“Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй, үе тэнгийн дарамт эсэхийг шалгана”

Хуучирсан мэдээ: 2023.02.06-нд нийтлэгдсэн

“Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй, үе тэнгийн дарамт эсэхийг шалгана”

“Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй, үе тэнгийн дарамт эсэхийг шалгана”

Ховд аймагт 15 настай охин үе тэнгийн дарамт шахалтаас үүдэж, толгойндоо хүнд гэмтэл авч нас барсан хэрэг одоогоос хоёр долоо хоногийн өмнө гарсан. Энэ хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад дараах тайлбарыг өглөө.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр “Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Шүүх шинжилгээний дүгнэлт, эмч нарын магадалгаа гараагүй.

Өсвөр насны хүүхдүүд холбогдсон хэрэг учраас холбогдогчдын талаарх мэдээллийг өгөх боломжгүй. Ар гэрийнхнийх нь зүгээс цагдаагийн байгууллагад хүсэлт өгсөн.

Үе тэнгийн дарамт байсан эсэхийг бүхий л талын оролцогчдоос мэдүүлэг авч байж дүгнэнэ. Тухайн хэрэг юунаас болсон урьдчилсан дүгнэлт гараагүй. Ховд аймгийн цагдаагийн газар болон сургууль, эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар хамтран шалгаж байгаа” гэлээ.

ХОХИРОГЧИЙН ЭЭЖ: МИНИЙ ОХИНЫ ТОЛГОЙГ ТУРБАГААР ЦОХЬСОН ГЭСЭН

Хохирогчийн ээж “Ховд.мн” вэб сайтад өгсөн тайлбартаа “Миний охин нэгдүгээр сарын 12-нд толгойгоо хүүхдүүдэд цохиулж хагалсан гэж утсаар ярьсан. Тухайн үед эмнэлэгт очиж боолгоод ахындаа очсон байсан. Охин маань эгчийнд байдаг, тэр өдрөө их айдастай байсан гэж байна лээ. нэгдүгээр сарын 20, 26-нд гэртээ ирсэн. Нэгдүгээр сарын 27-ны орой охин маань хүнд гэмтсэн гээд эгчийнхээс ярихаар нь очиж, Бүсийн яаралтай тусламж руу дагуулж явсан. Охин маань айдастай, бие нь цонхигор, үг ч хэлж чадахгүй байсан.

Гэтэл 103-ийн эмч нар наад хүүхдэд чинь эм нь таарахгүй байгаа юм биш үү. Сүүлийн үед байнга ирж байна. Асуудал байхгүй гэж хэлээд байхад гэх мэтчилэн хэлж угтсан.

Охин маань чулуугаар цохиулаагүй, турбагаар зулай дээр нь цохьсон гэдгийг нас барахаасаа өмнө нь хэлсэн. Хэнд яагаад цохиулсан талаараа надад дэлгэрэнгүй хэлээгүй. Охиныг маань өөрөөс нь эгч өсвөр насны охид заналхийлсэн байж болзошгүй. Сүүлийн үед өдрийн цагаар гэртээ ирэхээ больсон. Гэр рүү ирэх замд нь таарч сүрдүүлдэг учраас оройн цагаар л гэртээ ирж байсан. Охин маань зургадугаар ангид сурдаг, үсчин болох зорилготой байсан” гэлээ. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалттай үзүүлээгүйд их гомдолтой байгаа талаараа ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж