Л.Энх-Амгалан: Хэн мэрийж, сайн суралцсан нь шалгардаг хөтөлбөр | News.MN

Л.Энх-Амгалан: Хэн мэрийж, сайн суралцсан нь шалгардаг хөтөлбөр

Л.Энх-Амгалан: Хэн мэрийж, сайн суралцсан нь шалгардаг хөтөлбөр

Л.Энх-Амгалан: Хэн мэрийж, сайн суралцсан нь шалгардаг хөтөлбөр

Сурлагын чанараараа үеийнхнээ манлайлсан ерөнхий боловсролын 12 дугаар ангийн шилдэг сурагчийг “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт хамруулж, гадаадын их, дээд сургуульд сургадаг болсон.

Тэгвэл эл хөтөлбөртэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хандсан санал шүүмжлэл олонтаа ирдэг болжээ. Эл асуудалд салбарын сайд Л.Энх-Амгалан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрт 330 сум 504 баг, хороо бүгдээс хүүхдүүд орж чадаагүй байна гэдэг шүүмжлэл надад олон удаа ирсэн. Жишээлбэл 20 гаруй сумтай нэг аймгийн 14 сумаас хүүхэд шалгарсан байдаг. Бусад сумаас яагаад шалгараагүй вэ гэдэг асуулт.

Энэ бол цэвэр тухайн сургуулийн сургалтын чанар муу байгааг харуулсан үзүүлэлт гэж ойлгох хэрэгтэй. Сургалтаа чанаржуулах тал дээрээ бодох ёстой. Түүнээс танил тал ихтэй сум, баг, хороо, дүүргийн сурагч хамрагдаж байна гэдэг хардалт ор үндэсгүй. Ядаж Хөвсгөлөөс сонгогдсон гишүүн, сайд байж та тойргийнхоо сумдаа хамруулсангүй гэдэг гомдол, санал ирлээ ч би хичнээн гишүүн, сайд байгаад ямар ч нэмэргүй, боломжгүй, хөндлөнгөөс оролцох ч ёсгүй.

Тэгэхээр энэ бол хэн сайн мэрийж, хэн сайн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо авсан нь, хэн сайн суралцсан нь шалгардаг шударга, хэн ч өөрийн үзүүлэлтийг очоод шалгасан нээлттэй хөтөлбөр юм шүү…” гэдэг байр суурийг илэрхийлээд байна.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилсан бөгөөд өнөө жил хоёр дахь жилдээ хэрэгжиж буй.

Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд 256 оюутан Их Британи, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Вьетнам зэрэг 13 улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Эдгээрийн 60 гаруй хувь нь компьютерын ухаан, программ хангамж, биотехнологи, барилга архитектур, сэргээгдэх эрчим хүч зэрэг инженер, технологийн чиглэлээр мэргэшиж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-06 202.126.89.157

ЕБ-ыг уралдаан болгож болохгүй.

Avatar

Зочин 2023-02-06 137.186.43.245

Одоо хуульч э.з ийн мэргэжилээр тэтгэлэг өгөх өө зогсоох, зөвхөн Инженер Технологийн мэргэжилээр тэтгэлэг өгөх хэрэгтэй.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-02-06 192.82.67.46

Хүүхдүүд дээр гадны элдэв чамин нэртэй туршилт хийдгээ даруй зогсоо. 30 жил туршилт хийж Монгол улсын боловсролын тогтолцоог сүйрүүлсэн. Жишээ нь, 6 настай хүүхдийг сургуульд элсүүлэх явдал. Энэ бол маш буруу

Avatar

Zochin 2023-02-06 66.181.161.236

Huviin zarim surgulia ochij shalgaach,hichel der amitni tsuglralt shig orilj charalsn,changa yarij,orilsn ,uimulsen,bagshaa CH toohgui,zavsralganar uimuleh burch hetsu,dulii hunch baihargui yuma,hyatad,angli,…..huviin surgul yos zuin jishee BMR Yuma,but b bh….zz

Avatar

Зочин 2023-02-06 202.126.90.150

Хэдий хугацаанд үргэлжлэх вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж