“Путин Украины ерөнхийлөгчийг хөнөөхгүй гэж амласан” | News.MN

“Путин Украины ерөнхийлөгчийг хөнөөхгүй гэж амласан”

“Путин Украины ерөнхийлөгчийг хөнөөхгүй гэж амласан”

“Путин Украины ерөнхийлөгчийг хөнөөхгүй гэж амласан”

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Украины ерөнхийлөгчийн амийг хөнөөхгүй гэж амлажээ. Тодруулбал, өнгөрсөн жил дайн эхэлсний дараахан Израилийн ерөнхий сайд асан Нафтали Беннеттийг Москвад айлчлах үеэр тэр ингэж хэлсэн гэв. Беннетт өнгөрсөн гуравдугаар сард зуучлалын зорилгоор Москвад нууцаар айлчилсан аж. Тэрбээр Израилийн сэтгүүлч Ханок Даумын подкастад оролцох үеэрээ энэ талаар ярьжээ.

“Чи Зеленскийн амийг хөнөөхөөр төлөвлөж байна уу гэж би асуусан. Тэр харин Зеленскийг хөнөөхгүй гэж хариулсан” гэж Беннетт хэллээ. Беннетт дараа Москвагийн нисэх онгоцны буудал руу явах замдаа Зеленский рүү утасдаж энэ талаар хэлсэн гэв.

Нафтали Беннеттийн засгийн газар 2022 оны зургадугаар сард унасан. Тэр ерөнхий сайдаар ердөө нэг жил л ажилласан бөгөөд энхийн зуучлагч болох магадлал ч багатай байжээ. Путинтэй уулзсан түүний зорилго нь барууны холбоотнуудын нэрийн өмнөөс дайны зуучлагч болох, Сири дэх цэргийн ажиллагаанд Израиль, Оросын хамтын ажиллагааг тэнцвэржүүлэх байв. Тэр арваннэгдүгээр сарын сонгуулийн өмнө улс төрөөс нэрээ татаж, энгийн иргэн болжээ.

Тус улсын одоогийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нь Беннеттийн бодлогыг үргэлжлүүлж байна. Гэхдээ Израиль улс Украин руу зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах систем илгээх барууныхны хүсэлтийг няцааж, хүмүүнлэг болон эмнэлгийн тусламжид анхаарлаа хандуулсаар ирсэн. Агаарын довтолгооноос хамгаалах иргэний эрт сэрэмжлүүлгийн системийг Украинд байгуулахад туслах саналыг Израиль гаргажээ.

Дайны явцын талаар сүүлийн үеийн мэдээлэлд дурдсанаар зүүн Украинд нөхцөл байдал ширүүсчээ. Тодруулбал, зүүн зүгийн Бахмут, Вухледар, Лайман зэрэг газарт ширүүн тулаан өрнөж буйг ерөнхийлөгч Зеленский мэдэгдлээ.

Түүнчлэн Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников авлигатай холбоотой дуулианд нэр холбогдсон. Армийн хоол хүнс худалдан авахад зориулсан төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт Резниковыг буруутгаж байна. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Цэргийн тагнуулын дарга Кирилл Будановыг томилох болжээ. Резников Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас огцорсон ч Стратегийн аж үйлдвэрийн сайд болно.

Эх сурвалж: THE GUARDIAN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХАХАХА 2023-02-06 103.26.193.69

ОРОСУУД Ч ТОМОРЧ БАЙСААН ДЭЛХИЙ НИЙТ ҮНЭХЭЭР САНАА ЗОВЖ БАЙЛАА ЭЦЭСТЭЭ ЦААСАН БАР БАЙВ ГЭЖ ХАХА

Avatar

Зочин 2023-02-06 192.82.66.30

Бенжамин Нетаньяху

Avatar

Зочин 2023-02-06 66.181.167.196

муур бас хулганыг идэхгүй гэж амалсан гэсэн

Avatar

Зочин 2023-02-06 172.58.59.32

-dyygai

Avatar

Зочин 2023-02-06 172.58.59.32

-pylejypamaa dagub.

Avatar

Зочин 2023-02-06 192.82.87.132

Яг л мэрэгжлийн а******н шиг ярьсым бишүү, Путин ! Чекист, а******н хоёр их ойролцоо мэрэгжил л дээ !

Avatar

Зочин 2023-02-06 202.126.88.213

ЭНЭ ДАЙН ДАЖИН БУШУУ ДУУСААСАЙ 🙈🙉🙊

Avatar

Чөтг.өрийн эзэнт гүрэн орос 2023-02-06 59.153.86.106

Путин дандаа худлаа шааанааа. Чадах байсан бол хийх л байсан. Санаа байвч сачий хүрэхгүйн зовлон Пу тан вад байх юм даа…

Avatar

Зочин 2023-02-06 202.126.93.90

Орсуудад хэзээ ч итгэж болохгүй

Avatar

Зочин 2023-02-06 64.119.17.120

Тэнүүлчин хасагт хэзээ ч итгэж болохгүй

Avatar

ХАХА 2023-02-06 103.26.193.69

МЭДРЭЛ МУУТАЙ ГӨЛӨГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж