмийн халамжийг авч явахад болго шүү, даанш тийм ухамсар монголд байхгүй , Нямка өөрөө ч хөршүүдээ бэлэг өгч байгаа биздээ

Avatar

иргэн 2023-02-07 202.55.191.194

өөр арга алга даа ялахын тулд намаараа сонгуулийн хуулиа баталаад хэдхэн хөгшчүүл намын гишүүддээ мөнгө эсэн бусын бэлэг тараагаад л дахин сонгогдоно энэ балиар тогтолцоогоо мэдсээр байж түүндээ идэгдэж живж сөнөх нигууртай

Avatar

иргэн 2023-02-07 59.153.112.107

Өвгөд хөгшид Өвөө эмээ Аав ээжийгээ Харааж зүхэж Оркоор нь дуудаж байхаар Залуус өөрсөдөө Сонгуульдаа идэвхитэй оролцрж баймаар юм , Тэгээд ч энэ Намаар хүмүүжээд ирсэн Хөгшчүүлын Үзэл бодлыг Залуус Та яаж ч Харааж зүхээд өөрчилж чадахгүй, Залуус Та нар өөрсөд өө Сонгуульдаа идэвхитэй оролцдог болчихоод Хөгшид өө Харааж загна,

Avatar

Зочин 2023-02-07 202.179.11.230

76 novshoos ehleed avilga uguhiig uugshuuleh yum daa.

Avatar

Зочин 2023-02-07 66.181.177.65

Ходоодоор нь тоглох гэдэг бүдүүлэг технологи нь сонгогчдоо ядуу байлгах

Avatar

Зочин 2023-02-07 64.119.18.124

Зүгээрээ! Монгол хүн, оркууд өөрийнхөө үнэ үнэлгээ тогтоож авах ганц боломж.

Avatar

Зочин 2023-02-07 66.181.160.80

ард иргэд тэр муу Ганбаатар 500 саяын ашиг авдаг бол та муусайнууд гуйх шаардлага байхгүй ш дээ уг нь бол харин ч Ганбаатар мэтийн новшнууд ард иргэд гуйгаад гүй ж байх ёстой шүү

Avatar

Зочин 2023-02-07 66.181.160.80

юу гээд хуцаад байгаа н**ш вэ тэр Ганбаатарын баян гэж юуг хэлээд байгаа юм бэ төрөөс хулгайлж луйвардсан хөрөнгийг тэгээд бас ноогдол ашиг авдаг гэх шиг ард иргэд тэгвэл ноогдол ашигаа авмаар л байна дээ

Avatar

Зочин 2023-02-07 64.119.20.48

"атал" гэсэн үгээр өгүүлбэр эхэлдэггүй юм аа сэтгүүлч гуай, "тийм атал", "гэсэн атал", "тэгсэн атал" гэх мэтээр хэрэглэнэ шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж