Цасан нурангид дарагдаж 10 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2023.02.06-нд нийтлэгдсэн

Цасан нурангид дарагдаж 10 хүн нас барав

Цасан нурангид дарагдаж 10 хүн нас барав

Австри болон Швейцарь дахь Альпийн нуруунд өнгөрсөн амралтын өдрүүдээр цасан нуранги болж 10 хүн амь үрэгдэв. Амиа алдагсдын дунд Шинэ Зеланд, Хятад, Германы жуулчид байжээ.

Тус бүс нутагт их хэмжээний цас орж, шуурсны дараа Австрийн эрх баригчид дөрөвдүгээр зэрэглэлийн аюулын дохио зарласан. Энэ нь аюулын зэрэглэлээрээ хоёрдугаарт орох юм. Тодруулбал, маш их хэмжээний цасан нуранги үүсч болзошгүй гэсэн анхааруулга бөгөөд туршлагагүй цаначидыг цанаар гулгахгүй байхыг зөвлөдөг. Туршлагатай цаначдын хувьд хэт эгц газраас гулгахгүй байхыг зөвлөдөг аж. Гэвч анхааруулгыг үл харгалзсан Австри дахь цанын баазууд үйлчлүүлэгч ихтэй байна. Вена хотод сурагчдын амралт эхэлсэнтэй энэ нь холбоотой.

Австри болон Швейцарьт цасан нуранги элбэг тохиолддог. Австрийн хэвлэлд мэдээлснээр зөвхөн Тирол мужид л гэхэд Бямба гаригт 30 цасан нуранги бүртгэгджээ. Швейцарь улсад жилд дунджаар 24 хүн цасан нурангид өртөж нас бардаг гэсэн мэдээлэл байна. Тэгвэл Европын Цасан нурангиас урьдчилан сэргийлэх албаны мэдээлснээр тив даяар цасан нурангиас болж жилд 100 орчим хүн нас бардаг аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж