Ховд аймагт 15 настай охин үе тэнгийн дарамт шахалтаас үүдэж, толгойндоо хүнд гэмтэл авч нас барсан хэрэг одоогоос хоёр долоо хоногийн өмнө гарсан. Энэ хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр “Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Шүүх шинжилгээний дүгнэлт, эмч нарын магадалгаа гараагүй.
Өсвөр насны хүүхдүүд холбогдсон хэрэг учраас холбогдогчдын талаарх мэдээллийг өгөх боломжгүй. Ар гэрийнхнийх нь зүгээс цагдаагийн байгууллагад хүсэлт өгсөн.
Үе тэнгийн дарамт байсан эсэхийг бүхий л талын оролцогчдоос мэдүүлэг авч байж дүгнэнэ. Тухайн хэрэг юунаас болсон урьдчилсан дүгнэлт гараагүй. Ховд аймгийн цагдаагийн газар болон сургууль, эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар хамтран шалгаж байгаа” гэлээ.
ХОХИРОГЧИЙН ЭЭЖ: МИНИЙ ОХИНЫ ТОЛГОЙГ ТУРБАГААР ЦОХЬСОН ГЭСЭН
Хохирогчийн ээж “Ховд.мн” вэб сайтад өгсөн тайлбартаа “Миний охин нэгдүгээр сарын 12-нд толгойгоо хүүхдүүдэд цохиулж хагалсан гэж утсаар ярьсан. Тухайн үед эмнэлэгт очиж боолгоод ахындаа очсон байсан. Охин маань эгчийнд байдаг, тэр өдрөө их айдастай байсан гэж байна лээ. нэгдүгээр сарын 20, 26-нд гэртээ ирсэн. Нэгдүгээр сарын 27-ны орой охин маань хүнд гэмтсэн гээд эгчийнхээс ярихаар нь очиж, Бүсийн яаралтай тусламж руу дагуулж явсан. Охин маань айдастай, бие нь цонхигор, үг ч хэлж чадахгүй байсан.
Гэтэл 103-ийн эмч нар наад хүүхдэд чинь эм нь таарахгүй байгаа юм биш үү. Сүүлийн үед байнга ирж байна. Асуудал байхгүй гэж хэлээд байхад гэх мэтчилэн хэлж угтсан.
Охин маань чулуугаар цохиулаагүй, турбагаар зулай дээр нь цохьсон гэдгийг нас барахаасаа өмнө нь хэлсэн. Хэнд яагаад цохиулсан талаараа надад дэлгэрэнгүй хэлээгүй. Охиныг маань өөрөөс нь эгч өсвөр насны охид заналхийлсэн байж болзошгүй. Сүүлийн үед өдрийн цагаар гэртээ ирэхээ больсон. Гэр рүү ирэх замд нь таарч сүрдүүлдэг учраас оройн цагаар л гэртээ ирж байсан. Охин маань зургадугаар ангид сурдаг, үсчин болох зорилготой байсан” гэлээ. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалттай үзүүлээгүйд их гомдолтой байгаа талаараа ярьжээ.
зочин 2023-02-06 66.181.160.48
ЭЦЭГ ЭХНЬ баян тарган хээл ,хахууль мөнгөнд идэгдсэн хүний хүүхдүүд хүн алахыг ялааа алахттай адил үздэг. Мөнгө байхад бусад нь юу юм гэсэн үзлтэй болчихсон байдаг цэцэг эхийг нь хамт цаацал
Зочин 2023-02-06 202.179.11.230
Aimshigtai, Solongos kinonuudad tsenzur taviye.
Зочин 2023-02-06 66.181.181.90
Ховд ийм зэрлэг газар болсон бол ултай шалгах хэрэгтэй…. Ямар хар юмаа булаалцалдсан авгай нар биш , яахлаараа трубагаар хүнийг цохиж а**х хэмжээнд гэмтээдэг бна… Эмч ч эмч, цагдаа ч цагдаа л юм бна… Залуу Хүний амь хайран.
Зочин 2023-02-06 64.119.23.184
Эмч цагдаа нар л буруутай болохнээ. Үр хүүхдээ анхаардаг хайхардаг эцэг эх эгч ах нар байсан бол тэгж аймар толгой тархиа хагалуулсан байхад яасан ийсэн гээд сүйд болмоор . Бараг 4 хоног хажууд нь байцгаасан энэ насанд хүрсэн хүмүүс одоо бусдаас л өө хайгаад л сошилоор яриад байх бололтой. Өөрсдөө хайрлаагүй хайхраагүй байхад таны үр хүүхдийг хэн хайрлахав дээ. Хайран хүүхэд. Эмч бол далдыг нэвт харагч биш. Энэ тохиолдолд эцэг эх эгч нар нь өөрсдөө л их буруутай санагдаж байна.
zochin 2023-02-06 192.82.68.236
eruul mendiin salbar gej ongo mongo harsan hogiin yumnuud. jiriin irgenii huuhdiig hund gemtsen ch butsaaj baigaa yum hun hognuud. tsohison ohidoos deerdeh yum emch nart alga.
h**** idsen novshnuud tamdaa shataarai 2023-02-06 202.21.107.1
h**** idsen niigmiin hog haashnuudiig zailuulaachee uilige hiigeed bovenhuis ve deerelhej zoddog bsan odoo buur hun amitan aldag bolohnee
1 2023-02-06 202.70.34.98
Энэ эмнэлэг гэж асуудал гарангуут өөрсдөөсөө зайлуулсан нэг газар гарж иржээ
Зочин 2023-02-06 103.229.176.140
bas neg eruul mendiin tuslamjtai holbootoi asuudal. zoviurtai bgaa bolood l ochij bhad yahaaraa iim olon honog arga hemjee avalgui yavuuldag bnaa.
Зочин 2023-02-06 202.126.93.90
Цагдаагийнхан шалгаргүй ээ өөрсдөө л ашиг хайна