Газар хөдлөлтөөр 520 хүн нас барав | News.MN

Газар хөдлөлтөөр 520 хүн нас барав

Турк, Сири газар хөдлөлт

Газар хөдлөлтөөр 520 хүн нас барав

Газар хөдлөлтөөр 520 хүн нас барав

Турк болон Сирийн нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Уг газар хөдлөлтөөр 520 хүн нас баржээ. Нэг минут орчим үргэлжилсэн газар хөдлөлтийн чичиргээ Египет, Ливан, Киприйн арлуудад ч мэдрэгдсэн байна. Мөн Италийн эрх баригчид цунамийн сэрэмжлүүлэг зарлав.

Газар хөдлөлтийн төв цэг нь Туркийн зүүн урд хэсгийн Газиантеп хотод байсан. Энэ нь Сирийн хилээс 100 хүрэхгүй км зайд байдаг. Тус бүс нутагт Сирийн дүрвэгсэд олноор оршин суудаг.

Газар хөдлөлт Туркийн долоон мужийг хамарсан бөгөөд 284 хүн нас барж, 440 хүн шархадлаа. Харин Сири улсад 237 хүн амиа алдаж, 639 хүн шархдав. Хохирогчдын ихэнх нь Алеппо, Латакиа, Тартус, Хама хотод байсан гэж Сирийн албаны хүмүүс мэдэгдэв. Аврах багийнхан нурангийг зайлуулж, эрлээ үргэлжлүүлсээр байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Дор хаяж 1000 сайн дурын ажилтан аврах багт ажиллаж байна.

Эхний газар хөдлөлтийн дараа дор хаяж зургаан удаа газар хөдөлсөн. Тиймээс эрсдэлээ тооцоолж, эвдэрсэн барилга руу эргэж орохгүй байхыг хүмүүст анхааруулжээ.

Гадаадын орнуудын удирдагчид газар хөдлөлтөд санаа зовж буйгаа илэрхийлсээр байна. Тухайлбал, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жек Салливан твиттерт сэтгэгдлээ илэрхийлсэн. “АНУ өнөөдрийн Турк, Сирид болсон газар хөдлөлтөд маш их санаа зовж байна. Бид бүх талаар туслахад бэлэн байна. Туркийн албаны хүмүүстэй би холбоотой байгаа” гэж тэр бичжээ. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нар ч бас туслана гэдгээ илэрхийлэв.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-06 202.55.188.81

Туркын бүр төвд нь ахиад хөдөлнө бүр 10 баллаар тэгэхээр нь сайн хайгаарай.

Avatar

Бадарч тахар 2023-02-06 192.82.91.195

удахгүй 12 баллын хөдлөлт болно харж л байгаарай !!

Avatar

Зочин 2023-02-06 202.126.90.158

Гуйлагчдын хаан зеленскийн өгөх юм байгаал юм байхдаа. ха ха ха

Avatar

Зочин 2023-02-06 192.82.87.55

Өөрсдийнх нь өгсөн мөнгийг эргүүлж тусламж хэлбэрээр өгөх нь л дээ.

Avatar

Зочин 2023-02-06 192.82.71.145

Яг дүрвэгсэд ихээр байгаа газар нь газар хөдлөхийг бодоход сонин газар хөдлөлт бололтой(технологи юм биш үү)

Avatar

Зочин 2023-02-06 203.23.199.250

Кино бага үз хахахаха эргүү шар вэ

Avatar

Зочин 2023-02-06 192.82.73.159

тэнэглэх юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж